UBLife Logo
Бокс, ММА

Брюс Лигийн жинхэнэ тулааны бичлэг цацагдлаа

Брюс Лигийн жинхэнэ тулааны бичлэг цацагдлаа

Алдарт Брюс Ли бол зодоон, тулаантай киноны бусад оддоос ялгаатай нь тулааны урлагийн жинхэнэ мастер байсан билээ. Түүний зодолдож байхыг кинон дээр л харж, бодит амьдрал дээр нэг ч үзэж байгаагүйдээ бид харамсдаг. Гэтэл хэдхэн хоногийн өмнө интернетэд түүний бодит тулааны цорын ганц видео бичлэг тавигдаж, тулааны урлаг сонирхогчдын магнайг тэнийлгэлээ.

Брюс Ли бодит тулаан маш олон хийдэг байсан ч ганцхан удаа л түүний тулаан видео хальсанд үлдсэн гэдэг. Энэ тулаан Калифорни дахь түүний житкүндогийн сургууль дээр болсон байна. Түүний эсрэг тэр үеийн шилдэг тулаанчдын нэг Тэд Вонг гарч иржээ. Тамирчид хамгаалалтын хувцастай байгаа ч Брюс Лигийн хөдөлгөөн, урлаг илт мэдэгдэнэ. Одоогийн байдлаар энэ бичлэгийг 10 сая хүн үзээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
22
41
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.