Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

Халуун наранд борлочихсон уу? Санаа зовох хэрэггүй.


Зуны халуун наранд хүссэн хүсээгүй хүн бүхэн борлож байгаа билээ. Харин түргэн хугацаанд, маш амархан аргаар хэрхэн цайрах вэ? Хариулт нь энд байна.

1. Тараг

Тарганд хүний арьсанд хэрэгтэй маш олон зүйл агуулагддаг. Мөн надад таарахгүй байх вий гэж санаа зовох зүйлгүй. Учир нь бүх төрлийн арьсанд тохиромжтой.

  • Арьсан дээрээ таргаа түрхээд, зөөлөн массаж хийгээд орхиорой. Хэдэн минутын дараа бүлээн усаар угаах хэрэгтэй. Үүнийг өдөрт нэг удаа хийхэд арьс тань зөөлөрч, цагаарах болно.
  • Тарган дээрээ бага зэргийн зөгийн бал нэмээд, сайтар хутгаж, нүүр болон хүзүүндээ түрхээрэй. 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаана.
  • Бас бага зэргийн нимбэгний шүүс, овьёос нэмж хутгаад өтгөн болгож, нүүрэндээ маск тавьж болно. Таны арьсыг чийгшүүлэх болно.

2. Жүрж

С витаминаар баялаг энэ жимс таны арьсаа цайруулах бас нэгэн нууц. 

  • Жүржийн шүүсэн дээр чимх куркума нэмж, унтахын өмнө нүүр болон хүзүүндээ түрхээрэй. Хэрвээ хүсвэл гар болон хөлөндөө ч түрхэж болно. 20-30 минут болоод угаах хэрэгтэй. Үүнийг өдөр болгон хийвэл үр дүн гарна.

3. Зөгийн бал

Зөгийн бал арьсыг чийгшүүлэхээс гадна батганы сорви арилгадаг давуу талтай. 

  • Цэвэр зөгийн балыг нүүрэндээ түрхэж, хэдэн минут байлгаад бүлээн усаар угаагаарай. Ингэснээр бохирдсон арьсыг цэвэрлэн, нүүрийг илүү цагаан, өнгөлөг болгодог. Үүнийг өдөрт нэг удаа давтахад болно.
  • Зөгийн бал, нимбэгний шүүс, бага зэрэг хуурай сүү, бүйлсний тосыг хольж нүүрэндээ түрхээд, 10-15 минут байлгана. дараа нь хүйтэн усаар угааж арилгаарай. Үүнийг өнжөөд нэг удаа хийхэд болно.

4. Нимбэг

Нимбэгний шүүсээр арчиж, цэвэрлэх нь арьс цайруулах түргэн аргуудын нэг юм. Гэхдээ хэрэв таны арьсан дээр онгорхой, идээтэй шарх байгаа бол мөн та хэт эмзэг, мэдрэмтгий арьстай бол энэ аргыг хэрэглэхгүй байхыг зөвлөе.

  • Нимбэгээ шууд шахаад, шүүсийг нь нүүрэндээ түрхээрэй. Нимбэгээ зүсч, хэрчмээр нь арьсаа үрсэн ч болно. Та цаг орчмын дараа нүүрээ усаар угаагаарай. Энэ арга цайруулаад зогсохгүй сорви бүдгэрүүлэх ач тустай.

5. Алое вера тос

Цайруулж, чийгшүүлж, мөн арьсан дээрх толбо, түлэгдэлтийг арилгадаг давуу талтай.

  • Алое навчийг зүсээд, доторх цэлцэгнэсэн зүйлийг гаргаж ирэх хэрэгтэй. Түүнийг арьсан дээрээ түрхэж, 30 минут орчмын дараа угаана. Үүнийг дор хаяж өдөрт нэгээс хоёр удаа, хоёр долоо хоногийн турш хийх хэрэгтэй. Хэрэв танд алое ургамал байхгүй бол дэлгүүрт зарагддаг алое тоснуудыг авч болно.  
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
8
82
7
3
3
5
12

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мөнхтулга 2020.12.21 172.69.252.151

Баярлалаа

0 Хариулах