Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

7 хоногийн спортын тойм: Хөлбөмбөгийн хувьсгал, Д.Батсүмбэрэлийн тулаан, Жэймсийн шагнал


Английн хөлбөмбөгийн “Пример лиг”

Английн Пример лигийн зүгээс спортоор дамжуулан зөв хандлага, мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор “Rainbow Laces” бэлгийн цөөнх лесбиян, гей, бисексуал, трансжендер тоглогч, шүтэн бишрэгчдэд зориулсан хөтөлбөрийг 2017 оноос эхлүүлсэн ба энэ тойргийн тоглолтууд энэ хөтөлбөрийг дэмжсэнээр онцлог байлаа. Хүснэгтийг тэргүүлж байсан Тоттэнхэм, Ливерпүүл багууд хожил авсанаар тус бүр 24 оноотой тэргүүлсэн хэвээр байна. Хүснэгтийн байрлалын дэлгэрэнгүйг эндээс.

Онцлох тоглолт: “Тоттэнхэм Хотспур 2 - 0 Арсенал”

Хойд Лондонгийн дэрби хэмээн нэрийддэг энэ хоёр багийн тоглолт үеийн үед сонирхолтой, ширүүн өрсөлдөөнийг үзүүлсээр ирсэн. Энэ удаагийн тоглолт гэхдээ нэгэн багийн давамгайлал доор өндөрлөсөн ба энэ нь онцгой нэгэн Моуриногийн баг байr Хойд Лондон цагаан өнгөөр хучигдлаа. Сүүлийн үед лигийн шилдэг довтолгооны хослол хэмээн яригдах болсон Харри Кэйн, Сон Хёнг Мин нар үндсэндээ тоглолтыг шийдсэн гэхэд болно. 13’ минут Сон, 45+1’ минут Кэйн гэсэн нэрс Тоттэнхэм цэнгэлдэхийн самбар дээр гарч ирсэн үдэш байв. Ер нь энэ тоглолтонд Их Буучид үнэхээр болж өгөхгүй байсаар дууссан ба Лаказеттийн мөргөлтүүдийг эс тооцвол гялтайх довтолгоо өрнөөгүй гэж хэлж болно. Хойд Лондонгийн хоёр багийн сүүлийн 10 хоорондын тоглолтонд Тоттэнхэм 5 хожиж, 3 тэнцэж, 2 хожигдсон гэсэн үзүүлэлттэй. Тоглолтын дэлгэрэнгүйг эндээс

Мэргэн бууч - “Эвертон" багийн довтлогч Доминик Калверт-Льюин 11 гоол

Хаалгаа хуурай манасан тоглолт - " Тоттэнхэм Хотспур " багийн Уго Льорис 5 тоглолт 

Оновчтой дамжуулалт - “Тоттэнхэм Хотспур” багийн Хари Кэйн 10 дамжуулалтаар тэргүүлж байна. 

Испанийн Ла Лига

Хүснэгтийг тэргүүлж байсан “Реал Сосьедад” 12-р тойрогт “Депортиво Алавес” багтай 0 - 0 тэнцсэнээр 25 оноотой болж хүснэгтийн дэд байранд залрав. Ла Лигаг “Атлетико Мадрид” 26 оноотой тэргүүлж байна. Хүснэгтийн дэлгэрэнгүйг эндээс. Тоглолтуудын дэлгэрэнгүйг эндээс.

Онцлох тоглолт: “Кадис 2 - 1 Барселона” 

Альваро Хименес 8’ Альваро Негредо 63’ – Педро Алькала 57’ /Ө.Х/

Тоон үзүүлэлтийг харах юм бол бөмбөг эзэмшилт 17% – 83%, хаалганд цохисон цохилт 7 - 21, булангийн цохилт 5 - 13 илүү байсан хэдий ч Барса нэг л болж өгсөнгүй. Хамгаалалтын гол ноён нуруу Пике, Бускетс байхгүй байгаа нь тоглолтонд нөлөөлж байгаа бол довтолгооны тоглогчид тэр дундаа Гризманн тун тааруу байгааг шүүмжлэгчид онцолсоор. Мессигийн талаар хэвлэлүүд ирэх жил Францруу явна гэсэн хов живүүд нисгэж байгаа энэ үед баг нь тогтвортой тоглолтыг үзүүлдэггүй дээ. Тоглолтын дэлгэрнгүйг эндээс.

Мэргэн бууч - "Реал Сосьедад" багийн довтлогч Микел Оярсабал 7 гоол

Хаалгаа хуурай манасан тоглолт - "Атлетико Мадрид" багийн Ян Облак 8 тоглолт 

Оновчтой дамжуулалт -"Атлетико Мадрид" багийн Анхел Корреа 5 дамжуулалтаар тэргүүлж байна. 

Италийн “СериА”

Италийн “СериА” -ийн 10-р тойргийн тоглолтууд явагдсан ба “АС Милан” баг “Сампдория” багийг хожсоноор 26 оноотой тэргүүлсэн хэвээр. Хүснэгтийн дэлгэрэнгүйг эндээс. Тоглолтуудын дэлгэрэнгүйг эндээс

Онцлох тоглолт: “Ювентус 2 - 1 Торино” 

“Дерби Дела Мол” буюу Турин хотын хоёр багийн тоглолт энэ тойрогт боллоо. Турин хотын томоохон дурсгалт газар, Пьемонт улсын нийслэл хотын архитектурын бэлгэдэл болох Моль Антонеллианагийн нэрээр нэрлэгдсэн Италийн хөлбөмбөгийн анхны дерби юм. Хүснэгтийн сүүлийн хэсэгт яваа “Торино” ямар нэг оноо авна гэсэн хүсэл эрмэлзлэл өндөр гарч ирсэн нь тоглолтын турш мэдэгдэж байсан ба маш сайн тоглосон хэмээн дүгнэж байна. Тэд эхний 9’ минутанд Н’Кулугийн гоолоор тэргүүлж эхэлсэн боловч 77’ минут Маккенни, тоглолтын төгсгөл 89’ минутанд Бонуччи Ювентусээс гоолдож тэдний хичээл зүтгэлийг үгүй хийлээ. Тоглолтын дэлгэрэнгүйг эндээс

“СериА”-ийн 11-р сарын шилдэгээр “Ювентус” багийн тоглогч Криштиано Роналдо тодорсон байна. Дэлгэрэнгүйг эндээс.

Мэргэн бууч - "АС Милан" багийн довтлогч Златан Ибрахимович 10 гоол

Хаалгаа хуурай манасан тоглолт - "АС Милан" багийн Джанлуиджи Доннарумма 4 тоглолт 

Оновчтой дамжуулалт -"Наполи" багийн Дрис Мертенс 5 дамжуулалтаар тэргүүлж байна. 

Германы Бундеслига 

Германы “Бундеслига” -ийн 10-р тойргийн тоглолтууд явагдсан ба “Байерн Мюнхен” баг 23 оноотой тэргүүлж, “Байер Леверкузен” 22 оноотой удаалж байна. Хүснэгтийн дэлгэрэнгүйг эндээс. Тоглолтуудын дэлгэрэнгүйг эндээс

Онцлох тоглолт: “Байерн Мюнхен 3 - 3 РБ Лайпциг”

Жамал Мусиала 30’ Томас Мюллер 34’,63’ – Нкунку 19’, Жастин Клюйверт 36’ Форсберг 48’ 

Лигийн хүснэгтийн тэргүүлж байсан Байерн өөрийн талбайдаа сүүлийн жилүүдэд амжилт нь сайжирч байгаа Лайпцигийг хүлээн авлаа. Хүснэгтийн эхний гурван байрт яваа хоёр баг сонирхолтой довтолсон нээлттэй тоглолтыг үзүүллээ. Томас Мюллер энэ тоглолтын шилдгээр тодорсон ба хоёр гоол оруулж багтаа тэнцээ авчирлаа. Бидний хуучин танил Патрик Клюйвертийн хүү Жастин Клюйверт Лайпцигаас гоолдож байгааг харах сайхан байлаа. Тоглолтын дэлгэрэнгүйг эндээс

Мэргэн бууч -  "Байерн Мюнхен" багийн довтлогч Роберт Левандовский 12 гоол

Хаалгаа хуурай манасан тоглолт -" Байер Леверкузен " багийн Лукаш Градецкий 4 тоглолт

Оновчтой дамжуулалт - "Байерн Мюнхен" багийн Томас Мюллер 6 дамжуулалтаар тэргүүлж байна. 

“Autumn nations cup - Намрын үндэстнүүдийн цом”

Олон баг удаан хугацаагаар аялан тоглолт хийхээс зайлсхийж байгаа тул жил бүрийн 11, 12 -р сард намрын олон улсын цуврал тэмцээнүүдийн оронд “Намрын үндэстнүүдийн цом”-ын тэмцээнийг энэ онд ОУРХолбооноос санаачлан 13/11 – 06/12 – ны хооронд явуулж амжилттай дууслаа. Энэ жилийн тэмцээнд зургаан үндэстний аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багууд дээр Гүрж, Фижигийн шигшээ багууд нэмэгдэн оролцсон юм. Аваргын цомыг Английн шигшээ баг Францын хүчтэй багийг нэмэлт цагт хожиж хүртсэн ба тоглолтын 95’ минутанд торгуулын цохилтоос оноо авч “22-19” харьцаатай хожлоо. Английн шигшээ баг оны эхэнд болсон зургаан үндэстний тэмцээнд түрүүлсэн амжилтаа бататган оны төгсгөлийг хүчтэй хийж чадлаа. Тоглолтын дэлгэрэнгүйг эндээс

Тэмцээний хамгийн их оноо цуглуулсан тамирчдыг Английн шигшээ багийн ахлагч хожлын оноог авсан Овэн Фаррел тэргүүллээ.

Autumn nations cup тэмцээний дэлгэрэнгүйг эндээс

Бүсний төлөө тулаан

Манай цагаар бямба гарагийн өглөө АНУ-ын “LFA” холбооны 96 удаагийн аварга шалгаруулах холимог тулааны тэмцээнд МGL-1 холбооны 77 кг жингийн 3 удаагийн аварга, АНУ-ын Dragon House холбооны 77 кг жингийн аварга, Хилийн цэргийн 0303 тусгай ангийн хошууч, Zorky’s MMA багийн тулаанч Д.Батсүмбэрэл маань Бразил улсын тулаанч Майкон Мендонкатай 77 кг жингийн аваргын бүсний төлөө тоглолоо. Тулаан эхлэхийн өмнө Д.Батсүмбэрэл 7-0, Майкон Мендонкатай 10-4 гэсэн амжилттай явж байсан ба тулаан 5 үе болж “50-45, 49-46, 49-46” харьцаатай Бразил тулаанч ялалт байгууллаа. Манай тулаанч Д.Батсүмбэрэл тэмцээн болохоос хэдхэн хоногийн өмнө хүлгийн жолоо залсан нь цаг болон уур амьсгалын зөрүү гарсан хэмээн таамаглаж байна. Залуу минь дахиад олон боломж ирнэ. Бэлтгэлээ сайн хийгээд аваргын бүсийг аваад ирээрэй.

Сагсан бөмбөгийн хачир

“NBA”-ийн улирлын тоглолтууд 12-р сарын 23-нд эхлэнэ. Хуваарь ёсоор бэлтгэлийн заал өнгөрсөн амралтын өдрүүдэд нээгдэж, багууд эхний бэлтгэлээ хийж эхэллээ. Лигийн зүгээс тоглогчдыг олон нийтийн арга хэмжээнд оролцох олон хүнтэй газруудаар орохыг хориглов. Солилцоо наймаанд орсон тоглогчид шинэ багтайгаа бэлтгэл хийж эхэлсэн бол Харден лигийн дүрмийг зөрчиж багийн бэлтгэлээ тасалсаар. Тэр багтаа үлдэх хүсэл байхгүй болсон уу? Эсвэл....

  • Sports Illustrated сэтгүүлийн "ОНЫ ШИЛДЭГ СПОРТЫН ХҮН"-ээр Леброн Жеймс гурав дахь удаагаа тодорчээ.
  • 3 хүнээс вирус илэрсэн тул Портлэнд Трэйл Блэйзерс бэлтгэлийн заалаа түр хугацаанд хаав.
  • Деррик Рөүз сэлгээнээс тоглохыг зөвшөөрөв. Түүний оронд Киллиан Хэйес гараанд гарна.
  • Энтони Дэвис №23, Лэброн Жэймс №6 дугаарын өмсгөл өмсөхөөр боллоо.
  • Кармело Энтони сэлгээнээс тоглохыг зөвшөөрөв.
  • Денвер Наггетс баг сэлгээний холбогч Монте Морристой 3 жилийн 27 сая ам.долларын гэрээ байгуулав.
  • Сүүлийн үед тоглолт өнжиж амрах үзэгдэл шинэ оддын дунд моод болоод байгааг зогсоох үүднээс үндэсний тв-р гарах тоглолтод эрүүл тоглогч амраасан тохиолдолд 100К ам.долларын торгууль төлнө.
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
5 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
9 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0