Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

А.Амбасэлмаа: Өчигдөр 212 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна.  Шинэ коронавирусийн халдвараар 6 сая 350 мянга гаруй хүн өвчилж, 377 мянга гаруй хүн нас баржээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Зургаадугаар сарын 1 буюу өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 212 хүнд шинжилгээ хийсэн байна. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, тандалтын зорилгоор 3, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, ажиглах байранд тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 10 жолооч багтсан. Бид ажиглах байранд байгаа хүмүүсийн шинжилгээг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ирмэгц нь авч, 7, 14, 21 хоногт нь шинжилгээ авч байгаа. Гэрт гарахаар нь 14 хоногийн хугацаанд дахин 2 удаа шинжилгээ авч байна. Зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан нийт 185 тохиолдол байгаагаас ХӨСҮТ-д 141 нь эмчлүүлж байна. 

Эмчлүүлэгчдийн ор, хоногийн хугацаа нэлээн урт буюу 14-53, дунджаар 30 хоног байгаа юм. Насны хувьд 5-65. Үүнээс 5-15 насны 5 хүүхэд, дундаж нас нь 24.2 байна. Голчлон эрчүүд өвчилсөн, халдвар авсан хүмүүсийн 65 хувь нь эрэгтэй. Батлан хамгаалахын чиглэлээр сурч байсан оюутнууд халдвар авсантай холбоотой. Халдвартай хүмүүст хоолой, толгой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх, халуурах, булчин өвдөх, дотор муухайрах, амьсгал давчдах, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг илэрч байна” гэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
2
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
3
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.