Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ажлаасаа гарч, хайртай голоо цэвэрлэхээр шийдсэн унгар эр


Будапешт хотод зөөгчөөр ажилладаг байсан Бенсе Парди ажлаасаа гарч, хайртай голынхоо бохирдлыг цэвэрлэхээр шийджээ. 

Тисза нь Унгарын хоёр дахь том гол бөгөөд Украинаас эх авч Унгараар дамжин Дунайн мөрөнд цутгадаг аж. Парди хүүхэд байхдаа Тисза голын эрэг дагуу тоглож өсчээ. Харамсалтай нь, түүний хайрладаг гол танигдахын аргагүй болтлоо бохирдож, хог хаягдлаар дүүрсэн нь Пардигийн санааг ихээхэн зовоожээ. Ингээд тэрбээр ажлаасаа гарч, Тисза голын хог хаягдлыг цэвэрлэх ажилдаа орсон байна. 

Тэрбээр зуны гурван сарын хугацаанд бусад сайн дурын хүмүүстэй хамтран Тисза голоос 11 тонн хог хаягдлыг гаргаж авчээ. Хуванцар саваас эхлээд хөргөгч, машины эд анги, тэр бүү хэл аюултай хог хаягдалд тооцогддог зүү, тариур хүртэл голоос гарсан байна. 

"Загасчид, амрахаар ирсэн хүмүүс байгальд хаягдсан хогийн хажуугаар зүгээр л алхаад өнгөрч байгааг харах үнэхээр гунигтай байсан. Гараа сунгаад л авчих боломжтой зайд хог хөвж явахад ч хүмүүс түүнийг авчихдаггүй. Энэ мэт хайхрамжгүй байдал намайг үнэхээр их гайхшируулсан" хэмээн Парди ярьжээ. 

ЗурагТайлбар



Дашрамд дурдахад, Пардитай адил хүрээлэн буй орчны бохирдолд санаа зовсон хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт төрөл бүрийн санаачилгыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Их Британид хүмүүс хог түүх эвэнтийг олноороо зохион байгуулдаг бөгөөд зарим нь урамшуулал хүртэл олгодог аж. Сиднейчүүд далайн ёроолын хогийг цэвэрлэж, Шведэд гүйхдээ замд тааралдсан хогоо түүдэг трэнд дэлгэрч байна.

Эх сурвалж: We Forum 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
3
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.