Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ажлаас халшрах хам шинж туссан хүмүүст илэрдэг 3 шинж тэмдэг


Хэрэв таны толгой ажлын өдрийн төгсгөлд байнга өвддөг, удаан сууж ажиллах үед анхаарал тань төвлөрдөггүй бол та ажлаас халшрах хам шинж туссан байх магадлалтай. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хэмжээнд ажлаас халшрах хам шинж (burnout) хурдтай нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд ДЭМБ үүнийг албан ёсоор "хам шинж" хэмээн үзэж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. 

Ажлаас халшрах хам шинж (burnout) нь ажилчидтай холбоотой харилцааны зөрчил, удаан хугацаанд үргэлжилж байгаа таагүй сэтгэл хөдлөл, ажлын байрны бодит нөхцөл, ажлын хэт их ачаалал, ажил үүргийн тодорхой бус байдал, цалин урамшуулал бага байх зэрэг хүчин зүйлүүд удаан хугацаанд
үргэлжилсний улмаас үүсдэг аж. 

Ажлаас халшрах хам шинж туссан хүмүүст дараах гурван шинж тэмдэг илэрдэг гэжээ. Үүнд: 

  1. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт (Сэтгэлзүйн талаас сэтгэл гутрал болон түгшлийн хэлбэрээр илэрдэг бол биеийн талаас амархан ядарч сульдах, нойрны өөрчлөлт, толгой өвдөлт зэрэг шинжүүдээр илэрдэг)
  2. Ажлаас үүдэлтэй сөрөг бодол, сэтгэл хөдлөл нэмэгдэх 
  3. Ажлын бүтээмж буурах (Ажлын бүтээмж буурах, ганцаараа байхыг илүүд үзэх, шалтгаангүй ажлаа таслах, ажилдаа сэтгэл ханамжгүй болох, муу зуршилд автагдах (тамхи, архи, кофег хэтрүүлэн хэрэглэх), өөрт итгэх итгэлээ алдах)

Ажлаас халшрах хам шинж нь сүүлийн үеийн үзэгдэл мэт санагдаж байгаа ч сэтгэлзүйчид сүүлийн 40 орчим жил энэ талаар судалгаа хийж байгаа юм. CNN агентлагийн мэдээлснээр Америкийн сэтгэл судлаач Херберт Фройенбергер 1974 онд ажлаас халшрах хам шинж хэмээх нэр томьёог анхлан гаргаж иржээ. 

Эдүгээ энэ нь дэлхий нийтэд  хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд ажлаас халшрах хам шинж зөвхөн тухайн ажилтанд төдийгүй байгууллагад ихээхэн хохирол учруулдаг болохыг олон арван судалгаагаар баталж байна. Тухайлбал, Их Британид 526 мянган хүн ажлаас халшрах хам шинж туссан гэж тус улсын Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны агентлаг тооцоолжээ. Мөн уг хам шинжээс үүдэж 2016-2017 оны хооронд 12.5 сая доллартай тэнцэх хэмжээний алдагдал хүлээсэн гэжээ. 

Эх сурвалж: Business Insider, Mongolmed

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батжаргал 2019.06.26 202.126.88.227

Тэгээд яахын сэтгэл зүйч дээр очих юмуу?

0 Хариулах


Зочин 2019.06.19 202.21.124.21

нямзул маш гоё мэдээ орчуулах юм аа

0 Хариулах