Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ажилчдын аз жаргалгүй байгааг даргад нь 'хэлдэг' бугуйвч


Ухаалаг цагийн тусламжтайгаар хүмүүс бие махбодын үзүүлэлтүүдээ хянах боломж бүрдсэн билээ. Тэгвэл компаниудад гэрээсээ ажиллаж буй ажилчдынхаа сэтгэлзүйн эрүүл мэндийг мэдэх боломж олгосон шинэ бүтээгдэхүүн гарчээ. Энэ бол хүний сэтгэл хөдлөлийг мэдээлдэг Moodbeam нэртэй ухаалаг бугуйвч юм. 

Бугуйвч ердөө цэнхэр, шар гэсэн хоёр товчлууртай аж. Ажилтан тухайн долоо хоногт аз жаргалтай, сэтгэл санаа нь тогтвортой байвал шар товчийг, гунигтай, таагүй байвал цэнхэр товчийг дарах гэнэ. Менежерүүд ажилтан тус бүрээс ирсэн мэдээллийг нэгдсэн дэлгэцэн дээр хянаж, тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийг тогтмол хэмжих боломжтой юм. Хүсвэл тухайн ажилтан бугуйвчийг зүүхээс татгалзах эрх нь нээлттэй гэжээ. 

Олон ажилтантай компаниудын хувьд зайнаас ажиллах үед ажилтан тус бүртэйгээ тулж ажиллах, тэдний сэтгэл зүйн байдлыг тандах боломж хумигдмал байна. Харин Moodbeam ухаалаг бугуйвч энэ хүндрэлийг даван туулахад тус болж байгаа аж. 

Их Британид үйл ажиллагаа явуулдаг Brave Mind байгууллага ухаалаг бугуйвчийг ажилчдадаа зүүлгэж байгаа гэнэ. "Манай нэг ажилтан тух муутай газар амьдарч, асар их ажлын ачаалалд дарагдаж эцэст нь болж буй зүйлд сэтгэлээр унасан байсан. Бугуйвчаар дамжуулж цуглуулсан мэдээллийг хараагүй бол бид түүний нөхцөл байдлыг мэдэх боломжгүй байлаа" гэж Brave Mind байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Пэдди Бертт ярьжээ. 

ДЭМБ-аас мэдээлснээр цар тахал гарахаас өмнө дэлхий нийт сэтгэл гутрал, түгшүүрээс болж жилд 1 триллион долларын эдийн засгийн алдагдал хүлээж байна гэжээ. Харамсалтай нь, КОВИД-19 өвчнөөс үүдсэн хөл хорио, тусгаарлалт дээрх нөхцөл байдлыг улам дордуулж байна. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.