Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Айдсаа удирдах ДӨРВӨН ЭНГИЙН АЛХАМ

Өнөөдрийг хүртэл таныг хойш татаж байсан хүлээснээс ингэж ангижраарай.


"Бид яагаад хүссэн зүйлээ хийж чаддаггүй вэ" гэдэг асуултын хариулт ихэнхдээ айдастай холбогддог. Айдас бол хүмүүсийг ахиж дэвшихээс, шинийг сурахаас, өөрийгөө нээхээс үргэлж хойш татдаг зүйлсийн нэг билээ. 

Тиймээс бид айдсаа даван туулахад тань туслах дөрвөн энгийн алхмыг хүргэж байна. Эдгээр нь таны айдсыг арилгахгүй, харин түүнтэй хэрхэн нүүр тулж, айдсаас үл хамааран урагшлахад тань тусална. 

АЛХАМ 1. Айдсаа мэдэр

Айдас бол амьд үлдэх, аюулаас өөрийгөө хамгаалахад чиглэсэн төрөлхийн инстинкт гэдгийг санаарай. Гэвч хүний оюун ухаан тан руу дайрах гэж буй махчин араатан гэх мэт нүдэнд үзэгдэх бодит аюул болон ичгүүртэй байдалд орох, бусдаас татгалзсан хариу авах зэрэг үл үзэгдэх айдсын хоорондох ялгааг мэддэггүйд асуудлын гол учир оршдог. Өөрөөр хэлбэл, ямар төрлийн айдас байхаас үл хамааран таны тархи үүнийг аюул, заналхийлэл гэж хүлээж авдаг гэсэн үг юм. 

Сайн мэдээ гэвэл айдас нь түр зуурынх юм. Судалгаанаас харахад ихэнх сэтгэл хөдлөл 90 секунд хүртэл үргэлжилдэг байна. Тиймээс та бодит, нүдэнд үл үзэгдэх аюултай тулгараагүй л бол үүнийг ердийн нэг айдас гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны амь амьдрал, аюулгүй байдал огтхон ч эрсдэлд ороогүй. Энэ бол танд төрж буй мэдрэмж, сэтгэл хөдлөл юм. 

Айж байгаагаа үгүйсгэх, зайлсхийх, түүнийг өөрөөсөө холдуулахыг оролдох нь айдсыг улам л нэмэгдүүлдэг. Оронд нь юу мэдэрч байгаагаа зүгээр л ажигла, анзаар. 

АЛХАМ 2. Хүлээн зөвшөөр

Нэгэнт айдсыг мэдэрсэн бол түүнийг хүлээн авахаас өөр аргагүй. Айдсаа зоригтойгоор хүлээн зөвшөөрч, өөрийнхөө нэг хэсэг гэдгийг ухамсарласан мөчөөс эхлээд та түүнээс ангижрах, даван туулахад цагаа үрэхээ больж, эсрэгээрээ айдсыг ойлгож, удирдахад суралцаж эхэлнэ. Дээр дурдсанчлан айдас бол биднийг хамгаалах механизм тул айдастайгаа найзалж эхлэх нь түүнийг удирдах эхлэл юм. 

Юу мэдэрч байгаагаа, юунаас айж байгаагаа бусадтай хуваалцаж, бичиж тэмдэглэхээс бүү цааргал. Хүн дотроо хадгалж байсан айдсаа хуваалцах үед нөхцөл байдлыг илүү ухамсартайгаар харж эхэлдэг. 

АЛХАМ 3. Үйлдэл хий

Заримдаа бид юу ч хийж чадахгүй болтлоо айдас, түгшүүр, сэтгэлийн дарамтад автдаг. Гэвч та ямар нэгэн үйлдэл хийж эхлэхгүй л бол өөр юу ч, хэн ч танд туслахгүй. Өнөөдөр таны хийсэн жижигхэн алхам дараа дараагийн боломжуудыг нээж, өөртөө итгэх итгэлийг тань аажмаар сэргээх болно. 

Ихэнх тохиолдолд мөрөөдөл, зорилгынхоо төлөө эрсдэл гаргах нь юу ч хийхгүй байхаас хэд дахин дээр байдаг. Та ямар нэгэн алхам хийхгүй бол 3,6 сар, магадгүй нэг жилийн дараа нөхцөл байдал бахь байдгаараа л үлдэнэ. Харин эрсдэл гаргаад ч болов ямар нэгэн зүйл хийж эхэлбэл өөрчлөлт ирэх нь гарцаагүй билээ. 

АЛХАМ 4. Дахин давт 

Энэ бол айдсыг арилгах жор биш, харин үүнийг мэдрэнгээ урагшлах үйл явц юм. Гол нь айдсыг давуу тал болгон хувиргах явдал билээ. 

Сорилт бэрхшээлтэй нүүр тулах, мэдэхгүй, чадахгүй зүйлээ хийх үед хүн бүр л айж түгшдэг. Та өнөөдөр тулгарч буй айдсаа удирдаж сурсан ч хэзээ нэгэн цагт дахин шинэ айдастай нүүр тулгарах нь гарцаагүй. Иймд айдсыг мэдрэх, хүлээн зөвшөөрөх, бодит үйлдэл хийх гэсэн гурван алхмыг амьдралынхаа салшгүй маяг болгож, тасралтгүй үргэлжлүүлээрэй. 

Эх сурвалж: Entrepreneur

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.