Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улаанбаатар эхчүүдийн нэрэмжит талбайтай болно


“Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухчихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал, "Блью Скай" зочид буудлын зүүн талд бий. Тус газрын эзэмшлийг нь цуцалж, нийтийн эзэмшилд буцаан авч ногоон байгууламж болгон тохижуулж, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно" гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн “Хотын мэдээллийн цаг”-аараа мэдэгдсэн. Энэ дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Гүйцэтгэгчээр нийслэлийн Хот тохижилтын газар ажиллаж байна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Ажил эхлээд найм хонож байна. Ухсан нүхийг шороогоор дүүргэж, газрыг тэгшлэх ажил үндсэндээ дууслаа. Шороогоо нягтаршуулах ажил хийгдэж байна. Удахгүй тохижилтын ажил эхэлнэ” гэсэн мэдээллийг өглөө.



Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Өнгөрсөн хугацаанд Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн гээд олон газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд буцааж авсан. Төв талбайн тохижилт үндсэндээ дуусч байна. Энэ талбайг мөн хүүхэд, ээжүүд, иргэд, олон нийт ирж чөлөөт цагаа өнгөрүүлдэг, салхилдаг талбай болгон тохижуулна. Тохижилтын ажлыг долоодугаар сард багтааж дуусгана. Зөвхөн хотын төвд ч биш дүүрэг бүрт ийм нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг стандартын дагуу бий болгож байна” гэв.

Мөн Улаанбаатар хотыг стандарттай болгох ажлын хүрээнд ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтуудыг стандартын дагуу хийхээр зорьж ажиллаж байна. Хотын захын,  төвийн гэхгүй бүх газар ингэж тохижуулагдах ёстой гэдгийг холбогдох албаны хүмүүст онцолж хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ББ 2020.07.01 162.158.6.169

Тест

0 Хариулах