UBLife Logo
Хэрэгтэй

Заавал дагах ёстой 7 монгол Vlog-чин

UBLife
UBLife
Заавал дагах ёстой 7 монгол Vlog-чин

“Vlog” буюу видео тэмдэглэл хийж өдөр тутмын амьдрал, аялал, үзсэн, сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцдаг залуус олон болжээ. Тэр дундаа хүнд хэрэгтэй, үзэхэд л сайхан энергиэр цэнэглэгддэг бичлэгүүдийг үргэлж оруулж байдаг хүмүүсийг энэ удаад онцлохоор шийдлээ. Үзээд таалагдвал мэдээж тэднийг “Follow” хийгээрэй.

1. Mongolian family

АНУ-д амьдагдаг монгол залуу гэр бүлийн өдөр тутмын амьдралыг та эндээс харж болно. Маш сайхан дулаан энергитэй хөөрхөн хүмүүс бий.

2. Anu Harchu

Уншсан ном, киноноос эхлээд очиж үзсэн шинэ газруудынхаа тухай сонирхолтой бичлэг, review хийдэг залуу бүсгүй. Мөн түүний хуудаснаас технологийн сонирхолтой review-үүдийг ч олж үзэх боломжтой.

3. Bolor Dorjderem

Германд суралцдаг Д.Болор гэх бүсгүйн видео тэмдэглэлүүд энд бий. Гадаадад хэрхэн тэтгэлэгтэй сурах вэ, Залхуурлаа хэрхэн даван туулах вэ гэх зэрэг хувь хүний хөгжилд хэрэгтэй бичлэгүүдийг нь заавал үзээрэй гэж захимаар байна.

4. Tem in Tokyo

Токиод амьдардаг монгол залуугийн амьдрал, японы соёл, аялал гээд янз бүрийн сонирхолтой видео тэмдэглэлийг эндээс үзээрэй.

5. Gremix

Сонирхолтой, хөгжилтэй бичлэгүүдээрээ залууст танигдсан нэгэн. Видео тоглоом хийж буй бичлэгүүдийг идэвхтэй хийдэг байсан тэр сүүлийн үед өөр олон янзын бичлэг хийдэг болсон.

6. Agnuush

“Агнууш нь байна” гэж сэтгэл татам инээмсэглэх залуу бүсгүйн бичлэгийг та урьд өмнө үзэж байсан нь гарцаагүй. Үзээд л өөрийн эрхгүй инээмсэглэм сайхан энергитэй бичлэгүүд, монголын нутгаар аялаж буй сонирхолтой бичлэгүүдийг эндээс үзээрэй.

7. The Nomadic Soul

Зүүн өмнөд азийн орнуудаар аяласан тэмдэглэл, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын бодит дүрслэлүүд энд бий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Dann Uther\13.214.165.109
Hey, Let’s be real — succeeding online isn’t as simple as “follow the blueprint.” Most people try everything… watch the webinars, buy the courses, post the content… And still feel stuck. That’s exactly why this short report was created: **“Why You’ll Never Succeed Online”** It’s a blunt but honest look at the **real reasons 95% of people fail** — and what you can do differently (without hype, burnout, or fake hacks). It covers: - The #1 trap that keeps people spinning their wheels - Why most advice out there is setting you up to fail - What actually works in 2025+ (especially if you’ve failed before) It’s usually $97 — but you can download it free while it’s unlocked. Snag it now for $0 before it goes back behind the paywall. >> https://bit.ly/SucceedOnline2025 No fluff. Just clarity. This could be the shift you've been missing.