UBLife Logo
Newsfeed

Алдартай оддын унах дуртай LEXUS брэндийн автомашинууд

О.Анхзаяа
О.Анхзаяа
Алдартай оддын унах дуртай LEXUS брэндийн автомашинууд

Нийтэд алдартай оддын хувийн амьдрал, драма, тэдний өмсөж, хэрэглэж зүүдэг эд зүйлс, үргэлж хүмүүсийн анхаарлыг татаж чаддаг. Тэр тусмаа тэдний унаж хүлэглэдэг автомашин гэдэг бусдын хувьд сонирхолтой, онцлох сэдвүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр хамтдаа Монголчуудад хамгийн танил болсон, тансаг зэрэглэлийн Lexus брэндийн автомашинуудыг унах дуртай алдартнуудтай танилцацгаая.


RYAN GOSLING - LEXUS RX Barbie, La La Land, Blade Runner 2049, The Notebook зэрэг хит кинонуудад бүтээсэн дүрээрээ олны танил болсон Канадын нэрт жүжигчин Ryan Gosling өдөр тутмын амьдралдаа Lexus брэндийн RX загварын Hybrid автомашиныг унаж хэрэглэх дуртай гэнэ.JOHN LEGEND - LEXUS LS

Дуучид, уран бүтээлчдээс бидний сайн мэдэх “All of Me” дууны эзэн John Legend нь Lexus брэндийн “Mark Levinson” хөгжмийн спикерийн системийн рекламны нүүр царай болж байсан түүхтэй. Тэгвэл тэрбээр өөрөө Lexus LS500h загварын автомашиныг хүлэглэдэг байна.NATALIE PORTMAN - LEXUS RX

Алдарт жүжигчдийн жагсаалтыг үргэлжлүүлэхэд Leon, Black Swan, Brothers зэрэг бүтээлүүдээр бидний сэтгэлд хоногшсон Natalie Portman мөн адил Lexus брэндийн RX загварыг автомашиныг унадаг ажээ.TYRA BANKS - LEXUS SC

Харин Lexus брэндийн илүү сонгодог загваруудын нэг Lexus SC эзэмшигчдийн жагсаалтад сүпермодел, America's next top model телевизийн цувралын хөтлөгч, шүүгч Tyra Banks багтжээ.AL PACINO - LEXUS LX

Өдгөө 83 настай Godfather цувралын гол дүрээр хүмүүсийн сэтгэлд хоногшсон жүжигчин Al Pacino-гийн сонголт Lexus LX загвар байлаа.GERARD BUTLER - LEXUS GS450

Алдарт жүжигчин, “300” киноны Leonidas I-ийн дүрийг бүтээж байсан Gerard Butler-ийн хувьд Lexus брэндийн GS автомашиныг унадаг байна.LARRY ELLISON - LEXUS LFA

Бизнесменүүд дундаас технологийн тэрбумтан, Oracle Group-ийн үүсгэн байгуулагч Larry Ellison-ний тансаг зэрэглэлийн автомашины цуглуулгад Lexus брэндээс ердөө 500 ширхгийг үйлдвэрлэсэн “LFA” загварын спорт автомашин байдаг аж.PARIS HILTON - LEXUS LFA

Эцэст нь Hilton зочид буудлын өв залгамжлагч Paris Hilton-ний хуучин найз залуу түүнд шар өнгийн Lexus LFA бэлэглэж байсан ч тэрбээр салсныхаа дараа дилерийн газартайгаа тохиролцож цагаан өнгөтэй болгон солиулж байсан гэдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.