Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

9 метр.кв талбайд амьдардаг хонконгчуудад хөл хорио хэрхэн нөлөөлж байна вэ?


Өдгөө 45 настай Лум Чай коронавирусийн цар тахал эхлэхээс өмнө үдшийн цагаар цэцэрлэгт хүрээлэнд очин найзуудтайгаа шар айраг ууж, умгар, давчуу өрөөнөөсөө бага ч болов холддог байжээ. Харин одоо тэр эзгүйрсэн гудамжаар ганцаараа алхаж цаг нөгцөөхөөс өөр сонголтгүй болжээ. 

Лум Чай cage homes гэгддэг давчуу орон зайд аж төрдөг хонконгчуудын нэг. Энэ нь ердөө ор болон хувцсаа тавих хэмжээний зайтай өрөө аж. Өрөөнүүдийг нимгэн хавтангаар тусгаарладаг тул хажуу өрөөн дэх хүний чимээ хажууд байгаагаас ялгаагүй тод сонсогдоно. Иймэрхүү өрөөнүүдийн хамгийн том нь 9 метр.кв талбайтай байдаг бол хамгийн жижиг нь 2.3 метр.кв байдаг гэнэ. Мөн угаалгын өрөөгөө дундаа хэрэглэж, гал тогоогүй учраас халуун тогоонд хоолоо хийж иддэг байна. 

Нэг байрыг 10 хүн жижиг өрөө болгон хувааж түрээсэлдэг бөгөөд Лум Чай өрөөний төлбөрт сард 1800 хонконг доллар (232 доллар) төлдөг гэв. Лум Чайгийн нөхцөл байдлыг төсөөлөхөд бэрх ч үл хөдлөх хөрөнгө, байрны түрээс өндөртэй Хонконгод энэ нь гайхмаар зүйл биш аж. Учир нь 10 хонконг иргэн тутмын 9 нь 70 метр.кв талбайгаас бага зайд амьдарч байна. CBRE үл хөдлөх хөрөнгийн фирмийн мэдээлснээр, Хонконгод дундаж өртөг бүхий орон сууц худалдаж авахад 1.2 сая долларын үнэтэй байдаг гэжээ. 

Улс орнуудад орон сууцны метр квадратын үнэ хэд байдаг вэ?

Дэлхийн санхүүгийн төв гэх тодотголтой Хонконг баян чинээлэг бүс нутаг мэт харагдавч бодит байдал дээр тэгш бус байдал газар авсныг коронавирусийн дэгдэлт тод харуулж байна. Хонконгод таван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн тооцоо гарчээ. "Халдварт өвчин гарсантай холбоотойгоор ажлаа алдсан, ажиллах цаг нь багассан хүмүүсийн тоо нэмэгдэж, байрны түрээсээ төлж чадахгүйд хүрсэн. Харин байрны эзэд ганцхан сар л түрээсээ төлөхгүй бол тэднийг гудамжинд хөөн гаргаж чадна. Тиймээс эрсдэлт бүлгийн хүмүүс арга буюу тусламж эрж байна" гэж  Impact HK хандивын байгууллагын захирал Жефф Ротмейер ярьжээ. 

Хонконгийн засгийн газар коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд олон төрлийн татвар, түрээсийн хөнгөлөлт, бага хүүтэй зээл, мөнгөн тусламж олгох замаар иргэдэд нийт 37 тэрбум долларын дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ. Гэвч Лум Чай шиг бөгс эргэх зайгүй давчуу өрөөнд амьдардаг хүмүүс эдийн засаг төдийгүй сэтгэлзүйн хувьд гүн хямралд ороод байна. Тэр хоол хүргэлтийн ажлаа алдаад зогсохгүй явах ч газаргүй болжээ. "Би маш их ганцаардаж байна. Гудамж, талбай урьдынх шигээ уур амьсгалтай байхаа больсон. Цэцэрлэгт хүрээлэнд ч хүмүүс үзэгдэхээ больсон. Өмнө нь бид хүүхдүүдийн тоглох, настай хүмүүсийн салхилахыг хардаг байлаа. Одоо би ганцаараа хэдэн шил пиво уучхаад харьж унтдаг болсон. Вирусийн тархалт удахгүй намжиж, Хонконг өмнөх шиг завгүй, амьдрал буцалсан хот болоосой гэж найдаж байна" хэмээн тэрбээр ярив. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
8
2
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.