Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Агаарын бохирдлыг дэлхийд анх удаа нас баралтын шалтгаан гэж үзлээ


2013 онд Лондон хотод амьдардаг 9 настай Элла Кисси-Дебрах багтраа өвчний улмаас нас барсан юм. Энэ явдлаас хойш долоон жилийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт шүүх эмнэлгийн шинжээч Филип Барлоу Элла Кисси-Дебрахын үхлийг агаарын бохирдлоос шалтгаалсан болохыг албан ёсоор зөвшөөрч, нас барсны гэрчилгээн дээр нь бичихээр болжээ. Энэ нь агаарын бохирдлыг албан ёсоор үхлийн шалтгаан хэмээн тодорхойлж, нас барсны гэрчилгээ дээр бичсэн дэлхийн анхны тохиолдол юм. 

2014 онд шинжээчид Элла Кисси-Дебрахыг амьсгалын замын цочмог дутагдлын улмаас нас барсан болохыг тогтоожээ. Харин охины ээж Розамунд Адоо-Кисси-Дебрах үхлийн шалтгааныг дахин шалгахыг шаардаж, тэдний амьдарч байсан бүс дэх агаар бохирдол Европын холбооноос тогтоосон хэмжээнээс хэтэрсэн болохыг нотлох баримт ирүүлжээ. Улмаар энэ нь охины астма өвчнийг өдөөж, даамжруулахад нөлөөлсөн хэмээн үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна. 

Элла зургаан настайдаа анх цочмог ханиалганы улмаас эмнэлэгт хүргэгдэж байсан бөгөөд охин нас барах хүртлээ нийт 26 удаа цочмог багтраа, таталт өвчний улмаас эмнэлэгт хандсан байдаг. Түүний өвчин хүндэрсээр 2013 оны хоёрдугаар сарын 5-нд нас баржээ. 

Розамунд охиныхоо үхлийн шалтгааныг үнэн зөвөөр тогтоолгож, Их Британийн агаарын бохирдлын асуудлыг гаргаж ирэхийн тулд олон жил тэмцсэний үр дүнд ийнхүү шүүх эмнэлгийн шинжээчид Эммаг амьсгалын замын цочмог дутагдал, хүнд хэлбэрийн багтраа, агаарын бохирдлын улмаас нас барсныг тогтоожээ. 

Жил бүр дэлхий нийтийн хэмжээнд 8.8 сая хүн агаарын бохирдлын улмаас нас барж байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн дэлхийн хүн амын 91 хувь нь ДЭМБ-ын аюулгүй байдлын стандартаас давсан хортой агаараар амьсгалж байна гэсэн тооцоо гарчээ. 

Эх сурвалж: Business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
5
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.