Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ажил, хичээлээ хийх, төвлөрөх үедээ сонсож болох 10 шилдэг Youtube суваг


Та бүхэн дуу хөгжим сонсонгоо аливаа зүйлээ хийж гүйцэтгэхийг эсвэл амрахыг хүсэж байвал энэ сувгуудаар зочлоорой.

1. Chilled Cow

Дагагч: 5.33 сая 

Дуу хөгжмийг маш идэвхтэй оруулдаг, үргэлж "live" плэйлист явуулж байдаг суваг. Лофи сонирхдог хүмүүсийн хувьд №1 сувгуудын нэг юм.

2. Brilliant Classics

Дагагч: 315 мянга 

Өдөрт 1 бичлэг! Сонгодог хөгжимд хайртай, сонсох дуртай хүмүүсийн хувьд яалт ч үгүй дагах ёстой суваг юм шүү.

3. Cafe Music BGM channel

Дагагч: 2.19 сая 

Таны сууж байсан, суудаг кофе шопуудад энэ сувгийн плэйлистүүд явж байсан гэдэгтэй мөрийцсөн ч болж байна. Таатай, хөнгөн мэдрэмж төрүүлэх жазз, босса нова, хөнгөн хип хоп хөгжмүүд. 

4. Ambient Worlds

Дагагч: 273 мянга 

Үлгэрийн ертөнцийн дуу хөгжмүүдийг эндээс сонсоорой. GOT, Харри Поттер, Бөгжний эзэн, Үнсгэлжин гээд олон ертөнцийн хөгжмүүдийг маш сонирхолтой байдлаар сонсоорой. 

5. Dreamy

Дагагч: 401 мянга 

Энд лофи хип хоп, жазз, чилл хөгжмүүд олноороо бий. Нэгийг нь эхлүүлээд орхиход л та юмаа санаа зовохгүй, сатаарахгүй хийх боломжтой болно.

6. the bootleg boy

Дагагч: 3.43 сая

"Live" плэйлистүүд байнга явдаг, маш богино дуунуудаас эхлээд 1 цаг хүртэлх плэйлист ч бий. "Lofi" сонирхдог хүмүүс заавал дагаарай.

7. Quiet Quest

Дагагч: 58.4 мянга 

"Ambient" дуу хөгжим сонсох хүсэлтэй хүмүүст энэ сувгийг сонирхуулж байна. 4 цаг хүртэлх урт плэйлистүүд нь танд юмаа хийхэд, амарч бас төвлөрөхөд маш ихээр туслах болно. 

8. The Relaxed Guy

Дагагч: 534 мянга 

Бороо, салхи, аянга, усны чимээ сонсоод асар их тайвшрал авч, төвлөрч чаддаг хүмүүс байвал энэ танд тохирно. Энэ залуу 30 минутын богино плэйлистээс авахуулаад бүхэл бүтэн 12 цагийн плэйлист ч оруулсан байгаа. Зөвхөн төвлөрч ажлаа хийхэд гэлтгүй баысалгал хийж, унтаж амрахад ч сонсох боломжтой.

9. HALIDONMUSIC

Дагагч: 1.99 сая 

Сонгодог хөгжмийг эндээс л мэдэрч авна даа. Та энэ амьдралдаа заавал сонсож, сонирхож үзэх ёстой тийм бүтээлүүдийг олон янзын плэйлистээр дамжуулан сонсоорой. Моцарт, Бах, Шопен, Вивалди гэх мэт суут хөгжмийн зохиолчдын дагнасан плэйлистүүд ч бий.

10. Jazz and Blues Experience

Дагагч: 1.34 сая

Танд жазз хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх channel. Маш олон плэйлист гаргасна байдаг учраас хүссэнээ сонгож тоглуулаарай. Мөн төвлөрч ажлаа хийхэд ч гэлтгүй хэмнэл мэдэрч, хөгжилдөхөд зориулсан аязууд ч бий.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
5 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
63
6
0
2
0
2

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tedi 2020.11.07 172.69.252.139

10 ууланг нь зэрэг тоглуулж байгаа би хха

0 Хариулах


FUCKBOI 2020.10.04 162.158.165.103

lofi shildeg! lol

0 Хариулах


Namuun 2020.05.13 162.158.6.223

Bayrlalaa♡

1 Хариулах


undram 2020.05.12 172.69.252.149

иймэрхүү ая хөгжим сонсохоор анхаарал илүү сайн төвлөрч чаддаг. хэрэгтэй мэдээлэл оруулдагт баярладаг шүү :)

1 Хариулах


Sarah 2020.05.11 172.69.45.135

Heregtei saihan medeelel medleg bna

1 Хариулах