UBLife Logo
-

"Талархлын тэмдэглэл" хөтлөх нь ой ухаан сайжруулдаг болохыг эрдэмтэд нотолжээ

UBLife
UBLife
"Талархлын тэмдэглэл" хөтлөх нь ой ухаан сайжруулдаг болохыг эрдэмтэд нотолжээ

Хамгийн их ажилтанд хүрч, эд баялгийг хураасан олны танил хүмүүс яагаад гэрлэлтээ цуцлуулж, муу зуршилд автаж, амьдралаас уйддаг юм бол? Тэд бидний амьдралын хамгийн үнэт зүйл болох талархал, аз жаргалыг мартсан байдаг юм биш биз. Хүн юу байгааг бус юу хүсч буйгаа хардаг тул өөрт байгаа сайн сайхан бүхнээ өөртөө сануулж байхыг эрдэмтэд зөвлөж байна. Ингэхийн тулд “Талархлын тэмдэглэл” хөтлөх нь аз жаргалтай, баяр хөөртэй байгаагаа олж харахад тусална. АНУ-д бага ангиас нь сурагчдыг энэхүү тэмдэглэлийг хөтлөхийг зааж, бичүүлж сургадаг аж. 

Өдөр бүр талархлаа мэдэрч, тэмдэглэл хөтлөх нь их цаг зав зарцуулах вий гэж бүү айгаарай. Та өглөө сэрээд, эсвэл орой унтахаасаа өмнө 15-30 минутыг зарцуулахад л томоохон өөрчлөлтийг олж харах болно. Хүн өдөрт 50-60 мянган бодол боддог тул бодлоо хянах боломжгүй ч өдрийн төгсгөлд өөрийн бодлыг цэгцэлж, сөрөг мэдрэмжид автах бус ухаалаг, эерэг сэтгэхүйтэй байхад энэхүү тэмдэглэл нөлөөлж чадна. Та ердөө л тухайн өдөрт таны хувьд болж өнгөрсөн сайхан зүйлс, одоо байгаа үнэ цэнэтэй зүйлсдээ талархаж буйгаа жагсаан бичих хэрэгтэй. 

“Талархлын дэвтэр”-ийн ач тус:

1. Сэтгэл санаа гутрахаас сэргийлнэ.

2. Бат бөх нойрсоход тусална.

3. Амьдралынхаа чухал, үнэ цэнэтэй зүйлсийг олж харна. 

4. Амьдралынхаа юунд илүү төвлөрөх вэ, Юуг анхаарахаа болих вэ гэдгээ олж мэднэ.

5. Өөрийнхөө тухай шинэ зүйлс олж мэдэж, илүү мэдрэмжтэй болно.

6. Тэмдэглэл бичих нь хүний оюун ухааныг илүү цэгцтэй болгоно.

7. Хүнд бэрх, гунигтай өдөр өнгөрсөн ч та өмнөх тэмдэглэлээсээ ямар аз жаргалтай хүн бэ гэдгээ олж харна. 

8. Бодож, төлөвлөх, төсөөлөн бодох ой ухаан сайжирна. 

Тэмдэглэлээ тууштай хөтлөх

1. Эхний удаад та өдөр бүр унтахаасаа 15 минутын өмнө талархлын тэмдэглэлээ бичих хэрэгтэй. Ингэхдээ утсан дээрээ сэрүүлэг тавих зэргээр өөртөө сануулж байгаарай. Өглөөд бичих нь таны өдрийн бүтээмжид хэрэгтэй бол орой хөтлөх нь тухайн өдрөө нэгтгэн дүгнэж буй хэрэг юм.

2. Тэмдэглэлээ унтахаасаа өмнө унших. Танд хэцүү бэрх өдөр тохиовол өөрт тохиосон асуудлаа хэрхэн шийдвэрлэж байснаа олж харах болно. 

3. Өдөр бүр их бага хамаагүй 10-15 зүйлд талархаж буйгаа бичээрэй. 

4. Таны тэмдэглэл утга найруулгатай, “төгс” байх албагүй. Та тухайн өдрийн үйл явдал, одоо байгаа гэр бүлээ үнэ цэнэтэйг мэдрэх хэрэгтэй болохоос зохиол бичих гээгүй шүү дээ. Талархлын жагсаалтад гэр бүл, найз нөхдөөс өө эхлээд аз жаргалтай бяцхан мөчүүдээ ч бичиж болно. 

5. Бичих үедээ цаг тохируулах. Өдөр бүр 15-30 минут зарцуулах нь таны цаг завыг хэмнэхээс гадна удаан хугацаагаар сууж өөрийгөө ядраахгүй байх давуу талтай. 

Эх сурвалж: Bookstr

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.