Хүүхэд бол гэр бүлийн хамгийн нандин эрдэнэ, ирээдүйн тусгал билээ. Улс нийгэмдээ өөрийн гэсэн гэрэл гэгээг тусгаж, олон гэр бүлүүд өөрийнх нь гэр бүл шиг сайн сайхан яваасай гэсэн хүсэл мөрөөдөлтэй Э.Тэргэл охин дараах бүтээлийг урласан байна. 13 настай Э.Тэргэл охин шүлэг, зохиомж бичих дуртай бөгөөд "Энэ зургаа зурахдаа зөв гэр бүл гэж ямар гэр бүл байх бол гэж их бодож байгаад зурсан. Миний бодлоор бусдад чадах чинээгээрээ тусалдаг зөв сэтгэлтэй гэр бүл юм.” гэжээ.
Тэр аав, ээж, ах нь өдөр бүр зөв үлгэр дууриал өгөхийн тулд яаж хичээдгийг тайлбарлахийг зорьжээ.
Мөн түүний гэр бүл энэрэнгүй зөв сэтгэлтэй гэдгийг та үзээд ойлгох бизээ. Тэр бусад хүүхдүүд ч өөрийнх нь гэр бүл шиг аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.
Э.Тэргэлийн бүтээл “Юнител” группийн “Зөв гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан гар зургийн уралдаанд тэргүүн байрт шалгарч “Yamaha” брэндийн сургалтын зориулалттай даралтат хөгжмийн эзэн болсон юм.
“Хүн хүнээ хүндэлдэг, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй гэр бүлийн хандлагыг дэлгэрүүлэх зорилготой тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд 140 гаруй уран бүтээл иржээ. Юнител грүппээс хоёр дахь жилдээ худалдаанд гаргаж буй 66000 нэгжтэй, 6000 төгрөгийн карт бүрт “Зөв гэр бүл”-ийн 8 магнет дагалдаж байгаа бөгөөд Э.Тэргэл үүнээс сэдэвлэн бүтээлээ зурсан аж.
Дэд байрт шалгарсан Б.Энхтөр байгаль орчноо хайрлах, өв соёлоо дээдлэх, хадгалж үлдэх, ахмад настнаа хүндлэх гээд “Зөв” зүйлсийг бүгдийг нь хийдэг гэр бүлийг Монгол орны газрын зураг дээр зурсан байна.
Тэр шагнал болох “Yamaha” брэндийн анхлан суралцагч нарт зориулсан акустик гитарын эзэн болсон юм.
3-р байрт 4 дүүгийн том эгч, 10 настай Ө.Эрдэмдэлгэрэх шалгарчээ. "Би өөрийнхөө зөв гэр бүлийг цэцэг дээр зурсан. Яг л энэ цэцэг шиг дэлбээ бүрээ хайрлаж хамгаалж байж цэцэг шиг гоё сайхан байна. Хамтдаа байвал гэр бүлүүд илүү аз жаргалтай. Зөв гэр бүл гэж миний бодлоор бие биендээ санаа тавьдаг гэр бүл юм." гэж охин хэлжээ.
3-р байрын шагналд “Yamaha” брэндийн дуугаралт эдэлгээ сайтай, алтны хольцтой чихэвчийг гардуулан өгсөн юм.
Ингээд “Зөв гэр бүл” гар зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдээс онцлон хүргэж байна.