Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

7 хоногийн спортын тойм: Федерерийн шийдвэр, Алварезийн ялалт, биатлоны цуврал


Ирэх хоёр олимпийн тоглолтонд бид ОХУ-ын далбааг харахгүй 

Спортын Арбитрын шүүхээс өнгөрсөн пүрэв гарагт нэгэн тогтоол гаргасан нь спортын ертөнцийг хөдөлгөөнд оруулсан юм. 2019 онд Лозаннад болсон хурлаар Москва дахь туршилтын лабораторийн мэдээллийн санд төрийн захиалгаар хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж 4 жилийн хориг тавьсан. Энэхүү шийдвэрийг ОХУ-ын талаас эсэргүүцэж гомдол гаргаад байсан ба өнгөрсөн долоо хоногт Спортын Арбитрын шүүх (CAS), Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA), ОХУ-ын сэргээшийн эсрэг агентлаг (RUSADA) нарын маргааныг эцэслэв. Шийдвэрээр 2022 оны 12 сарын 16-ныг хүртэл ОХУ-ын тамирчид өөрийн улсын далбаан дор олон улсын томоохон тэмцээнд оролцох эрхгүй боллоо. ОХУ-ын ганц ялалт бол тамирчид төрийн далбааны өнгөтэй өмсгөл өмсөж болох ба өмсгөл дээр “Орос” гэсэн бичиг хэвлэх бол “Төвийг сахисан тамирчин” гэсэн бичиг англи хэл дээр хамт бичих хэрэгтэй гэв. Тэмцээний үеэр үзэгчид далбаагаа мандуулж болох бол ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлж болохгүй. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас гарсан зардлын нөхөн төлбөр болох 1.27 сая ам.долларыг РУСАДА төлөх ёстой. Хурлын шийдвэрийг “2012-2015 оны хооронд хийсэн ОХУ-ын тамирчдын сэргээшийн шинжилгээний мэдээллийг гажуудуулсан” гэсэн үндэслэлээр гаргасан ба ойрын хэдэн долоо хоногт 186 хуудас шийдвэрийг танилцуулна. ОХУ-ын талаас давж заалдах эрхтэй ба одоогоор ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байна. Дэлгэрэнгүйг эндээс.

Теннис: Рожер Федерер зодог тайлах талаар бодож эхэлсэн үү?

Сүүлийн 70 жилийн Швейцарийн хамгийн агуу тамирчнаар Рожер Федерер тодорч шагнал гардуулах ёслолын үеэр теннистээ эргэн ирнэ гэдэгтээ эргэлзэж байгаагаа хэлэв. Энэ онд баруун өвдөгний бэртлийн улмаас ямар нэгэн тэмцээнд ороогүй 39 настай теннисчин маань ирэх 2-р сард болох Австралийн нээлттэй тэмцээнд оролцох эсэхээ мэдэхгүй гэв. "Би 10-р сард өөрийгөө 100% бэлэн болно гэж найдсан ч өнөөдөр бэлэн болоогүй л байна. Ирэх жил бүгд намайг харахыг найдаж байгаа, хэрэв эргэн ирэхгүй бол энэ итгэмээргүй төгсгөл байх болно” хэмээн шагнал гардуулах үеэр тэр хэллээ. Түүний гол зорилго Токиогийн олимп хэмээн энэ сарын эхээр өгсөн ярилцлагадаа хэлж байсан юм. Дэлгэрнгүйг эндээс.

Бокс: Каллум Смиттийн анхны ялагдал 

Амралтын өдрүүдэд мэргэжлийн боксын ертөнц супер дунд жингийн аварга Мексикийн боксчин Канело Алварез – Британи тамирчин Каллум Смитийн тулаанаар амьсгаллаа. 27 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй байсан Британи боксчны эхний ялагдлыг дэлхийн 4 холбооны аварга Мексик эр амсуулах хувьтай байж. Тулаан 12 үе явагдаж 119-109, 119-109, 117-111 харьцаагаар Канело Алварез ялж бүсээ хамгааллаа. Тулаан эхлэхийн өмнө Британи эрд ялах боломж байгааг зарим шинжээчид хэлж түүний биеийн өндөрийг онцолж байлаа. Учир нь 2 тулаанчийн өндөрийн зөрүү 26 см буюу Канело (175 см), Смит (191 см) байв. Тулааны дүр зурагийг нэг өгүүлбэрт багтаавал Смитийн өндөр, чацны урт гэсэн давуу талыг үгүй хийж Алварез эхний үеэс шахаж тоглосоноор яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч саяхан ялалт байгуулсан дунд жингийн аварга Казакстан боксчин Геннади Головкин юм. Энэ тулааныг тун удахгүй бид харах бизээ. Тулааны талаар эндээс

Биатлон: Дэлхийн цомын цуврал үргэлжилж байна

Олон улсын Биатлоны холбооноос жил бүр цуврал болгон явуулдаг дэлхийн цомын тэмцээнийг энэ жил Германы алдарт автомашин үйлдвэрлэгч “BMW” компани ивээн тэтгэн явуулж байна. “Ковид-19” цар тахлаас үүдэн энэ жилийн тэмцээний хуваарьт олон өөрчлөлт орсон. Шведийн Эстерсунд, Францын Ле Гран-Борнан гэсэн гараа Финландын Контиолахти, Австрийн Хохфильценээр солигдсон. Мөн 10-р сарын Рупольдинг гараа Оберхоф болгон өөрчилсөн бол 2022 оны өвлийн олимпийн туршилт болгон 11-р сарын 23-нд Бээжин хотод зохион байгуулагдах байсан гараа 3-р сард Чехийн Нове Месторуу шилжив. 4 дэх гарааны эрэгтэй 10 км, 12.5 км цуваа гараанд Норвегийн биатлонч Легрейд Стурла Холм, 15 км бөөн гараанд Германы биатлонч Пайффер Арнд түрүүлэв. эмэгтэй 7.5 км, 10 км цуваа гараанд Норвегийн биатлонч Экхофф Тириль, 12.5 км бөөн гараанд Норвегийн биатлонч Ройселанн Марте Олсбю түрүүлэв. Одоогоор эрэгтэй тамирчдыг Норвегийн биатлонч Йоханнес Тиннес Бё, эмэгтэй тамирчдыг мөн Норвегийн биатлонч Ройселанн Марте Олсбю тэргүүлж байна. Тамирчдын цуглуулсан онооны жагсаалтыг эндээс эрэгтэй, эмэгтэй. Тэмцээний дэлгэрэнгүйг эндээс.

Хоккей: Ирээдүйн одод Канадад цуглалаа

Канад улсын Эдмонтон хотод 12-р сарын 25-наас 1-р сарын 5-ны хооронд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн тэмцээнд “Ковид-19” цар тахлын улмаас 10 баг оролцож байгаа бөгөөд “NHL" түр завсарласан энэ үед хоккей сонирхогчдын анхаарлыг татах томоохон тэмцээн гэж харж байна. "NHL" багийн скаутууд эндээс ирээдүйн од, багийн нүүр царай болох залуусыг олж илрүүлэх цаашлаад багтаа авах чухал тэмцээн учраас Канадыг мөн зориж очоод байгаа билээ. Энэхүү тэмцээний шилдгээр нэрлэгдэж цаашлаад "NHL" одод болсон тамирчид Уэйн Грецки, Овечкин, Форсберг, Пол Кария, Игор Ларионов, Крутов гэх мэт агуу нэрс хөврөнө. Энэ талаар дэлгэрэнгүйг эндээс

Канадын шигшээ баг, ОХУлс, Финландийн залуусаас их зүйл хүлээж байгаа гэсэн таамаг байна. Тэмцээний талаар эндээс

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
7 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
8 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0