Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

7 хоногийн спортын тойм: Сагсанбөмбөгийн солилцоо, 2 сая ам.долларын цохилт


Өнгөрсөн долоо хоногт болсон спортын онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Автоспорт 

“Formula 1” авто уралдааны Туркийн гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэхүү гарааны түрүүнд “Mercedes” багийн нисэгч Льюс Хэмилтон, удаах байрт “Racing Point BWT MERCEDES” багийн нисэгч Серхио Перез, гуравдугаар байрт “Ferrari” багийн Себастиан Феттел шалгарсан юм. 

Үйл явдал хэрхэн өрнөв: 

  • Истанбулын гарааны үеэр маш их бороотой байсан тул багууд болон нисэгчдийн ур чадварыг шалгах нь тодорхой боллоо. Борооноос шалтгаалан ямар дугуй сонгох, хэдэн удаа пит стоп зогсолт хийх гээд тактикууд энэ гарааны онцлог байв.

  • Үндсэн гараанд хэн хэдээр гараанаас гарахыг шийдэх "Байрлал тогтоох уралдаан" бямба гарагт болсон. Энэхүү гараа үзэгчдийн хүлээдэг гол хэсгийн нэг ба энд үзүүштэй огцом шийдвэр, санаанд оромгүй дайралтууд ихээр гардаг юм. Энэ гараанд “Racing Point BWT MERCEDES” багийн 22 настай залуухан нисэгч Лэнс Стролл /Канад/ түрүүлсэн байна. Байрлал тогтоох уралдааны үр дүнг эндээс

Байрлал тогтоох уралдааны тойм бичлэг. 

  • Ням гарагт “Istanbul Park” авто тойруулгад үндсэн уралдаан болж дэлхийн аварга болох эрхээ хангаад буй британи нисэгч Льюс Хэмилтон гараанаас 6-р байраар гарсан хэдий ч 58 тойргийн дараа тэргүүн байрт орж 25 оноо халааслав. Одоогоор Л.Хэмилтон 307 оноотой нисэгчдийг нийт дүнгээр тэргүүлж байна. Туркийн гарааны болон нисэгчдийн энэ улирлын үр дүнг тохирох үгнээс харна уу. 
  • Зохион бүтээгчдийн цомын өрсөлдөөнийг “Mercedes” баг 504 оноотой итгэл төгс тэргүүлж байна. Үр дүнгийн дэлгэрэнгүйг эндээс

Хөлбөмбөг.

  • Чансааны байдлаас шалтгаалан “А”, “B”, “C”, “D” гэсэн дөрвөн хэсэгт хуваагдсан “UEFA Nations League” -ийн ээлжит тоглолтууд амралтын өдрүүдэд явагдлаа. Үзэгчдийн анхаарлыг татаж байсан (Франц 1-0 Португалийн) тоглолт Н’Голо Кантегийн гоолоор дэлхийн аваргууд ялсан бол залуу оддоор багаа бүрдүүлээд байгаа Англичууд 2-0 харьцаатай Бельгийн багт хожигдлоо. Тоглолтуудын үр дүн дэлгэрэнгүйг эндээс. Хэсэг тус бүрийн онооны байдлыг эндээс харна уу.

  • Шинэ хувилбараар явагдаж байгаа “UEFA U21” тэмцээний тоглолтууд боллоо. Үзэгчдийн сонирхолыг татаж байсан Франц-Щвейцарын тоглолт 3-1 харьцаатай Францчуудын ялалтаар өндөрлөсөн байна. Шотландын “Селтик” багийн довтлогч Одсонн Эдуар хоёр гоол хийснээр энэ тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Бусад тоглолтын үр дүнг эндээс

  • “Covid19” цар тахлын улмаас цуцлагдаад байсан дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд Өмнөд Америкт болов. Хэрэв Ази тивийн тоглолтууд цуцлагдаагүй бол Монгол улсын шигшээ баг маань Тажикистан, Япон, Киргизийн багуудтай ногоон талбайд уулзах байлаа. Өмнөд Америкт Уругвай - Колумб, Чили - Перу, Бразил - Венесуэл гэсэн сонирхолтой тоглолтууд болсон байна. Энэ дундаас дэлхийн таван удаагийн аварга Бразилын баг, "Халтар царайт"-аар эчнээ танил Венесуэлийн багийн тоглолт сонирхолтой болж Фирминогийн оруулсан цор ганц гоолоор дэлхийн аваргууд хожлоо. 

        Тоглолтын үр дүн болон хуваарийг эндээс

        Дэлгэрэнгүй мэдээлэл болон тойм бичлэгүүдийг эндээс

Гольф 

Цар тахлын улмаас хуваарьт өөрчлөлт ороод байсан “Мастерс 2020” тэмцээн уламжлал ёсоор “Augusta National Golf Club” талбайд болж Америкийн нэгдсэн улсын мэргэжлийн гольфчин 36 настай Дастин Жонсон түрүүлэн ногоон хүрэм, 2 сая ам.долларын эзэн боллоо.

Теннис

“Nitto ATP Finals” талбайн теннисний тэмцээн 11-р сарын 15-22-ны өдрүүдэд болж байна. Тэмцээний урьдчилсан таамгаар дэлхийн №1 Новак Жокович, №2 Рафаэл Надал нарыг аваргын төлөө тоглох магадлалтай гэсэн юм. Тэмцээний дэлгэрэнгүйг эндээс

Сагсан бөмбөг

  • “Даллас Маверикс” багийн тоглогч Кристапс Порзингс өвдөгний гэмтлийн улмаас улирлын эхний тоглолтуудыг өнжихөөр боллоо

  • “Оклахома Сити Тандер” багийн холбон тоглогч Крис Пол “Финикс Санс” багруу солигдлоо

  • “Милоуки Бакс” баг Жорж Хилл, Эрик Бледсо нарыг “Нью Орлеанс Пеликанс” багт өгч Жрү Холидэйг авлаа

  • “Лос Анжелес Лейкерс” драфтын 28 дах сонголт, Дэнни Грийн нарыг өгч “Оклахома Сити Тандер” багаас холбон тоглогч Деннис Шрөдерийг авлаа.

  • Роберт Ковингтон - Тревор Ариза, энэ оны драфтын 16 дах сонголт, 21 оны эхний тойргийн эрхээр солилцоо хийгдлээ

  • Милоуки Бакс Донте Дивичензо, Ильясова, ДЖ Уилсоноор Сакраменто Кингс багаас Богдан Богдановичийг авлаа

  • Бусад солилцоо болон нийт болсон наймааг пүрэв гарагт нэгтгэн хүргэе.

    Мэдээллийг бэлтгэсэн М.Анар 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
7 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
8 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.