Нийт 45 метрийн гүн "Deepspot" усан сан хоёр жилийн хугацаанд баригдаж дуусан нээлтээ хийлээ. Дэлхийн хамгийн гүн усан сан гэх нэр хүндийг Итали улсад байдаг 42 метрийн урттай "Y-40 Deep Joy" өмнө нь эзэмшиж байсан юм.

(Y-40 Deep Joy усан сан)
Тус усан сан олон нийтэд нээлттэй бөгөөд усан хонгил, зочид буудал, ресторан, үзэмж сайтай бүтэн цогцолбор болж сүндэрлэсэн юм.

Арваннэгдүгээр сарын 21-нд нээлтээ хийсэн даруйд нь мэргэжлийн шумбагчид энэ газрыг зорин ирж, аюулгүй, сонирхолтой орчинд шумбаж зугаацжээ.


"Хэдийгээр загас, далайн ёроолд байх амьд ертөнц энд байхгүй ч сэлж, шумбаж сурахад төгс тохирох орчин" гэдгийг зочид онцолжээ.

Гэхдээ хамгийн гүнзгий усан сан гэх нэр хүндийг тус газар хэдхэн сар л хүртэх юм. Учир нь 50 метр урттай "Blue Abyss" усан сан Их Британийн Колчестерт ирэх оны эхээр ашиглалтад орох юм.
