Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

7 хоногийн спортын тойм: Марадонагийн хагалгаа, Гомезийн бэртэл, NBA драфтын өмнөх сонин


Энэ долоо хоногт болсон спортын ертөнцийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Хөлбөмбөг 

  • Диего Армандо Марадона эмнэлэгт
  • Гэмтэл бэртэлийн шуурга
  • Лигүүд амарч шигшээ багууд бэлтгэл, тоглолт хийж эхэллээ
  • Солилцоо наймааны шуум

Сагсанбөмбөг

  • NBA Draft 2020 таамаг
  • Рассел Вестбрүүк Хьюстоныг орхих уу?
  • Шилжилт хөдөлгөөний шуум

Авто уралдаан

  • 9 жилийн дараа эргэн ирсэн Туркийн гараа
  • Цар тахал Оросын багт хэрхэн нөлөөлж байгаа вэ?
  • Токио 2020 олимпын эргэн тойронд 

Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадонад тархины хагалгааг амжилттай хийсэн талаар түүний хувийн эмч Леопольдо Луке мэдээлсэн байна. Тэрээр хагалгааны дараах зургийг инстаграмм  хуудсандаа оруулсан нь Марагийн шүтэн бишрэгчдийн тайвшрах шалтгаан болсон юм. 

Үйл явдал хэрхэн өрнөв:

  • Өмнө нь алдарт хөлбөмбөгчин хар тамхи, архи дарс, наргиан цэнгээний улмаас олон удаа биеийн байдал хүндэрч байсан. 
  • 11-р сарын 2-ны өдөр түүнийг Буэнос-Айрос дахь “Ипенса” эмнэлэгт хүргэсэн бөгөөд өвчнийх нь тухай тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Энэ үед таамаг төдий зүйлүүд гарч байсан нь коронавирус туссан, сэтгэл гутралд орсон, зүрх эвгүйтсэн гэх мэт хов жив Аргентинд газар авсан. 
  • 11-р сарын 3-ны өдөр “Subdural hematoma (SDH)” гэсэн онош тогтоож хагалгаа хийсэн байна. Энэ нь тархины цус алдалттай төстэй онош бөгөөд ямартай ч дэлхийн хоёр удаагийн аварга, домогт тамирчин маань эсэн мэнд байна. 
  • Францын алдарт хөлбөмбөгч Зидан “Түүнийг ямар хүн, ямар хөлбөмбөгчин байсныг бид бүгд мэднэ. Олон хүмүүс түүнийг хурдан эдгэрэхийг хүсэж байгаа, би ч бас тэдний нэг " гэж хэлэв.
  • Эмч нар түүнд архины хамаарлын эмчилгээ хийхээр болсон. 
  • Нөхөн сэргээх эмчилгээний үед дотны цөөн тооны хүмүүсийг оруулахыг эмнэлгийн зүгээс зөвшөөрсөн.
  • “Club de Gimnasia y Esgrima La Plata” менежерийн ажлаа үргэлжлүүлэн хийнэ.

Ливерпүүл багийн хамгаалагч Жо Гомез шигшээ багийн бэлтгэл дээр бэртсэн талаар лхагва гарагийн орой мэдээлсэн юм. Өнгөрсөн жилийн аваргуудын хамгаалалтын шугам ямар барцадтай байна даа...

            Үйл явдал хэрхэн өрнөв: 

  • Шигшээ багуудын цугларалт эхлэн багууд бэлтгэлдээ гарч нөхөрсөг тоглолт болон бусад тэмцээнд бэлдэж эхлэв. Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт “Ливерпүүл” багийн 23 настай хамгаалагч Жо Гомезийг шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудсан. 
  • Багийн бэлтгэл явагдаж байх үеэр Жо Гомез өвдөгний гэмтэл авсан ба тэр үед түүний эргэн тойронд хэн ч байгаагүй талаар мэдээлсэн. Ямар нэгэн контактгүй бэртэл ямар ноцтой хүнд бэртэл байдгыг бид мэднэ шүү дээ.... Залуу минь хүчтэй эргэж ирээрэй. 
  • Энэ талаар шигшээ багийн хаалгач Ник Поп “Жогийн эргэн тойронд хэн ч байгаагүй, дамжуулалтын хөдөлгөөн хийсний дараа тэр газарт унан маш их зовиурлаж байсан. Жо ийм зүйлийг туулж, шаналж байхыг харах нь надад болон бусад залууст амаргүй байна” гэв.
  • Шигшээ багийн дасгалжуулагч Саутгейт “Манай тоглогчдын хэн нэгэн зовж байгааг харахыг би хүсэхгүй байна. Үүнээс дор зүйл байхгүй ... Шигшээ багийн менежерийн хувьд хамгийн муу зүйл бол та тоглогч зээлээр авч байгаа, энэ үед ямар нэгэн зүйл тохиолдох явдал юм” хэмээгээд Жо Гомезийг цаашдын бүх зүйлд санаа зовж буй талаар мөн хурдан эдгэхийг хүссэн байна. 

            Цаашид юу болох талаар...

  • Шинжилгээний урьдчилсан хариугаар өвдөгний гэмтэл гэсэн онош гарсан ба Жо Гомез энэ төрлийн бэртэлийг 5 жилийн өмнө авч байсан. Энэ улирал болон Европын аваргыг өнжихөд хүргэж болзошгүй гэсэн юм. Үгүй л байгаасай
  • Багийн хүрээнд хамгаалагчдын асуудал дасгалжуулагч Клоппын толгойны өвчин болж байна. Тэрээр залуу тоглогчдыг дуудах эсвэл 1-р сард шинэ тоглогч авах эсэхээ шийдэх үлдлээ.
  • Нэгэнт гэмтэл бэртэлийн талаар бичсэн болохоор Английн пример лигийн багуудын бэртэлтэй тоглогчдын мэдээллийг оруулав. 

Европын хөлбөмбөгийн лигүүд түр амарч шигшээ багуудын бэлтгэл, нөхөрсөг тоглолтууд,үндэстнүүдийн лиг, африкийн цом,европын аваргын болон дэлхийн аваргын эрхийн төлөө тоглолтууд болж байна. Тоглолтын үр дүнгүүдийг тохирох үгнээс харж болно. 

Хөлбөмбөг сонирхогчдын хамгийн ихээр хүлээж байсан "Евро 2020" тэмцээний эрхийн төлөө нэмэлт тоглолтууд пүрэв гарагийн шөнө боллоо.  Шотландууд 1998 оноос хойш дахин оролцох уу? Бага чансаатай багуудад оролцох боломж олгох шинэ дүрмийн азтанууд болох Гүрж-Хойд Македоны хэн нь эсэх? Словак-Хойд Ирланд, эртний уламжлалтай хэдий ч сүүлийн жилүүдэд томоохон тэмцээний утаа үнэрлээгүй Унгар болон эсрэгээрээ сүүлийн жилүүдэд чангарч байгаа Исланд гэсэн багууд энэ олон асуултын хариуг эцэс болгосон байна. Сүүлийн эрхээ авч онгоцны тийзээ захиалах багуудын жагсаалтыг эндээс.

Хэсэг тус бүрийн багуудын мэдээлэл болон түлхүүр тоглогчид 

Одоо харин солилцоо наймаа, шинэ гэрээний талаархи шуум мэдээ хүргэе. Манайхаар бол "тамхины цэг"-ээс олж сонссон зүйлүүд юм уу даа. 

  • “Тоттенхэм” баг Өмнөд Солонгосын довтлогч Сон Хын Минтэй гэрээ байгуулах хэлэлцээрийг эхлүүлж байна. 28 настай түүнд 2026 он хүртэл үргэлжлэх, долоо хоногт 200 мянган фунт стерлингийн үнэтэй гэрээг санал болгох бололтой.
  • “Манчестер Юнайтед” ирэх зуны наймааны цонхны үеэр Франц хагас хамгаалагч 27 настай Пол Погбаг зарахаар төлөвлөж байна. 
  • Ювентус 35 настай Криштиану Роналдуг Парис Сан-Жермен багийн Неймартай солилцох своп хэлцэлд бэлэн байна. Манайхаан, своп хэлцэл гэдэг нь тухайн өдрийн ханшаар худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/ арилжааны хэлцлийг хэлнэ шүү. 
  • Гэхдээ Португал тоглогч маань Манчестер Юнайтед багтаа эргэн ирэх талаар бодож байгаа талаар бас бичээд эхэллээ. 
  • Челси Мальмо баг болон Боснийн шигшээ багийн хамгаалагч 21 настай Анель Ахмедходзичтай хэлэлцээ хийлээ. 
  • Ливерпүүл клубын хагас хамгаалагч 30 настай Жоржинио Вийналдум хараахан шинэ гэрээ байгуулаагүй байна. Голланд тоглогчийн премьер лигийн аваргуудтай хийсэн гэрээ энэ улирлын төгсгөлд дуусна.Түүнийг харин Барселона багийн шинэ дасгалжуулагч сонирхоод эхэлсэн байна. 
  • Ливерпүүл Австрийн хамгаалагч Дэвид Алабатай нэр холбогдоод байгаа боловч Байерн Мюнхен 28 настай тоглогчийг ирэх зун гэрээ нь дууссан ч зарахгүй
  • Атлетик Бильбао Тоттенхэмийн экс дасгалжуулагч Маурисио Почеттиног шинэ дасгалжуулагчаар сонгох гэж байна. 

“NBA Draft” болохтой зэрэгцэн хэн хэнийг эхний сонголтоор авах, хэнийг хэнд зарах гээд багийн эзэд менежерүүд жинхэнэ толгойгоо гашилгаж байгаа энэ үед багахан мэдээлэл хүргэе.

            Үйл явдал хэрхэн өрнөхөөр байна вэ: 

  • Монголын цагаар 11-р сарын 19-ны өдөр драфт явагдах болно. Драфтын тэргүүн сонголт “Миннесотта Тимбервулвес” баг олны анхааралд байгаа ЛаМело Боллтой бэлтгэл хийсэн мэдээ гарсан нь түүнийг драфтын эхний сонголтоор тодрох магадлалтай гэж үзэж байна. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар Энтони Эдвардс тэргүүн сонголт болох магадлал маш өндөр байгаа харин “Голден Стейт Вариорз” ЛаМелог сонирхож байгаа гэсэн юм. Багуудын сонголтын дарааллыг эндээс харах боломжтой бол драфтын лоттерей болсон тойм бичлэгийг эргэн сануулж байна.

Скаут, шинжээчдийн судалгаа таамагаар эхний сонголтууд болох магадлалтай тоглогчдын тойм бичлэг 

  • Сүүлийн 20 жилийн драфтын шилдэг сонголтуудыг та бүхэндээ хүргэж байна. Таны хувьд эдгээр жагсаалт бодитой эсэх таны сонголтоор хэн байж болох талаар найзууд дундаа яриа өрнүүлж болох юм шүү.

Цаашид юу болох талаар: 

  • Ирэх 12-р сард эхлэх лигийн тоглолтуудаар шинэ шилдэг тоглогчдыг харах ба ирээдүйн супер од тоглогчид төрөн гарах драфт гэж үзэж байгаа. 
  • Драфтын сонголтоо солилцоо наймааны зах зээлд ашиглах багууд хэд хэд бий.
  • Чөлөөт агентын зах зээлд мөн томоохон нөлөөг үзүүлэх боломжтой.

Энэ долоо хоногийн дуулиан яах аргагүй Расселл Уэстбрүүк багтаа солилцоонд оруулах хүсэлт гаргасан талаарх шуум мэдээ. Түүнийг сонирхох багууд олон байгаа ч тоолдог хэд дээрээ очоод л гацаж байна. Яагаад солилцоонд оруулах хүсэлт гаргав?

Үйл явдал хэрхэн өрнөв: 

  • Өнгөрсөн жил "Оклахома Сити Тандер" болон "Хьюстон Рокетс" багууд солилцоо хийж Крис Пол, Расселл Уэстбрүүк гэх том нэрнүүдийг тулав. Ингээд лигийн "MVP" шагналын эзэд, хуучин хамтрагчид болох Харден, Уэстбрүүк нар нэгдэж олон олон яриаг араасаа дагуулж эхэлсэн. Тэднийг амжилт үзүүлнэ үзүүлэхгүй гэсэн яриа улирлын турш хөвөрсөөр... Тэгээд ямар амжилт үзүүлсэнийг бид бэлээхэн мэдэж байгаа тул тэр талаар бичих илүүц биз.
  • Яагаад Уэстбрүүк явах болов? Тэр бол сүүлийн хэдэн жил багийн гол тоглогч, багийн лидер, бүх л эрх мэдэл түүнд байсан. Гэтэл Хьюстонд бүх зүйл эсрэгээрээ угтав. Тэр Жэймс Хардены багт ирсэн багийн дараагийн лидер үүрэгтэй оролцох хэрэгтэй болсон. Үүнийгээ биелүүлээд аваргын төлөөх дайралтаа хийх гэсэн боловч чадсангүй. 
  • Ганцхан Уэсбрүүкээс болсон уу? гэвэл үгүй гэдгийг батлах ярианууд хөвөрсөөр Жэймс Хардены ааш авир хэрээс хэтэрсэн мэдээлэл гарч эхэллээ. Багийн уур амьсгал бол бүүр ярилтгүй авах юмгүй талаар бичээд эхэллээ. Энэ бол Уэстбрүүкийн явах хамгийн том шалтгаан гэв.

Цаашид хэрхэн өрнөх бол....

  • Багийн шинэ эринг эхлүүлж байгаа энэ үед баг дотор асуудал гарч эхэлсэн нь удирдлагуудын толгойн өвчин боллоо. Багийн хоёр лидер тэднээс энэ баг яг ямар чиглэлд явах талаар асуусан тухай мэдээлэл гарсан. Энэ бол сайн мэдээ тэд хамтдаа тоглох хүсэл байна гэсэн үг. 
  • Энэ цуурхал үйл явдлыг дарах мэт багийн лидер Жэймс Харден пүрэв гарагт багийн андынхаа 32 насны төрсөн өдөрт тун дажгүй мэндчилгээ хүргэлээ. Энэ талаар дэлгэрэнгүйг.
  • Хэрэв энэ асуудал бодит болж Уэстбрүүк багаасаа явхаар бол түүнийг хамгийн ихээр сонирхож байгаа баг бол “Нью-Йорк Никс” гэхдээ өөрийн карьерийн төгсгөлд ирж байгаа тоглогч дахин нэг сулхан багийн төлөө зүтгэх үү? Түүнийг хэд хэдэн багууд сонирхож байгаа ч бодит болж магадгүй хэд бол 
  • Хамгийн гол зүйл энэ яриа гарахдаа зэрэгцэн багийн бусад тоглогчид өөрсдийн тоглох минут, үүрэгт сэтгэл дундуур байгаагаа зарлаад явах талаар цухалзуулаад эхэллээ. Юу болохыг харах л үлдлээ....

"Тамхины цэг"-ээс сонссон зүйлүүд:

  • “Торонто Рэпторс” багийн голлох тоглогчдын нэг болсон Ванфлийт аварга авсан тул амьдралаа бодож мөнгө, карьер хөөхөөр шийдсэнээ нуулгүй зарлав. Түүнийг Нью-Йорк, Детройт, Финикс багууд илүүтэй сонирхож байна. 
  • Жрү Холидэйг ямар ч олон баг сонирхож байгаа талаар мэдээлж байна даа. Яах аргагүй хэрэгтэй тоглогч л доо. Түүнийг өмнө нь Денвер, Миами, Брүүклин, Атланта, Милоуки багууд сонирхоод байсан бол хамгийн сүүлд тэдний дунд Бостон хүчтэй орж ирлээ. Тэд Кэмба, Хэйвард гэсэн санал хүргүүлэв. 
  • “Даллас Маверикс” баг цагаан жаалуудаа тордож тойруулах тоглогчдын эрэлд гарсан ба Оладипо, Жрү Холидэй нарын нэр хүчтэй яригдаж байх үед бас нэгэн боломжит хувилбар гарч ирсэн нь Зак Лавин гэнэ. 
  • Багийн уур амьсгал тааруу энэ үед нь амжуулчих санаатай олон багууд Хьюстоны үүргийн тоглогчидтой холбоо бариад байгаа. Милоуки Такер, Ковингтон нартай холбогдоод эхэллээ гэнэ дээ. 
  • Индиана баг Оладипогийн цалин болон тоглолтонд сэтгэл дундуур байгаа бол Сабонистой учраас Турнер хэрэггүй гэж үзээд солилцоонд оруулж магадгүй гэсэн цуу яриа гарлаа. 
  • За тэгээд Крис Пол, Аарон Гордон, Тристан Томпсон, Ибака, Динвиде, Дерозан, Күзма, Риверс гээд олон ч нэр багуудтай холбогдсоор.
  • Оклахома Сити Тандер баг туслах дасгалжуулагч Марк Дагнольтыг ерөнхий дасгалжуулагчаар дэвшүүлсэн байна. Харин хөгжөөн дэмжигчид энэ мэдээг дүргүйцсэн, гайхсан байдлаар хүлээж авлаа. Жиргээн дээр илт мэдэгдэж байна билээ. 

“Формула 1” уралдааны ээлжит гараа цар тахлын улмаас Туркийн “Истанбул парк”-д болох гэж байна. Гэхдээ энэ гараагаар аврага шийдэгдэхгүй. Аврага нь аль хэдийн шийдэгдсэн байгаа Льюс Хэмилтон долоо дах удаагаа түрүүлж аугаа Шумахертай зэрэгцэн ирсэн. Харин энэ гараа есөн жилийн дараа эргэн ирж байгаагаар онцлог юм. Яагаад есөн жил гэж?

Үйл явдэл хэрхэн өрнөв:

  • Туркийн засгийн газрын захиалгаар Герман инженер Хэрманн Тилке “Формула 1” болон автомашины уралдаан авах боломжтой 5.3 км авто тойруулгыг 2005 онд бүтээсэн юм. Энэ зам цагийн зүүний эсрэг чигт явдаг зохион байгуулалттай ба эхний жил үүнээс болж цөөнгүй хэдэн осол болсон билээ.
  • Анхны уралдаан 2005 онд болж Финланд нисэгч Кими Райконен түрүүлсэн бол хамгийн олон /3/ удаа Бразил нисэгч Ф.Масса түрүүлсэн. 
  • 2011 онд Туркийн гараа болсны дараа засгийн газрын зүгээс жилийн зардал болох 20 орчим сая долларын санхүүжилтийг шийдээгүйн улмаас энэ гараа дахин явагдаагүй юм. Шинжээчид санхүүжилтээс гадна улст төрийн нөлөө ихээр орсон ч гэж үздэг.
  • Энэ жил цар тахлын улмаас хэд хэдэн гараанд өөрчлөлт орж “Истанбул парк” эргэн ирсэн нь сайшаалтай хэрэг. Ихэвчлэн 5,6-р сард болдог хэдий ч цар тахлын нөлөөгөөр 11-р сард болхоор боллоо. Нойтон чийгнээс болж осол бага гараасай.
  • Үзэгчдийн хамгийн их санадаг уралдаан 2010 онд оноогоор тэргүүлж байсан Ред Булл багийн хоёр нисэгч Себастиан Феттел, Марк Уэббэр нар уралдааны явцад мөргөлдөн Макларен Мерседес багийн Льюс Хэмилтон, Жэнсон Баттон нар эхний байруудад орсон гараа билээ. Гэхдээ тэр жил Ред Булл баг давхар цохилт хийсэнийг үзэгч бид мартаагүй байх. Тэр жилийн осол хэрхэн болов.

  • Хэлний асуудлаас үүссэн хөгжилтэй бичлэгээр Туркийн гарааг нэг санацгаая. 

Токио 2020 төслийн гүйцэтгэх захирал Тоширо Муто хэвлэлийн бага хурал хийж ирэх жил болох зуны олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх цар тахлын дэглэмийн талаар мэдээллээ

  • Одоо мөрдөгдөж буй 14 хоногийн тусгаарлалт тамирчид болон үзэгчдэд үйлчлэхгүй гэсэн байна. Учир нь тоглолт үзэх гэж ирсэн үзэгчид 14 хоног тусгаарлагдах боломжгүй зүйл гэв. 
  • Харин Японд ирэхээс өмнө 72 цагийн дотор шинжилгээнд хамрагдсан байх ёстой байна. 
  • Тэд судалгаа шинжилгээ хийж илүү нарийн заалтуудыг ирэх жил гаргах болно гэв. 
  • Ирэх долоо хоногт Олон Улсын Олипийн Хорооны тэргүүн Томас Бах гурван өдрийн айлчлал Япон улсад хийх юм. Энэ үеэр нэлээдгүй зүйлүүд тодорхой болох байхаа.

Амралтын өдрүүдээр үзэх уралдаан тэмцээнүүд:

  • Авто уралдаан: “Формула 1” Туркийн гараа
  • Хөлбөмбөг: “UEFA Nations League”, “International Friendlies”, “World Cup Qualifying- South, North/Central America”, “Euro U21 Qualifying”
  • Гольф:“The Masters Augusta National Golf Club”
  • Теннис:“Nitto ATP World Tour Finals”
  • Тулаан: “UFC Fight Night, Felder vs Dos Anjos”
  • Дартс: “2020 BoyleSports Grand Slam of Darts”

Мэдээллийг бэлтгэсэн М.Анар 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
21 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Уржигдар
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0