Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

7 хоногийн спортын тойм: NBA шинэ улирал, 2020 оны шилдгүүд


“NBA”-ийн 75 дахь улирал эхэллээ

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн лиг цар тахлын нөлөөгөөр 12-р сарын 22-нд хөшгөө нээлээ. Эхний өдөр хүнд гэмтлийн улмаас олон сар талбайд гараагүй Кевин Дурант, Кайри нар хамтдаа тоглож, өнгөрсөн улирлын аваргуудад аваргын бөгж гардуулсан юм. Төлөвлөсөн хугацаагаар улирлын тоглолтууд 5-р сарын 16-нд дуусч плэй-офф, аваргын цуврал 5-р сарын 22-ноос 6-р сарын 22-ны хооронд явагдана. Энэ улирлын онцлог зүйлүүд:

  • Улирлын өмнөх тоглолтын тоог цөөлсөн.
  • Улирлын тоглолт 72 тоглолт болж 10-аар багассан.
  • Лигийн тоглолтыг халдварт өвчин намдах хүртэл үзэгчгүй явуулахаар болсон.
  • Улирлын дундуур болдог бүх оддын тоглолтыг цуцласан.
  • “Торонто Рэпторс” баг өөрийн талбай дээр хийх тоглолтуудаа хил дамнасан аяллын хязгаарлалтын улмаас Флорида мужийн Тампа хотын Амалие Аренад хийхээр болов.
  • Лигийн зүгээс өнгөрсөн улирлын адил хэрэв шаардлагатай бол тусгаарлалт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.
  • Өнгөрсөн улиралд хэрэгжүүлсэн нийгэмд чиглэсэн дуу хоолой хүчтэй нөлөөлсөн тул энэ улирал үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй.
  • Лигийн зүгээс энэ улирал үзэгчгүй тоглоход орлого 40 орчим хувиар буурах ба 10,000 мянган хүн энэ лигээс амьжиргаагаа залгуулдаг гэсэн тооцоог гаргажээ.
  • Цар тахлын нөлөөгөөр үзэгчгүй явуулж байгаа ч зарим багуудад багахан тооны үзэгчийг оруулахаар ажиллаж байна.
  • Багийн ажилтан, тоглогчид вирус туссан тохиолдолд лиг зогсохгүй ба тусгаарлалт, эмчилгээний хугацааг дуусган эргэн ирэх боломжтой. Багууд өдөр бүр тусгай үзлэг хийж байгааг онцлов.
  • Эрсдэлээс шалтгаалж багуудын нөөц тоглогчдын тоог нэмсэн.

Лигийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.

Оны шилдэг эрэгтэй тамирчин Лэброн Жэймс.

"Ассошиэйтэд Пресс" агентлаг 2020 оны шилдэг эрэгтэй тамирчинг уншигч, редакторуудын санал асуулгаар тодруулахад “78” оноотой Лэброн Жэймс тэргүүлж Канзас Сити багийн холбогч, “Super Bowl”-ийн “MVP” Патрик Махомес “71” оноотой удаалж, “Формула1”-ийн “7” удаагийн дэлхийн аварга Льюс Хэмилтон “14” оноотой гуравт бичигдэв. Лэброн Жэймс өнгөрсөн онд лигийг оноо авалт, оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн ба бүх цагийн үеийн оноо авалтаар алдарт Коби Брайнтыг гүйцэн 3-р байрт орж, лигийн аварга финалын MVP шагнал хүртсэн юм. Гэхдээ түүний энэ шагналыг авахад нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл бол талбайн гадуурх нийгэмд үзүүлж байгаа дуу хоолой, хийж буй сайн үйлсийн ажлууд байлаа. Тэрээр өнгөт арьст хүмүүсийн төлөө талбай дээр болон талбайн гадуур маш их хүчин чармайлт гарган тэмцсэн талаар санал өгсөн хүмүүс дурьдсан юм. Лэброн Жэймс энэ шагналыг өмнө нь 2013,2016, 2018 онд авч байсан бол энэ жил ийнхүү 4 дэх удаагаа авсан анхны сагсан бөмбөгийн тамирчин боллоо. 2020 онд тэрээр зоригтойгоор “Black Lives Matter” хэмээн дугарч, сонгуульд хар арьст иргэдийг санал өгөхийг уриалж сайн дурын байгуулгыг ажлуулан, төрөлх хотдоо хийж буй хүмүүнлэгийн ажлуудаа үргэлжлүүлсээр байсан билээ. “Би талбай дээр юу хийхээ мэддэг түүнийхээ төлөө бүх зүйлээ зориулдаг. Гэхдээ яг одоо талбай дээрээс илүү их нөлөө үзүүлж чадна гэдгээ мэдэж байна. Би талбай дээр сагсан бөмбөг тоглож хүмүүст урам зориг хайрлахаас гадна хүмүүсийг хөгжүүлж, хүмүүсийг нэгтгэх, тэдний дуу хоолой болж илүү хүчтэй байхад туслах болно” гэж "AP" агентлагт ярив. Дэлгэрэнгүйг эндээс.

Залуучуудын дэлхийн аварга амжилттай үргэлжилж байна

Канад улсад хоккейн залуучуудын дэлхийн аваргын тэмцээн 12-р сарын 25-нд эхэллээ. Тэмцээний эхний өдрийн хамгийн сонирхолтой тоглолт ОХУ-АНУ гэсэн учраа байлаа. Олонхийн таамаг 55:45 АНУ-ын талд илүүтэй байсан хэдий ч хойд хөршийн залуус “3:2” харьцаатай ялалт байгуулж тоглолтын шилдгээр Василий Пономарев тодорлоо. 2дах өдрийн тоглолтууд олон онооны зөрүүтэй болж үеийн үед шилдэг хоккейчид төрүүлэн гаргадаг Шведүүд мөн л уламжлалтай Чехийн багийг “7:1” харьцаатай хожиж шуугиан тарьсан бол эзэн орны залуус Германы багийг “16:2” харьцаатай бут ниргэж, Оросуудад хожигдсон уураа Австрийн багт гаргаж “11:0” гэсэн дүнгээр АНУ хожив. Тоглолтуудын дэлгэрэнгүйг эндээс

“BBC”-ийн оны шилдэг спортын тамирчин шагналыг Льюс Хэмилтон хүртэв

Дэлхийн долоон удаагийн дэлхийн аварга Михайл Шумахерийн амжилтыг давтаж, 91 гранприд ялсан амжилтыг эвдсэнээр 35 настай "Формула1" уралдааны нисэгч, дэлхийн аварга Льюс Хэмилтон “BBC”-ийн оны шилдэг спортын тамирчин шагналыг хүртлээ. Түүний араас хөлбөмбөгч "Ливерпүүл" багийн ахлагч Хэндэрсон, морин уралдааны жокей Холли Дойл олон нийтийн санал асуулгаар удааллаа. “Үнэхээр гайхалтай байна, нэр дэвшсэн бүх хүмүүст баяр хүргэе.Тэдний хүрсэн амжилтаар би маш их бахархаж байгаагаас гадна надад санал өгсөн бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна” гэв. Тэрээр ВВС радиод өгсөн өөр нэгэн ярилцлагад энэ жилийн амжилтанд хүрэхэд “Black Lives Matter” хөдөлгөөн маш том түлхэц болсон талаар ярижээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг эндээс

“NFL” Үндэсний хөлбөмбөгийн лигийн плэй-офф ойртсоор.

“101” дэх улирлын тоглолтууд шувтарч плэй-офф эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Цар тахлын нөлөө их байгаа ч 15-р долоо хоногийн нэг ч тоглолт цуцлагдаагүй юм. Харин лигийн зүгээс улирлын өмнөх бүх тоглолтыг цуцалсан нь маш зөв шийдвэр байсан гэж дүгнэсэн. Одоогийн байдлаар долоон баг плэй-оффын эрхээ аваад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс

1) Packers (11-3) 2) Saints (10-4) 3) Seahawks (10-4) 4) Football Team (6-8) 5) Rams (9-5) 6) Buccaneers (9-5) 7) Cardinals (8-6)

“Ковид-19” арга хэмжээнд 900 сая ам.доллар.

"Токио2021" олимпийн наадмыг зохион байгуулагчид ирэх жилийн наадмын “Ковид*19” тархалтыг зогсоох арга хэмжээнд 900 сая ам.доллар зарцуулах болно хэмээн лхагва гарагт сүүлийн төсвөө танилцуулахдаа мэдэгдэв. Зохион байгуулагчид “Ковид19”-ийн эсрэг арга хэмжээг оролцуулаад хойшлуулах нийт зардал 2.8 сая долларт хүрч, наадам зохион байгуулахад шаардагдах нийт зардлыг ойролцоогоор 15.4 тэрбум доллар гэсэн байна. Энэ нь өнгөрсөн жил төлөвлөсөн 12.6 тэрбум долларын төсвөөс 22% -иар өссөн гэсэн үг юм. Токиогийн Олимпийн гүйцэтгэх захирал Тоширо Муто сэтгүүлчдэд "Бид холбогдох эмч, сувилагч, эмнэлэгийн байгууллагуудтай үргэлжлүүлэн харилцаж, аль болох сайн системийг бий болгохоор ажиллаж байна. Коронавирусын дэгдэлтээс шалтгаалж бидний хүсч байгаа шиг олон эмнэлгийн ажилтныг баталгаатай байлгах нь бидний хувьд том асуудал хэвээр байна” гэсэн юм. Энэ талаар дэлгэрэнгүйг эндээс.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
14 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
16 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0