Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

5000 төгрөгт багтааж хайртай хүнээ баярлуулах 10 "хөөрхөн" санаа (№2)


Бид наймдугаар сарын үед уг нийтлэлийн эхний хэсгийг та бүхэнд хүргэж байсан билээ. Тухайн үед хүмүүст их хүрч чадсан учраас ийнхүү хоёрдугаар хэсгийг оруулахаар бэлдээд байна. Заавал үнэтэй ресторан орж, чамин бэлэг авч өгөхдөө гол биш, харин ч сэтгэлээрээ хийсэн зүйлээр баярлуулна гэдэг өөрөө асар их хайр халамжийн илэрхийлэл билээ. Заримдаа хүмүүс болзооны тухай ярихад хамгийн түрүүнд "Мөнгөгүй юм чинь одоо яана аа" гэж боддог. Тэр тухайд ч бас надад та бүхэнд хэлэх хэд хэдэн санаа бий. Сэтгэлийн сайхан болзоо өрнүүлж болох санааг нийтлэлээр хүргэх болно оо. Харин одоо бол 5000 төгрөгт багтаан хайртай хүнээ гэнэтхэн баярлуулах санааг сонирхуулж байна.

1. 5000 төгрөгийн тасалбартай кино үзвэрт дагуулан очих

Кино үзэхээр урихад хүмүүс үнэхээр баярладаг. Яагаад ч юм кинонд урина гэдэг эрт дээр үеэс л хамгийн сайхан болзоо, гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрүүлэх боломж байсаар ирсэн. Кино театрууд ажлын өдрүүдээр 17 цаг хүртэл бүх үзвэрээ хямдралтай үнээр гаргадаг. Бас янз бүрийн кино эвентүүд ч олон бий. Жишээ нь "Dreamers' Day" өдөрлөг байна. 5000 төгрөгөөр та арт кино үзэж, бямба гарагийг гайхалтай өнгөрүүлэх боломжтой.


2. CD, кассет дээр дуу хуулж өгөх

Энэ бол миний дуртай арга. Хайртай хүмүүстээ гоё дуунууд хуулж өгөөд, хажуугаар нь сэтгэлийн үгээ бичээд өгөхөд дараа нь он удаан жил өнгөрсөн ч эргүүлэн гаргаж ирээд сонсох боломжтой.

3. Автомат тоглоомууд дээр тоглох

Өргөө, Тэнгис гээд кино театруудад байдаг автомат тоглоомуудын карт 3000 төгрөг байдаг. Гэхдээ энэ картаар жижиг сажиг өчнөөн тоглоомон дээр тоглож болно гээч. Хамтдаа хөгжилтэй байхыг хүсвэл энэ арга танд тус болох байх.

4. Кофены аяган дээр зургаа зуруулах

Та бүхэн энэ кофе шопоор зочлон кофены аяган дээр зургаа зуруулах боломжтой юм шүү. 4,000 - 5.900 хооронд байгаа гэсэн шүү. ЭНД дарж сонирхоорой.

5. Дуртай зүйлийг нь олж мэдээд аяга, утасны гэр гэх мэт зүйлс дээр хэвлүүлж өгөх 

Марвелд үнэхээр дуртай бол тэрийг нь хэвлүүлж өгөөд, утасны гэр дээр дуртай анимэ дүрийг нь гаргаж өгөөд бэлэглэвэл ямар их баярлах бол? Саяхан төрсөн өдрөөр найзууд минь цагаан аяган дээр нэрийг минь Марвелын фонтоор бичиж янзлаад хэвлүүлж өгсөн. Одоо тэр аяганд юм уух болгонд Авенжер болчихсон юм шиг санагддаг шүү.


6. Материалыг нь худалдаж аваад "homemade" моктейль, шэйк хийх 

Та сүү, зайрмаг, жимс эсвэл өөр чамин амттанаас бага багаар худалдаж аваад хайртай хүндээ "тасарчихсан гоё амттай" шэйк хийж өгөөрэй. Янз бүрийн аргуудыг "youtube"-ийн бичлэгүүдээс үзэж харах боломжтой.

7. Даавуун уут урлах

Та метрийн даавуу худалдаад авчих. Хөөрхөн зурагтай, гоё материалтай даавуунууд 1 метр нь 6000 төгрөгөөс эхэлдэг. Гэхдээ нэг уутан цүнх хийхэд 1 метр ихдэх болохоор 5000 төгрөгтөө тааруулаад аваарай. Дараа нь бичлэг үзэж байгаад, даавуун уут хэрхэн хийх аргад суралцан оёж эхлээрэй.

8. Жижиг бэлэг дурсгалууд 

Та номын хавчуур, түлхүүрийн оосор, картын гэр гэх мэт жижиг сажиг өхөөрдөм бараанаас сонгож хайртай хүндээ бэлэглээрэй. Монгол бэлэг дурсгал зардаг дэлгүүрүүд, эсвэл Их дэлгүүрийн 6 давхраар хэсвэл олдож л таараа.

9. Хүзүүний зүүлт хийлгэх

Хэрэв та фэйсбүүк дээрээс "Зүүлт 5000" ч юм уу, "Зүүлт 3000" гээд хайвал янз бүрийн пэйж, постууд гарч ирнэ. 

10. Хөрөг зураг зуруулах

5000 төгрөгөөр "quick sketch" хийлгэх боломжууд бий. Гол нь хүнд ажиллагаагүй, энгийн л зураг гэдгийг сануулах нь зүйтэй болов уу? Уран зургаар суралцаж байгаа оюутнуудаас гадна Тэнгис кино театрын нэг давхарт мөн сууж зурдаг байсныг санаж байна. Та бүхэн "Хөрөг зураг зурна" гэх хайлтаар орж сонирхох эсвэл өөрсдөө пост бичээд үзээрэй.

Өмнөх нийтлэлийг та ЭНД дарж унших боломжтой.

холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
2 цагийн өмнө
Сайжруулсан түлштэй холбоотой ХӨГЖИЛТЭЙ 16 пост
3
2 цагийн өмнө
Хайртай хүнээ олж харахын өмнө ба дараа гэсэн сэтгэл хөдөлгөм 9 зураг (+бичлэг)
санал болгох
1
3 минутын өмнө
Өөхний хувиа багасгах гэж байгаа бол калорийн тоо чухал биш
2
2 цагийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
3
3 цагийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
5
10
0
0
1
4
11

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.