ADHD буюу "Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх" эмгэг нь хүмүүсийн тэр болгон мэддэггүй боловч ноцтой эмгэг юм. Энэ төрлийн эмгэг өсвөр насны хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог ба ямар сахилгагүй юм бэ хэмээн бид хүүхдүүдээ загнасаар байдаг ч үнэндээ ийм төрлийн эмгэгтэй байх магадлалтай байдаг гэнэ. Шалтгаан тодорхойгүй боловч удамшлын шалтгаан 75% эзэлдэг.
26 настай уран бүтээлч комик цуврал бүтээж, түүгээрээ ийм төрлийн эмгэгтэй хүмүүст түгээмэл илэрдэг 6 шинжийг сонирхуулсан байна.
1.

Та аливаад маш хүчтэй татагддаг ч, хүсэл тань нээх удалгүй буурч орхидог.
2.

Өдрийг үр бүтээлгүй өнгөрүүлчихсэн байх нь олон. Учир нь та эхлээд хийх гэсэн зүйлээ хийж дуусгаагүй...
3.

Аливаад сатаарч, төөрөлдөж, хийх гэж байсан зүйлээ мартах нь олон.
4.

Мэдрэмжүүдээ ялгаж салгахад бэрх байдаг. Яг яагаад байгаагаа ойлгох бэрх.
5.

Та заримдаа хэт эрч хүчтэй гэмээр болж бүх зүйлийг хийж, гялалзаж эхэлдэг. Дараагийнх, дараагийнх гээд л...
6.

Та хүний яриаг анхаарч сонсолгүй бодол дундаа төөрөх нь их. Хичээл, ажлын үеэр ч ийм байдал их ажиглагдана.