“Дэлхийн шилдэг моделиуд тавдугаар сард Сөүлд цуглах болно.” уриатай Солонгосын аялал жуулчлалын газраас ивээн тэтгэж, зохион байгуулж буй "Luxury Brand Model Awards Global Fashion Week 2017"-д 14 орны 40 гаруй модель оролцсон бөгөөд шилдэг эрэгтэй модель төрөлд монгол модель агентлагиййн загвар өмсөгч Нани буюу Г.Намжилдорж тэргүүлжээ.