UBLife Logo
-

Дэлхийн хамгийн "ЦАРАЙ МУУТАЙ" эмэгтэйн олныг гайхашруулсан ИЛТГЭЛ

UBLife
UBLife
Дэлхийн хамгийн "ЦАРАЙ МУУТАЙ" эмэгтэйн олныг гайхашруулсан ИЛТГЭЛ

Энэ бол хэн нэг хөөрхөн эмэгтэйн амжилтанд хүрсэн тухай түүх биш. Энэ бол урам зориг, итгэл найдварын төлөөх нэгэн бүсгүйн гайхалтай амьдралын түүх юм.

 

Өдгөө 27 настай, төрөлхийн генийн өвчтэй Веласкес Лиззигийн бичлэг цахим ертөнцөд “Дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй” нэрээр олон сая хүнд түгсэн юм.

 

“Олон мянган хүмүүс миний зураг, бичлэгийн доор “Балиар юм, мангас байна, үхээч” зэргээр зөвхөн гадаад төрхийн минь төлөө надруу дайрч давшилж байсан. Хэн тэр бичлэгийг тараасныг мэдэхгүй ч одоо би тэр хүнтэй уулзвал маш их баярласнаа хэлэх болно.”

- Лиззи 

Дэлхийд гурван хүн л өвчлөөд байгаа онош нь тодорхойгүй төрөлхийн симдромтой Лиззи жин нэмэх ямар ч боломжгүйгээс хоол тэжээлийн дутагдалд орж, зүүн нүд нь хараагүй болсноос үзэшгүй мэт харагдах болжээ. Коллеж төгссөн, илтгэгч энэ эмэгтэй гурван ч ном бичиж, өөрийн амьдралаас сэдэвлэсэн уран сайхны киног найруулсан бөгөөд олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нэгэн юм. 

 

“Миний нэг нүд харахгүй. Гэхдээ би бусдыг хэн болохыг харж чадна. Би тураалтай, сул дорой харагдаж байгаа ч  сайхан үстэй байгаа биз дээ?” - Лиззи 

 

Хаа явсан газар бүрт нь хүмүүс түүнийг дооглож, гадуурхах болсноос дийлэшгүй их сэтгэлийн шаналал амсаж 17-хон насандаа олон сая хүнд доромжлогдсон Лиззи өдгөө 10 жилийн дараа огт өөр амьдралтай болжээ. Тэрээр 2013 онд TedX-ийн тавцан дээрээс өөрийн дуу хоолойгоо өргөж, “Доромжлох тусам нь долоон бурхан од шиг гялалзах”-ын адил хүчтэй нэгэн гэдгээ, гадаад төрх зүс царайнаас илүүтэйгээр дотоод сэтгэлийн гоо сайхныг бусдад ойлгуулж чадсан юм. Түүний амьдралаас сэдэвлэсэн “Эр зоригт Лиззи” уран сайхны кино 2015 онд олны хүртээл болжээ. Бусдыг зөвхөн гадаад байдлаар нь дүгнэж, нийгмийн сүлжээнд зүй бусаар доромжлох явдал сүүлийн жилүүдэд нэмэгдсээр олон мянган охид залуус амиа хорлоход ч хүрсэн бол Лиззи “Тэд намайг маш муухайгаар хэлж байсан. Гэсэн ч огт танихгүй хүмүүс намайг тодорхойлж чадна гэж үү? хэмээн олон арван охид залууст урам зориг, итгэл найдвар, хүч чадал бэлэглэсээр байна. 

Түүний цахим ертөнц дэх сая сая фэнүүд “Үзэсгэлэн төгс” эмэгтэй хэмээн өдөр бүр баяр талархалаа илэрхийлэх болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
3
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.