UBLife Logo
Байгаль

Айраг нуурын эрэг орчмоор байгалийн аясаар бургас сэргэн ургаж байна

Айраг нуурын эрэг орчмоор байгалийн аясаар бургас сэргэн ургаж байна

Увс аймгийн Завхан сумын нутагт орших Хяргас нуурын БЦГ-ын онцгой бүс болох Айраг нуурын эрэг орчмоор байгалийн аясаар бургас сэргэн ургаж, 3 жилийн дотор 34 га талбайд хүрчээ. Айраг нууранд борцгор хотон шувуу үүрээ засаж өндөглөдөг болсон нь тухайн орчныг аюулгүй тайван болсныг илтгэж байгаа аж.

Хяргас нуурын БЦГ-ын өмнөд хэсэг, Завхан, Наранбулаг, Өлгий сумын нутагт бөхөн гөрөөс, (Шинжлэх ухааны нэр нь: Монгол бөхөн), цагаан зээр уугуул нутагтаа эргэн ирж, нутагшиж байгаа нь байгаль хамгааллын ажлын үр дүн гарч буйг илтгэнэ. Судалгааны ажлыг Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Увс аймгийн БОАЖ-ын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран хийж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.