Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

5 секундын дүрмээр сэтгэл санаагаа удирдаж, амьдралаа илүү сайхан болгох арга


Хүн бүрийн амьдралд айх, сандрах, хэт их догдлох, уурлаж уцаарлах мэдрэмжүүд тохиолддог. Тэр бүрт сэтгэл хөдлөлдөө автан шийдвэр гаргах нь сөрөг үр дагавар авчрах нь бий. “5 хоромд амьдралаа өөрчил” олон улсын бэстселлер номын зохиолч Мэл Роббинс "Хүн бүр 5 хормын хүчийг мэдвэл амьдрал илүү амар хялбар байх болно" гэж зөвлөжээ.


5 хормын хүч гэж юу вэ? Ямар ч сөрөг мэдрэмжид автах үедээ дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

1. Сэтгэл хөдлөлөө мэдрэх /Айдастайгаа нүүр тулах буюу өөртөө хүлээн зөвшөөрөх/
2. Тодорхой болгох /Яг ямар мэдрэмж төрж байна, юунд уурлаж, юунаас айж буйгаа өөртөө тайлбарлах/
3. “Үүнийг хийхээсээ айж байна” гэж бодохоосоо өмнө “Үүнийг хийнэ гэхээс догдолж байна” гэж бодож өөртөө ойлгуулах /Нэг үгээр сэтгэл хөдлөлөө өөрөө чиглүүлэх, айгаагүй мэт өөртөө ойлгуулах/
4. Бүх зүйл таны хүссэнээр болсны дараа ямар үр дүн гарахыг нүдэндээ зураглан төсөөлөх
5. Тухайн сөрөг мэдрэмж төрүүлсэн зүйлээ хийхээс айж сандарч байвал “5,4,3,2,1 … Яг одоо” гэж шууд эхлэх /Хүнд хэцүү үед айдсаасаа болж цаг их алддаг тул эхлэх нь хамгийн зөв арга юм/

5 хормын хүчийг амьдралдаа хэрхэн хэрэглэх вэ?

Өглөө босох: Өглөө эрт босч сурах гэж хэчнээн хичээсэн ч нойрондоо дийлдэх нь бий. Тэгвэл өглөө сэрүүлэг дуугармагц “5,4,3,2,1” гээд шууд босох хэрэгтэй.
Шийдвэр гаргах: Энэ үед хүн эргэлзэж, цаг их алдсанаар шийдвэр нэгэнт оройтох нь ч бий. Тиймээс “5,4,3,2,1” гэж хэлээд хамгийн эхний сонголтоор шийдвэрийг гараарай.
Дасгал хийх: “5,4,3,2,1” гээд эрч хүчтэйгээр дасгалаа эхлээрэй.
Хийхийг хүсэхгүй ч шаардлагатай зүйлээ хийхдээ: “5,4,3,2,1” гэж зориглон хийх.
Хэн нэгэн рүү утсаар залгахдаа айж, халгаж байвал: “5,4,3,2,1” гээд залгах товчийг дарах.
Илтгэл танилцуулахын өмнө: Урт амьсгаа аваад “5,4,3,2,1” гэж тоолоод индэр дээр гарах.
Уур хүрэх: “5,4,3,2,1” гэж тайван удаан тоолоорой. Тайвшрах болно.

Хүн аливаа шийдвэрийг гаргахдаа уурлах, бухимдах, айх зэргээр сэтгэл хөдлөлөөрөө хандах нь бий. Бүх зүйлийг сэтгэл тайван, урам зоригтой хийх нь боломжгүй. Зарим зүйлд өөрийгөө хурцалж, хүчилж өгөх хэрэгтэйг санан “5 хормын хүч”-ийг амьдралдаа хэрэгжүүлээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
3 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.