Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

А.Амбасэлмаа: Өнөөдөр нэг хүн эдгэрч, Халдвартаас сувилал руу шилжлээ


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна.  Шинэ коронавирусийн халдвараар 5 сая 486 мянган хүн өвчилж, 346 мянган хүн нас баржээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 88 мянган хүн шинээр өвчилж, хоёр мянга гаруй хүн нас барсан байна. Өвчлөл өмнөх өдрөөс таван мянга, нас баралт хоёр мянган хүнээр багассан үзүүлэлт юм. Харин манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 8599 хүн шинээр халдвар авч, манай олон аймагтай хиллэдэг Буриад, Тува, Чит мужид өвчлөл өмнөх өдрөөс 19-120 тохиолдлоор нэмэгджээ. Ялангуяа Эрхүү хотод 120 хүн шинээр өвчилсөн нь коронавирус бүртгэгдэж эхэлснээс хойш хамгийн их өвчлөл бүртгэгдсэн өдөр боллоо.

Манай орны хувьд сүүлийн 24 цагт 5 хүн шинээр ажиглалтад орж, 255 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн, одоогоор нийт 1141 хүн ажиглалтад байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 168 дуудлага, шуурхай 119 аппликэйшнд 14 дуудлага, АНУ, Франц зэрэг гурван орноос дөрвөн иргэнээс дуудлага ирж, коронавирусийн клиникийн шинж тэмдэг, баримтлах эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан байна. Дуудлагын ихэнхэд хүмүүс амны хаалт зүүхгүй явж байгаа талаар санал гомдол ирүүлэн, ЭМЯ-наас онцгойлон анхааруулахыг хүссэн аж.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Тавдугаар сарын 24-нд буюу өчигдөр гурван лабораторид нийт 22 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Энэ сорьцод Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар, тандалтын сорьж багтсан.  
Өнөөдөр Халдвартын клиникээс нэг хүн эдгэрч, сувилалд шилжиж байна.

Манай улсад нийт 141 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас 33 хүн эмчлэгдэж, дараагийн ажиглалт руу шилжсэн. Одоо ХӨСҮТ-д 108 хүн эмчлэгдэж байна. Эдгэрч гарсан хүмүүсийн 19 нь сувилалд, гэртээ гарсан 4, ажиглалт тусгаарлалтын хугацаа нь дууссан 10 хүн байна.  

Өнөөдөр ХӨСҮТ-д 125 хүн байна. 108 нь эмчлүүлж, 17 нь ажиглалт, судалгаанд хамрагдаж байгаа юм” гэлээ.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Өчигдөр
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
13 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.