Хайх зүйлээ бичнэ үү

Түүний Youtube суваг 40 мянган дагагчтай бөгөөд нийт хандалт нь 12 сая болжээ.

Энэ удаа ярилцлагын буландаа цахим ертөнцөд "Gremix" нэрээрээ алдаршсан Монголын хамгийн амжилттай сошиал контент бүтээгчдийн нэг "Youtube-чин" М.Ганбаяртай уулзаж ярилцлаа. Түүний Youtube суваг 40 мянган дагагчтай бөгөөд нийт хандалт нь 12 сая болжээ.
 



-Компьютер тоглоом, технологитой хэзээнээс танилцаж эхэлсэн бэ. Бага нас чинь нөлөөлсөн үү?
-Багадаа би их даруухан хүүхэд байсан. Танихгүй хүнтэй үг дуугарна гэж үгүй. Одоо ч гэсэн ер нь даруухан талдаа хүн дээ. Бичлэгийг минь үзсэн хүмүүс харин тэгж боддоггүй юм шиг ээ. Гэхдээ одоо хүүхэд үеийнхээсээ илүү нийтэч болчихоод байгаа. Хүүхдүүд ийм спорт, тийм зураг гээд л явдаг байхад надад онцгой сонирхол байсангүй. Долоо билүү найман настай даа хамаатны ахындаа нэг өдөр очсон чинь компьютертой болчихож. Ингэж л компьютер гэдэг зүйлтэй анх танилцсан даа. Яг юу тоглож эхэлснээ сайн санадаггүй ч нэг л мэдэхэд компьютер тоглодог болсон байсан. Ахындаа хагас, бүтэн сайн бүр очно. Шинээр суулгасан тоглоомноос нь тоглоно. Удалгүй манай бүр ойрын хамаатных компьютер авснаар тоглох боломж илүү нэмэгдсэн. "Ра", "Бөгжний эзэн", "Варкрафт 3" гэх мэтийг тоглодог байлаа. Ингэж л компьютерт сонирхолтой болсон. Манайх компьютергүй учраас айлуудаар л очиж тоглодог байсан. Ийн явсаар зургадугаар ангид ээж минь "Пентиум 4" хэмээх анхны компьютерыг авч өгсөн. "Фифа", "Варкрафт", "Ра" зэрэг тоглоомыг цаанаас нь суулгачихсан байлаа. Компьютер аваад удалгүй интернет тавиулсан. Ингээд интернет ертөнцтэй холбогдсон доо. Тэрнээс хойш өдөр болгон шахуу компьютер дээр суугаад л байж байна. Интернет, компьютер бид гурав хэзээ ч салшгүй болчихсон.

-Хэзээнээс Youtube суваг ажиллуулахаар шийдсэн бэ? Мөн яагаад "Gameplay" төрлийн бичлэгүүдийг сонгох болов?
- Youtube-ыг анх зүгээр л бусдын адил ашигладаг байлаа. Би channel нээгээд орхичихсон байсан. Одоогийн хаягаа 2014 онд нээсэн байна билээ. Анхан шатны дота сонирхогчдод заавар, зөвлөгөө оруулдаг бичлэг хийе гэж боддог байлаа. Тоглоом биш, зөвхөн дотагийн! Тэгээд хоёр гурван бичлэг хийсэн. Тухайн үедээ хоёр, гурван мянган хүн үзээд овоо байлаа. Хэсэг бичлэг хийлгүй орхичихсон байж байгаад хоёрдугаар дамжааны хаврын улирал дуусаад ямар нэгэн юм онлайнаар хийе гэж бодсон. Монголоос хүмүүс хамгийн их ашигладаг болохоор эхэндээ фэйсбүүк дээр бичлэгээ хийх санаатай байсан. Даанч фэйсбүүк дээр контент хийдэг хүмүүс маш их болчихсон. Тэднээс онцгойрохын тулд уoutube дээр байршуулах санаа төрсөн. Youtube дээр монголчууд бичлэг хэр хийдгийг судалж үзэхэд зөвхөн Youtube-д зориулж бичлэг хийдэг хүн бараг байгаагүй. Харин тоглоомын бичлэг хийдэг хоёр гурван залуу байсан . Суваг руу ороод харсан чинь бичлэгийг нь хоёр гурван мянга, заримыг нь бүр арван мянган хүн үзсэн байлаа. Би ч гэсэн ер нь оролдоод үзье гэж бодоод нэг тоглоом эхлүүлсэн. "Firewatch" гэдэг тоглоом тоглоод, бичлэгийг нь хийгээд Youtube дээр оруулсныг 500-аад хүн үзсэн байсан. Subscribe нь харин 200 хавьцаа байсан байх. Тэрнээс хойш ер нь хүмүүс тоглоомын бичлэг үзэх дуртайг ойлгоод, 1000 үзэгчтэй болох зорилт тавилаа. Удалгүй 1000 хүн үздэг болсон. Ихэнх нь жаахан хүүхдүүд. Ингээд бичлэг хийгээд нэг, хоёр сар явлаа. Яагаад ч юм үзэгчдийн тоо өсөхөө больчихсон юм шиг мэдрэгдсэн. Шинэ санаа оноо олж туршлага судлах зорилгоор гадаадын алдартай "Gameplay" бичлэг хийдэг хүмүүсийн бичлэгийг үзсэн. Ерөнхийдөө бичлэгүүдээ хошин маягаар хийдгийг нь анзаараад, тэр нь ч үзэгчдийг татах гол зүйл нь гэдгийг мэдсэн. Тоглоом тоглодоггүй хүн байсан ч хөгжилтэй маягаар хийсэн бичлэгүүдийг минь үзэх юм байна гэж бодоод шинэчлэлт хийсэн нь ч үр нөлөөгөө өгсөн. Мөн зөвхөн "Gameplay" бичлэг биш өөр бичлэгүүд оролдож эхэлсэн.
 



-Ямар Youtube-чидээс туршлага судалсан бэ? Дуртай Youtube-чин хэн бэ?
-Би олон Youtube-чин мэднэ. Ганц хоёр бичлэгийг нь үзээд ямархуу чиглэлээр бичлэг хийдгийг нь мэдэх олон уран бүтээлч бий. Тэрэн дундаас байнга үздэг нь бол "Pewdiepie" л байна. Дэлхийн номер нэг Youtube-чин шүү дээ. Youtube-ийн хаан ч гэж нэрлэгддэг. "Pewdiepie"-с санаа оноо, урам зориг авдаг. Санаа авна гэдэг нь хуулбарлах биш шүү. Ерөнхийдөө бичлэгүүд иймэрхүү байвал зохих юм байна гэсэн ойлголтуудыг тэр хүний бичлэгүүдээс авдаг. Өөрөө ч үнэнч шүтэн бишрэгч нь болохоор дандаа үзнэ.

-Та "Gamer" хүн шүү дээ. Бүх цаг үеийн чинь хамгийн дуртай тоглоом юу вэ? Яагаад?
-Зөндөө олон тоглоом тоглосон ч миний үнэхээр сэтгэлд шингэсэн, дуусгамааргүй, дуусгасан хойно гунигтай ч юм шиг мэдрэмж төрүүлсэн тоглоом "Mafia II" байсан. "Варкрафт", "Рэд Алерт", "Бөгжний эзэн" зэрэг гайхалтай тоглоомууд байсан ч бодоод үзэхэд "Mafia II" л үнэхээр сэтгэлд шингэсэн тоглоом. Тоглоомын орчин тойрон, саундтрек, хувцасны дизайн гээд л яг тухайн үед оччихсон юм шиг мэдрэмж төрүүлмээр. Би одоо ч "Mafia II"-ын дуунуудыг сонсдог. Үнэхээр гайхалтай тоглоом!

 

-Сүүлд харахад 220 бичлэг хийсэн байсан. Энэ бичлэгүүдээс хамгийн онцлох, дуртай бичлэг чинь юу вэ?
-Youtube дээр хийсэн бичлэгүүддээ бүгдэд нь л дуртай. Хөдөлмөр, сэтгэлээ шингээж хийсэн байгаа. Онцлох бичлэг гэвэл "Mongolia's next top buuz" гэдэг бичлэг бий. Тэр бичлэгийг хийснээсээ хойш яагаад ч юм өөрийгөө илүү идэвхтэй болсон гэж боддог. Өмнө би сонирхлынхоо дагуу долоо хоногтоо ганц, хоёр бичлэг хийдэг байсан. Үндсэн ажлаа болгох боломжгүй л гэж боддог байлаа. Харин тэр бичлэгийг Фэйсбүүкт байршуулаад өөрийнхөө Youtube сувгийг ажиллуулдаг гэдгийг хүмүүст мэдэгдсэнээс хойш "хувьсал" болоод маш олон хүн миний бичлэгүүдийг үзэх болсон. Өмнө миний бичлэгүүдийг зөвхөн эрэгтэй хүмүүс үздэг байсан бол "Mongolia's next top buuz" тавигдсанаас хойш эрэгтэй, эмэгтэй хамаагүй үздэг болчихсон гэж боддог. Би ч тэр цагаас бичлэгүүдийн хэв маягуудаа өөрчилсөн.
 


-“Mongolia's next top buuz” гэснээс “Mongolia's next top model” нэвтрүүлгийн оролцогч Балжидмаагийн тухай постууд сошиал хаягаар чинь нэг хэсэг хөвөрсөн. Хүмүүсийн сонирхлыг их татаж байсан. Балжидмаатай амьдрал дээр уулзаж байсан уу ?
-Месмеризмийн залуустай бичлэг хийх гээд анх удаа уулзаж байлаа л даа. Тэр хоёртой анх уулзаад дөнгөж танилцаад л байж байлаа. Хамт хоол идэхээр болсон. Яагаад ч юм урагшаа явах гэж байгаад хойшоо явж хоол идэхээр болоод явлаа. Тэгсэн урдаас гэнэт Балжидмаа гараад ирсэн. Тухайн үед баахан пост биччихсэн байсан болохоор ичээд буцаж эргээд явах гэтэл нөгөө хоёр Балжидмаа дээр чирж аваачсан хэхэ. Би ичиж улайгаад юм ярьж чадаагүй. Тэгээд ямартай ч уулзсан болохоор хамт зураг даруулаад жоохон ярьсан. 30-хан секундийн дотор маш их юм болсон доо.

 

 

-Гремиксд ямар эмэгтэй таалагддаг вэ?
-Хамгийн түрүүнд гадна төрхийг нь харна. Надад хөөрхөн эмэгтэй таалагддаг.

-Месмеризмийн залуустай хамтарч ажилласан гэлээ. Өөр контент бүтээгчидтэй хамтран ажиллах ямар вэ?
-Одоогийн байдлаар ер нь өөр контент бүтээгчидтэй тийм ч их хамтарч ажиллаагүй. Саяхан Месмеризмтэй хамтарч бичлэг хийсэн. Хаяадаа бусад Youtube-чин залуустайгаа хамтарч тоглоомын бичлэг хийдэг. Өмнө нь уулзаж хамтарч бичлэг хийж байгаагүй. Анх удаа уулзаж бичлэгээ хийх сонирхолтой байсан. Тэр бичлэг минь ч олон хүнд хүрсэнд их баяртай байгаа.

-Саяхан өгсөн ярилцлагадаа нэг бичлэг хийхэд 3-5 цаг зарцуулдаг гэж байсан. Ингэж ажиллах хэцүү юу?
-Засвар ихтэй эсвэл багатай бичлэг гэж байна. Бүх юмыг нь оруулаад тооцоод үзвэл ерөнхийдөө 3-5 цаг болдог. Би бичлэгүүдээ анхнаасаа өөрийн сонирхлоороо хийж эхэлсэн. Дуртай юмаа хийгээд явж байгаа болохоор 3-5 цаг зарцуулах нь тийм ч том асуудал биш. Хамгийн гол нь бичлэгтэйгээ хэр удаан зууралдах нь биш, гоё, чанартай бичлэг гаргахдаа л байгаа юм.

-Нэг бичлэг хийх үйл явцаа дэлгэрэнгүй яриач?
-Нэг бичлэг гэдгээ тоглоомын бичлэгээр бодоод ярья. Юуны түрүүнд энэ бичлэгэн дээр юу гарах вэ гэдгээ бодно. Дараа нь тоглоомоо тоглонгоо дэлгэцээ бичиж авдаг. Мөн хажуугаар нь камераараа өөрийнхөө дүрсийг ч бичиж авна. Бичлэг хийх явцдаа бодсон юмаа аль болох хөгжилтэйгөөр гаргахыг хичээдэг. 30-40 минут тоглоно доо. Ингээд бичлэгээ засварлах хэсэгт орно. Нүүрний бичлэг, тоглолтын бичлэг хоёроо нийлүүлнэ, хэрэггүй зарим дүрсийг хасдаг. Хүмүүсийг уйдаахгүй байх үүднээс зарим хэсэгтээ эффект нэмж өгнө. 30-40 минутын тоглолтын бичлэгийг 10-аад минут болтол нь засдаг. Бүтнээр нь оруулбал хүмүүс уйдах хандлагатай. Дараа нь бичлэгээ рендер хийнэ. Зассан бичлэгүүдээ нэг бичлэг болгоод эцсийн маягаар гаргана гэсэн үг. Ингээд Youtube-рүү хуулдаг. Хуулахад тодорхой хэмжээний хугацаа орно. Энэ хугацааг ашиглаж бичлэгний thumbnail зургаа хийдэг. Тэгээд л бичлэгээ олон нийтэд түгээж, ил тавина даа.

 

-Бичлэг хийгээд хэсэг боллоо. 40-д мянган дагагчидтай болсон байна. Энийг гэрийнхэн чинь яаж хүлээж авдаг вэ?
-Анх бичлэг хийж эхлэхэд жаахан гайхах маягтай байдаг байсан. Одоо бол гэрийнхэн, хамаатнууд гээд бүгд л намайг бичлэг хийдгийг мэднэ. Сошиал дээр анх бичлэгээ тавьж эхлэхэд ойр дотнынхон минь "Хөөх, чи энэ байнашд" гээд л гайхаж хүлээж авдаг байсан. Одоо харин дассан даа. Муугаар бол хүлээж авдаггүй. Аль болох сайн талаас нь хараад тусалж дэмжээд л явдаг. Бичлэг хийж байхад ч ойлгоод, өрөөний хаалга хаагаад чимээгүй байх гэж л хичээдэг дээ.

-Контент хийдэг болсноороо мэдэрсэн хамгийн гоё мөчөө хуваалцаач.

-Ганц мөч гэхээсээ илүү олон мөчүүдэд их дуртай. Жишээ нь үнэхээр сэтгэлээсээ бичлэг хийгээд тавьсний дараа маш олон хүмүүс үзэх. Эсвэл заримдаа олны танил хүмүүс бичлэгийг минь шейр хийсэн харагддаг. Мөн гадуур явж байхад хүмүүс ирээд бичлэгүүд минь таалагдсан талаар хэлдэг. Энэ мөчүүдэд л хамгийн дуртай.

-Энэ чиглэлээрээ явбал өөрийгөө таван жилийн дотор хаана хүрнэ гэж бодож байна?
-Мэдээж одоогийнхоос дээшилчихсэн байх нь ойлгомжтой. Хамгийн ойрын зорьсон зүйл минь 100 мянган дагагчтай болох. Зөвхөн Монголоос хамгийн ихдээ 100 мянга хавьцаа л дагах байх. Яагаад гэвэл манай хүн ам цөөн шүү дээ. Дараа нь бичлэгүүддээ англи хадмал хийгээд, ерөнхийдөө гадаад ч хүн үзсэн бай монгол хүн ч үзсэн бай ойлгохоор болгох төлөвлөгөөтэй. Монгол дагагчид дээр гадаад дагагчид нэмэгдээд ерөнхийдөө амьдралаа аваад явчихаар Youtube-чин болчихсон байна гэж бодож байна. Гэхдээ таван жил биш хоёр гурван жилдээ багтаагаад л энэ зорилгодоо хүрэхийг хүсэж байна.



-Энэ жил сургуулиа төгссөн гэсэн. Хичээлийн хажуугаар сувагаа хөтлөөд явах хүндрэлтэй байв уу?
-Төгсөх дамжаанд байхад хэцүү байсан. Би тийм ч онц сурдаггүй мөн кредитийн хоцрогдолтой байлаа. Нэмэгдээд дипломын ажил гээд л асуудалтай. Гэхдээ л яаж ийж байгаад цаг гаргаад бичлэгээ хийгээд л байсан. Хүн үнэхээр дуртай юмандаа ямар ч байсан цаг гаргаж чаддаг юм байна лээ. Бичлэг хийхэд хичээл хийхээс илүү дуртай байсан. Одоо төгсчихсөн болохоор бичлэгүүддээ хамаг цагаа гаргах байх.

-Монголын нөхцөлд контент хийхэд хүндрэлтэй байдаг уу?
-Контент хийхийн хувьд бол гадаадаас нэг их ялгараад байх зүйл үгүй. Үзэгчдийн тоо мөн бичлэг хийсний төлөө гарч ирэх үр ашиг гадаад болон монголчуудын хувьд их ялгаатай. Гадаадын зах зээл нээлттэй, том. Нэг хүн бичлэг хийгээд гараад ирлээ гэхэд цаашдаа бичлэг хийгээд амьдралаа аваад явчих боломжтой. Харин Монголд хэчнээн од болоод хэчнээн олон гоё бичлэг хийсэн гадаадууд шиг амьдралаа аваад явахаар баталгаатай биш болов уу.

-Чамаас урам зориг аваад контент хийдэг болон хийх гэж байгаа олон залуус байгаа байх. Энэ залууст юу гэж хэлж зөвлөмөөр байна?
-Юу ч хийсэн бай олон хүн үзэж байна гэж бодоод л хийгээд бай. Бичлэгийг минь олон хүн үзэхгүй байна гэж бодоод шантарч болохгүй. Ямар ч байсан хийгээд л байх хэрэгтэй. Зогсож болохгүй. Зогсох юм бол хамаг хөдөлмөр чинь талаар өнгөрнө.

Ярилцсан: А.Эрдэнэбаатар

 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
2
10
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 2021.02.16 172.69.252.145

- 'w

0 Хариулах


Dr Collins 2020.06.29 108.162.245.127

We are urgently in need of kidney donor in a very good health condition for the sum of $900,000,00 and we will take properly care of the donor doling the whole process, here you can contact us via email [email protected] OR phone number- Whatsapp: +254750078353. by name Dr Collins

0 Хариулах


DR SAI 2020.06.20 162.158.155.47

Та Бөөр, Биеийн эрхтэн худалдаж авах уу, эсвэл зарахыг хүсч байна уу бөөр эсвэл Биеийн эрхтнүүд үү? Та зарах боломжийг хайж байна уу санхүүгийн хямралаас болоод бөөрөнд чинь мөнгө өгч магадгүй, чи мэдэхгүй юу хийх вэ, дараа нь өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн хэмжээг санал болгоно $ 500,000,000 үнэтэй. Намайг Доктор SAI бол а APEX HOSPITAL дахь мэдрэлийн эмч. Манай эмнэлэг бөөрний чиглэлээр мэргэшсэн Мэс засал хийх, бид бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг тохирох донор Бид АНУ-д Энэтхэг, Малайз, Нигери, Турк, Сингапур, Япон Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай. И-мэйл хаяг: [email protected] Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR SAI

0 Хариулах