Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

9 жил гадаад ертөнцтэй огт холбогдолгүй амьдарсан гэр бүлийг олжээ


Нидерланд улсад гадаад ертөнцөөс өөрсдийгөө бүрэн тусгаарлаж, есөн жилийн турш алслагдмал, жижиг тосгонд бүгж байсан нэгэн гэр бүлийг олжээ. Өрх толгойлсон эцэг 18-25 настай таван хүүхдийн хамт Дренте мужийн Руинерволд хэмээх жижиг тосгоны ойролцоо аж төрж байсныг оршин суугчдын хэн нь ч мэдээгүй гэнэ. Харин уг гэр бүлийн том хүү ойролцоох кафены эзнээс тусламж хүссэнээр эл хэрэг ил болжээ. 

"Нэг орой үс, сахал нь маш урт ургасан, хуучин хувцастай эрэгтэй кафед ирж, шар айраг захиалахаар хүссэн ч хаах цаг болсон учраас тэр гараад явсан. Тэр хэдэн өдрийн дараа дахин ирж, тусламж хүссэн" хэмээн Café de Kastelein кафены эзэн Крис Вестербек ярьсан байна. Мөн тэрбээр өмнө нь хэзээ ч сургуульд явж байгаагүй, үсчинд орж байгаагүй гэдгээ Вестербект ярьж, гэр бүлийнхээ амьдарч буй нөхцөлд санаа зовж байна гэжээ. 

Том хүүгийнх нь тусламж хүсэж очсон Café de Kastelein кафе

Цагдаагийн газар Вестербекийн өгсөн дуудлагын дагуу уг гэр бүлийн амьдарч буй байршлыг тогтоож, гэр бүлийн гишүүдийг шалны доорх жижиг өрөөнд бүгж байхад нь гаргаж авсан байна. 

Тэдний амьдарч байсан байшин ногоон байгууламжаар сайн халхлагдсан төдийгүй орох хаалгууд бүгд нь ногоон ургамлаар бүрхэгдсэн байжээ. Голын дээгүүр тавьсан гүүрээр дамжиж байшин руу нэвтрэх боломжтой боловч хаалга нь үргэлж цоожтой байдаг байсан хэмээн тосгоны нэгэн оршин суугч ярьжээ. Тэрбээр байшин руу ойртож үзэхээр хичээсэн ч хувийн эзэмшлийг тойруулж хэд хэдэн камер тавьсан байсан учраас буцсан гэжээ. 

Гэр бүлийн зургаан гишүүнд ямар нэгэн бүртгэл, гэрчилгээ байгаагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд юу хийж, хэрхэн амь зууж байсан нь тодорхойгүй байна гэжээ. Түүнчлэн уг гэр бүл сайн дураараа ийнхүү гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарласан уу аль эсвэл ямар нэгэн дарамт шахалтад өртсөн үү гэдэг нь тодорхойгүй байгаа тул мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа аж. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
27
11
34
15
9
74
22

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ОК 2019.10.22 103.10.21.83

Captain fantastic гээд кино байдагшдээ яг яг

0 Хариулах


Gadaad ertontsoos tusgaarlagdsan gesnee geriig ni 2019.10.21 202.9.43.168

Tusgaarlagdsan gesnee bas camerjuulsan ch geh shig ene setguulchid bur soliorcheee

0 Хариулах


zochin 2019.10.20 84.136.84.46

мүүний шашны гай л явсаар байгаа нь энэ

1 Хариулах


Vnen 2019.10.20 202.55.188.34

Teneg medeelel bee hend hamaatai ym bee naadah chin

1 Хариулах


Зочин 2019.10.27 66.181.161.19

chamshig osorjamaagiin fanuuded sonirholgui baih ni araggui alan dartsag mine

0 Хариулах


Зочин 2019.10.21 202.9.45.128

Пизда минь сонирхолтой мэдээ бншдээ сонин мэдрэмжгүй сда вэ

0 Хариулах


Зочин 2019.10.20 202.21.109.44

nadaa law sonirholtoi bn

0 Хариулах


Зочин 2019.10.19 103.10.22.37

Саруул ч гэх шиг ха ха

0 Хариулах