UBLife Logo
-

Эмэгтэйчүүдийн заавал үзэх ёстой 10 кино (+бэлэгтэй)

UBLife
UBLife
Эмэгтэйчүүдийн заавал үзэх ёстой 10 кино (+бэлэгтэй)

Univision үзэгчдэдээ зориулж БЭЛЭГТЭЙ КИНО ХӨТӨЛБӨР зарлалаа. Тэд бэлэгтэй кино сан дахь 160 киноноос сонгож үзсэн хүн бүрт бэлэг бэлджээ. Бэлэгтэй кинонуудаас үзэнгээ та кино театрын хос билетээс эхлээд кока кола багц, пицца, Холливудын киноны зурагтай футболк зэрэг кино үзэх үед хэрэгтэй бүхий л зүйлсийг бэлгэнд авах боломжтой. Эсвэл бүр Sony 40’ LED зурагт ч хожиж мэдэх юм. Энэ удаад бид бэлэгтэй, тусгай сангаас эмэгтэй хүн бүрийн заавал үзэх ёстой 10 киног танилцуулж байна.

1.Pitch Perfect 2 (2015)

Дийлэнх хүмүүс охидын нөхөрлөл бат бэх биш гэж ярьдаг шүү дээ. Тийм бодолтой хүмүүс энэ киног үзээд арай өөр ойлголттой болох нь гарцаагүй. Эмэгтэй хүн эхээс төрсөн биеэ хайрлах шиг сайхан, үнэтэй зүйл үгүй гэдгийг бүсгүй та “Pitch Perfect” киноны II ангиас ойлгох болно.

Та нар гаднаа ямар ч сайхан гуалиг, туранхай байлаа гээд бид бүгд л дотроо бүдүүн зүрхтэй шүү дээ. Тэр л хамгийн чухал нь. –Бүдүүн Эми

Трэйлер үзэх

2.The diary of a teenage girl (2015)

Та өсвөр насыг туулж яваа ч бай, туулаад өнгөрсөн ч бай энэ кино танил мэдрэмжүүдээр дүүрэн байх болно. “Өсвөр насны охины өдрийн тэмдэглэл” кинонд эмэгтэй хүн бүрийн мэдэрч, туулаад өнгөрдөг зүйлсийг ээжийнхээ найз залуутай дотно харилцаатай болдог 15 настай охины амьдрал, өөртэйгөө "харилцсан" тэмдэглэлээр нь илэрхийлдэг. 

Надад галзуу юм шиг дурласан хэн нэгнийг би хүсэж байна. Өөрийг нь хайрлахгүй бол амиа үгүй хийхэд ч бэлэн тийм хүнийг...

Хэрэв хэн ч чамайг хайрлахгүй, чамд хүрэхгүй, чам руу харахгүй бол амьдрах хэрэг юу байна?

Трэйлер үзэх

3. Me and earl and the dying girl (2015)

Энэ кинонд хавдраар өөд болох гэж буй ахлах сургуулийн охин таньд амьдрал ямар үнэ цэнэтэй болохыг ойлгуулах болно. Гэхдээ энэ тэр чигтээ гунигтай түүх биш, хайр, нөхөрлөлийн тухай өгүүлэх сонирхолтой кино юм.

Юу гээч, Грэг. Чи надтай хамт байх шаардлагагүй. Надад чиний тэнэг өрөвдөлт хэрэггүй. Чи явж болно. –Рэйчл

Трэйлер үзэх

4. Whiskey tango foxtrot (2016)

Энэ бол бүх зүйлээс завсарлага авч, амьдралдаа цоо шинэ өөрчлөлт хийхээр Афганистан, Пакистаны дайныг сурвалжлахаар явсан сэтгүүлчийн тухай өгүүлэх сонирхолтой кино.

Хүн бүр амьдралдаа эрт орой хэзээ нэгэн цагт гэнэтийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Гэхдээ би хэтэрхий хол явчихсан ч байж мэдэх юм. –Бэйкэр

Би ажлаасаа хэсэг хугацаанд холдохыг хүссэн. Аймшигтай сэтгэл гутралтай найз залуугаасаа ч бас... Би зүгээр л бүх зүйлийг орвонгоор нь эргүүлэхийг хүссэн юм. -Бэйкэр

Трэйлер үзэх

5.Cinderella (2015)

Үнсгэлжингийн өөр нэг хувилбар өнгөрсөн онд гарсан. Сэтгэл хөдөлгөм энэ түүхийг мэдэхгүй хүн байхгүй ч шинэ хувилбараас нь та өөр олон зүйлийг ойлгож ухаарах болов уу.

Амьдралд тохиолдож болох хатуу бэрх бүх зүйлийг давах туулах нэг нууц хэлье. Охин минь, зоригтой бас өгөөмөр, нинжин сэтгэлтэй бай. –Үнсгэлжингийн ээж

Трэйлер үзэх

6. Тютю (2015)

Энэ нийгэмд эмэгтэй хүн хэрхэн өөрийгөө авч явж, шударга үнэнээр амьдрах нь өөрөөс нь шалтгаална. Тэр сонголттой нүүр тулах цагт та цэвэр ариун бүсгүй хүн гэдгээ хэзээ ч мартаж болохгүй гэдгийг нэхэн сануулсан энэ киног эмэгтэй хүн бүр үзэхэд илүүдэхгүй.

Чиний сайн сайхан явах чамаас өөрөөс чинь шалтгаална.

Трэйлер үзэх

 

7. Brooklyn (2015)

Ямар ч хүчтэй хайр дурлал, шинэ орчин хүнийг хаанаас ирсэн, хэн болохыг нь мартуулж чадахгүй. Брүүклинд (АНУ) цагаачилсан ирланд бүсгүйн тухай өгүүлэх энэ кинонд эмэгтэй хүний өмнө тулгарч болох сонголтыг бид олж харах болно.

Миний бие энд байсан ч амьдрал минь чамтай хамт Ирландад байсан юм шүү. -Эйлис

Трэйлер үзэх

8.How to be Single (2016)

Жинхэнэ ганц бие залуу эмэгтэй ямар байх ёстой вэ? Ганцаардсан, гуньсан биш харин эсрэгээрээ галзуу, сонирхолтой амьдрах ёстойг энэ кино таньд зааж өгөх болно. Хайртай хүнтэй байна гэдэг сайхан ч дурлал эрсэндээ хаа хамаагүй хайр гэж итгэсэн болгондоо "умбачихаад" байж болохгүй гэдэг нь энэ киноны хамгийн чухал мэссеж. 

Ганц бие байгаадаа чи баярлах хэрэгтэй. Учир нь чи нэг долоо хоног, аль эсвэл бүр амьдралынхаа турш хэн нэгнээс хамааралгүй байна гэдэг нь тэр хэрээр бие даасан, өөрийгөө авч явдаг хүн гэсэн үг. -Алис

Трэйлер үзэх

9. He named me Malala (2015)

Дэлхий нийийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бэлгэ тэмдэг болсон Малала охины нэрийг та олон удаа сонссон нь лавтай. Тэгэхдээ яг юу түүнийг ийм алдартай, хүчтэй бие хүн болгосныг “Тэр намайг Малала гэж нэрлэсэн” баримтат киноноос үзээрэй.

Би дуулах эрхтэй, би дэлгүүр орох эрхтэй. Бас би үзэл болдоо илэрхийлэх эрхтэй. Гэртээ ч бай, сургууль ч бай хаана ч байсан би боловсрол эзэмших болно. Тэд намайг зогсоож чадахгүй. -Малала

Трэйлер үзэх

10. Joy (2015)

Гурван хүүхэдтэй ганц бие ээж Жой хэрхэн амьдралаа босгож, өөрийн бизнесийн хаант улсыг босгож буйг харуулсан, бодит амьдралаас сэдэвлэсэн энэ түүх бүсгүй танд урам өгөх нь гарцаагүй. 

Хүмүүс амжилтанд хүрсэн үедээ юмсыг өөрөөр харж эхэлдэг. Бид тэр хүртэл маш их хөдөлмөрлөж, тэвчиж, бас доромжлол гүтгэлэгийг давдаг. Тийм болохоор хорвоо ертөнц чамд өртэй юм шиг байж болохгүй. Учир нь хорвоо чамд хумсын чинээ ч өргүй. -Жой

Трэйлер үзэх

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.