Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

6 мужийн шуудангаар илгээсэн саналыг тоолж дуусаагүй байна


Өчигдөр оройны байдлаар 8 мужийн санал хураалтын дүн гараагүй байсан. Тэгвэл тэдний хоёр нь болох Висконсин, Мичиган мужуудын дүн нэгтгэгдэж, Жое Байден ялаад буй. Ийнхүү саналын харьцаа

 Байден 253: Трамд 214 болоод байна. Дүн нэгтгэл удааширсан шалтгаан нь урьдчилан шуудангаар саналаа илгээсэн хэдэн сая хүний саналыг нэг бүрчлэн тоолсонд байгаа юм. Дээрх хоёр мужид АНУ-ын цагаар шөнө дунд гэхэд Доналд Трамп ялж явсан бол шуудангаар авсан санал нөхцөл байдлыг эргүүлж, өрсөлдөгчийг нь ялалтад хүргэлээ. Ардчилсан намын дэмжигчид биеэр санал өгөхөөс илүүтэй урьдчилж саналаа шуудангаар илгээхийг илүүд үзэж буй тухай тандалт мэдээлэл сонгуулиас өмнө ч яригдаж байсан юм. Ийнхүү санал хураалтын дүн эргэсэн нь тус таамаг зөв байсныг баталж орхилоо. 

Одоо үлдсэн 6 мужийн шуудангийн саналыг тоолсон хэвээр байна. Нэр дэвшигч Жое Байден болон Ардчилсан намын сонгуулийн штаб ахиад олон зуун мянган санал шуудангийн баллотоос авч, дор хаяж ахин 2 мужид ялалт байгуулах итгэлтэй байгаагаа мэдэгдсэн. Харин Доналд Трамп иргэдийн шуудангаар илгээсэн санал гэнэтийн эргэлт авч ирсэнд итгэхгүй буй бөгөөд саналын дүнд луйвар орж байна хэмээн удаа дараа мэдэгдэв. Мөн Дээд шүүхэд хандана гэдгээ ч хэлээд буй. 

Үлдсэн мужуудын дүн мэдээллийн явцыг ажвал Невада, Аризона мужууд цэнхэртэж, Байден тэргүүлж буй бол Пенсилвани, Хойд Каролина, Жиоржиа, Аляск мужуудад Доналд Трамп тэргүүлж, улайсч харагдана. Гэхдээ явцын дүн хаашаа ч эргэж болдгийг Висконсин Мичиганы жишээ харуулсан тул эцсийн дүгнэлт хийхэд эрт буй юм. 

Одоогийн явц хэвээр үргэлжилж тэд тэргүүлж буй мужууддаа ялж чадвал Жое Байден Невада мужийн 6 төлөөллийн санал, Аризона мужийн 11 төлөөллийн саналыг авч нийт 270 төлөөллийн саналтайгаар АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох боломжтой. Доналд Трампын хувьд өөрийн тэргүүлж буй 4 мужид яллаа ч хангалтгүй тул, өрсөлдөгчийнхөө тэргүүлж буй хоёр мужийн аль нэгийн саналыг авч байж ялах боломжтой болж байна. Ямартай ч АНУ-ын цагаар 11 дүгээр сарын 5-ны өглөө гэхэд санал тоолох ажиллагаа дууссан байх болов уу гэсэн хүлээлт байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.