Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

73 настай эмэгтэй ихэр хүүхэд төрүүлжээ


Энэтхэгийн өмнөд хэсгийн Андра Прадеш мужид амьдардаг 73 настай эмэгтэй хоёр ихэр хүүхэд төрүүлсэн талаар BBC мэдээлжээ. Манаямма Ярамати эдүгээ 73 настай бол түүний нөхөр Ситарама Ражарао 82 нас зооглож байгаа аж. Хос хоёр хүүхэдтэй болохын тулд олон жилийн турш төрөл бүрийн арга хэрэглэж, өөр өөр эмчид үзүүлсэн боловч тус болоогүй гэнэ. 

Эцэст нь тэд үр шилжүүлэн суулгахаар шийдэж, эмчилгээ хийлгэж эхэлсэн ба хоёр сарын дараа Манаямма Ярамати бие давхар болсон байна. 

Ихэр охидыг өчигдөр (9 дүгээр сарын 5) кесар хагалгаагаар гаргаж авсан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэж эмэгтэйчүүдийн эмч Ума Санкар ярьжээ. Харин Манаямма Ярамати амаржсаныхаа дараа даралт харвасан учраас эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. 

"Энэ бол миний амьдралын хамгийн жаргалтай үе" гэж 73 настай Манаямма Ярамати ээж болсон сэтгэгдлээсээ хуваалцжээ. Түүнийг хүүхэд төрүүлээгүйгээс болж тосгоныхон нь элдвээр хэлж, гадуурхдаг байсан тул олон нийтийн үйл ажиллагаанд ч оролцож чаддаггүй байсан гэжээ. 

Сонирхуулахад, өндөр нас давтан хойноо хүүхэд төрүүлсэн тохиолдол цөөнгүй байдаг аж. Тухайлбал, 2016 онд Далжиндер Каур хэмээх энэтхэг эмэгтэй 70 насандаа хүү төрүүлж байжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
4
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.09 202.170.68.162

орчуулгаа хянана уу өндөр нас давтан хойноо -> өндөр нас дарсан хойноо мөн үү?

0 Хариулах