UBLife Logo
-

Путин: Хойд Солонгос ЦӨМИЙН ЗЭВСЭГ туршихыг өдөөн хатгаж байна

UBLife
UBLife
Путин: Хойд Солонгос ЦӨМИЙН ЗЭВСЭГ туршихыг өдөөн хатгаж байна

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын Эдийн Засгийн гурав дахь удаагийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Хойд Солонгосын зүгээс хэрэгжүүлж байгаа цөмийн зэвсгийн туршилтуудыг эрс шүүмжлээд "АНУ тэргүүтэй улсууд тэднийг хөөргөж байна" гэжээ.

В.В.Путин Хойд Солонгос Улсын талаарх үзэл бодлоо хурцаар илэрхийлсээр ирсэн бөгөөд “Олон улс Хойд Солонгосыг хэт хөөрөгдүүлж байгаа нь тэдэнд цөмийн зэвсгийн их хэнээрхэлийг бий болгоно” гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын оролцсон тус чуулганы үеэр мэдэгджээ. 

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд “Олон улс нийлэн манай орны бие даан явуулж байгаа зэр зэвсгийн туршилтуудыг эрс үгүйсгэж бидэнд шахалт үзүүлэх замаар үйл ажиллагаанд маань өөрчлөлт оруулж чадна гэдэг том эндүүрэл” гэжээ.  Харин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хэвлэлийн хурлын үеэр “Бид тэднээс илүү их хийн бөмбөг, тив алгасах хүчин чадалтай баллистик пуужин бүхий зэр зэвсгийн нөөцтэй болохоор л тэд санаа зовоод байна” гэж мэдэгдэв. 

Путин “Хойд Солонгос цөмийн зэвсэг туршихыг өдөөн хатгаж байна" гээд өнгөрсөн ням гарагт тус улс 6 дахь цөмийн туршилтаа хийснийг онцлоод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ ч алс дорнод дахь зэвсэг техникээ нэмэгдүүлэхээр болсноо зарлалаа.  

Япон, Өмнөд Солонгос улсууд АНУ-тай батлан хамгаалахад харилцан туслалцах онцгой гэрээтэй буюу АНУ-ын хамгаалалт дор байдаг. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт цахим хуудаснаа “Япон, Өмнөд Солонгос улсуудыг АНУ-аас авах орчин үеийн зэвсэг, техникийнхээ хэмжээг их хэмжээгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрч байна” гэжээ. Үүнээс үзвэл дэлхий нийт цөмийн зэвсгийн нөөцөө эрс нэмэгдүүлэх нь тодорхой болоод байна. 

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
23
17
15
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.