Энэ оны дөрөвдүгээр сард Олон улсын Радио астрономийн хүрээлэнгийн судлаачид хар нүхний зургийг буулгаснаа анх удаагаа олон нийтэд зарласан билээ. Сүүн замын төвд буюу Нумын ордод, манай дэлхийгээс 26,000 гэрлийн жилийн зайд байрлаж байгаа хар нүхийг цор ганц гэж судлаачид үзсэн. Тэгвэл өнөөдөр Японы радио астрономийн судлаачид 100 мянган нарны хэмжээтэй өөр нэг хар нүх сүүн замын төв хэсэгт үзэгдсэн тухай мэдээллээ.
Эхний хар нүх нь дөрвөн сая нарны хэмжээтэй бөгөөд гараг, биет, хэлтэрхий зэргийг залгихдаа нүдэнд үзэгдэх хэмжээний гэрэл гялбуулдаг байна. Эхний хар нүхтэй төстэй шинж тэмдгүүдийг дараагийн хар нүхнээс эрж байгаа бөгөөд хараахан үр дүн гараагүй байгаа юм.
Судлаачид сүүн замын урсгалд шинжилгээ хийх явцад эхний хар нүхнээс зайтай сүүн замын төв хэсэгт молекулын үүлс цугларсан байхыг олж тогтоосноор ийнхүү судалгаагаа эхэлжээ. Хар нүх өөрөөсөө гэрэл гаргах боломжгүй тул хар нүхийн байршлыг тогтоож чадвал түүний татах хүчний нөлөөллийг тодорхой нээж хэмээн үзэж байна.
Хэрвээ эхний хар нүхнээс одой хэмжээтэй өөр нэг хар нүх бий нь тогтоогдвол сансар огторгуй жижиг биетүүдийг сордог гэсэн баримт батлагдана гэж судлаачид мэдээлжээ.
Эх сурвалж: CNN