Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Агуу Марадона "бурхны гар"-аа даллан, тэнгэрийн оронд одлоо


Ухаан орсон цагаас л аав спортын холбогдолтой ном, сонин сэтгүүл уншиж, зурагтаар зөвхөн спорт л үзэж суудаг хүн байв. Тэр дундаа хөлбөмбөгт их дуртай. Ямар ч чухал ажилтай байсан хойш нь тавиад үзнэ. 1994 оны дэлхийн аваргын тэмцээн эхэлж аав зурагтын өмнө уяагдав. Би ч мөн адил хийх ажилтай болж хажуу бөөрөнд нь наалдаад л ааваа энэ хэн бэ? энэ сайн уу? энэ баг хожих уу? гэх мэт хүүхдийн гэнэн асуултаар булна. 

Аав Аргентинийн үнэнч фанат. Тэр Дэлхийн аваргын тэмцээнд нөгөө баг нь ч явсангүй, аав ч нэг их үзэлгүй дуусав. Би 1998 онд учир мэдэх болсон насандаа дэлхийн аваргын тоглолт бүрийг алгасахгүй үзсээр шөвгийн 16-д “Аргентин - Англи” тоглоход аавтай хамт үзлээ. Би Английг, аав Аргентинаа дэмжсээр тоглолт дуусахад би доголон нулимастай, аав баярын мишээлтэй үлдэж билээ. Тэгээд ааваас та яагаад энэ сонин багийг дэмждэг юм гэж асуухад надад Марадона хэмээх агуу хөлбөмбөгчний яаж дэлхийн аварга болсон, Италид яаж гялалзсан талаар яриж өглөө. Удаа ч үгүй түүний тоглолттой видео хуурцаг авчирж приставкаар үзүүлэхэд би ёстой ховсдуулсан мэт болсноо одоо санахад сайхан. Түүний тэр уран тансаг тоглолт, хурд хүч, тэсрэлт, овжин хөдөлгөөн ганган гоолууд ярих юм биш. Тэр цагаас хойш домогт Марадона аав бид хоёрын Мара болж, өнөөдрийг хүртэл өмчилсөөр ирсэн агуу тамирчин маань бурхны гараа далласаар 60 насандаа тэнгэрийн оронд очлоо. Ингээд түүний болон бусдын түүний тухай хэлсэн алдартай эшлэлүүдийг хүргэж байна. 


“Ээж минь намайг хамгийн шилдэг нь гэж боддог. Би ээжийнхээ хэлсэн үгэнд үргэлж итгэж өссөн ”

-Диего Марадона

“Дэлхийн эсвэл хэзээ ч харж байгаагүй хамгийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ. Би эсвэл Пеле гэсэн маргаан гарахгүй байх. Бүгд л намайг хэлнэ шүү дээ ”.

- Диего Марадона

"Пеле музей рүүгээ эргэж очих хэрэгтэй". 

- Диего Марадона

“Би бол гоол хийдэг, алдаа гаргадаг Марадона. Би бүгдийг нь авч чадна, би бүгдтэй тулалдахаар том мөртэй”. 

- Диего Марадона

"Би хар эсвэл цагаан. Саарал, зэрэмдэг байхыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй". 

- Диего Марадона

"Бид зүгээр л нэг хөлбөмбөгийн баг гэхээсээ илүү бүхэл бүтэн улс орныг хожсон юм шиг байсан."

- Диего Марадона

“Миний хууль ёсны хүүхдүүд бол Далма, Жаннина. Бусад нь миний мөнгө, алдааны үр дүн юм. ”

-Диего Марадона

“Би үүний төлөө насаараа шаргуу ажилласан. Намайг юу ч авах ёсгүй, энэ бүхэн амархан олдсон гэж хэлдэг хүмүүс миний өгзгийг үнс”. 

-Диего Марадона


Марадонагийн залуучуудын дасгалжуулагч Франсиско Корнехо:

“Тэр өөр гарагийн хүн байсан. Тэр өөр байсан ”.

Аргентины хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Хулио Грондона:

"Аргентины хөлбөмбөгт Марадонагаас өмнө ба хойно гэсэн хоёр л үе бий". 

Эрик Кантона:

"Марадона үргэлж агуу байх болно". 

Лионель Месси:

"Хэрэв хэн нэгэн надад урам зориг өгсөн бол энэ нь эргэлзээгүй Марадона байсан".

Гари Линикер: 

“Диего бидний эсрэг тэр хоёр дахь гоолыг оруулахад би алга ташмаар санагдсан. Би урьд нь хэзээ ч ийм мэдрэмжийг мэдэрч байсангүй. Гэхдээ үнэн шүү дээ... энэ зүгээр ч нэг тоглолт байгаагүй юм. Тиймээс ийм гоё гоол оруулах боломжгүй байсан.Тэр бол бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч. Жинхэнэ үзэгдэл”. 

Зико: 

“Хамгийн сайн нь, ямар ч асуулт алга. Миний үеийн, миний эрин үед тэр хамгийн шилдэг нь байсан. Бурхан өөрөө боломжтой гэж эргэлзэх зүйл Марадона хийдгийг би харсан. Тэр үргэлж гайхамшигт ид шидийг бүтээдэг. Суут хүн”. 

Терри Батчер: 

“Миний эсрэг тоглож байсан хамгийн шилдэг тоглогч, тэр хэнээс ч илүү. 1986 онд ДАШТ-ий шөвгийн наймд тоглоход би түүнтэй ойртож чадахгүй байсныг та нар харсан. Тэр бөмбөгөө маш сайн хамгаалдаг, хүч чадал, хурдтай, дамжуулалт нь маш сайн байсан. Марадона жижигхэн ч маш том үсрэлт хийж, бурхны мутраар зорилгоо харуулсан юм!”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
2
2 цагийн өмнө
Франк Чамизо ДБНХ-г шүүмжиллээ
3
3 цагийн өмнө
Шави бодлоо өөрчилж, "Барселона"-гийн дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллана
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0