Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

81 насандаа код бичихийг сурсан өндөр настан тоглоомын аппликэйшн бүтээжээ


Өдгөө 84 настай Масако Вакамия одоогоос гурван жилийн өмнө код бичихийг бие даан сурч, түүгээр үл барам өндөр настнуудад зориулсан тоглоомын аппликэйшн бүтээжээ. 

58 настайдаа анхныхаа нөүтбүүкийг худалдан авч байсан Масако залуухан тоглоом хөгжүүлэгчдээс ахмадуудад тохирох тоглоом бүтээхийг хүсчээ. Гэвч энэ хүсэлт нь талаар болсон тул ийнхүү бие даан суралцаж, улмаар 2017 онд Хинадан нэртэй тоглоомын аппликэйшнийг гаргасан байна. Энэ тоглоомыг 1000 жилийн түүхтэй Японы уламжлалт хүүхэлдэйн наадмаас санаа авсан тул соёл, уламжлалаа сайн мэддэг өндөр настнуудад тоглоход хялбар, сонирхолтой болжээ.

Вакамия код бичиж сурахын тулд технологиос гадна хэлний бэрхшээлийг даван туулсан байна. Учир нь, тэрбээр код бичиж сурахын тулд англи хэл сурчээ.

"Би технологи ямар гайхалтай гэдгийг мэдэхийн хэрээр өөрийнхөө үеийнхэнд энэ талаар хэлэх хэрэгтэй гэж боддог болсон. Ингээд жижигхэн байрандаа нэг төрлийн компьютерийн салон нээж, технологийг хэрхэн ашиглахыг ахмадуудад зааж эхэлсэн" хэмээн ярьжээ. 

Өнгөрсөн хугацаанд Вакамия TEDxTokyo арга хэмжээнд оролцож, өөрийн туршлагыг дэлхий дахинаа хуваалцжээ. Мөн Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүктэй уулзаж, НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавьсан байна. 

Тэрбээр "Би бүтээлч байдлаа хадгалахыг хүсдэг. Хүүхдүүдийг ч бүтээлч байгаасай гэж хүсэж байна. Тиймдээ ч залууст шинэ зүйл бүтээж, шинэлэг сэтгээрэй гэж үргэлж хэлдэг... хүн өөрийн гэсэн үзэл бодол, арга барилтай байх ёстой... Би өөрийгөө эерэг сэтгэлгээтэй хүн гэж бодож ирсэн. Нас дээр гарсан хойноо ч хийж байгаа зүйлээсээ таашаал авч байна. Зарим хүн хөгшрөлт хэмээх бодит байдлыг үгүйсгэдэг. Гэхдээ энэ бол жаргаж буй нартай тэмцэхтэй адил юм шүү дээ" гэсэн байна. 

Вакамия өөрийн амьдралыг 60 наснаас эхэлсэн гэж ярьдаг бөгөөд ирээдүйд түүнийг хүлээж буй олон зүйлсэд сэтгэл догдлон байдаг гэжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.