Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Алдартнууд фэйсбүүк, инстаграмыг эсэргүүцэж, 24 цагийн турш сошиал хаягаа хаажээ


Америкт Stop Hate For Profit хөдөлгөөн хүрээгээ тэлсээр байна. Фэйсбүүк компани хуурамч мэдээлэл, Hate speech буюу үзэн ядсан үг хэллэг бүхий сэтгэгдэл, контентын эсрэг дорвитой алхам хийхгүй байгааг олон нийт шүүмжилсээр байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоодугаар сард Адидас, Кока Кола, Форд, Пума, Юнилевер, Хонда, Старбакс тэргүүтэй 242 компани, брэнд бүтэн сарын турш фэйсбүүк дээрх зар сурталчилгаагаа зогсоож, зарим нь сурталчилгаагаа багасгах шийдвэр гаргасан юм. 

Тэгвэл өчигдөр Ким Кардашиан Вест, Леонардо Ди Каприо, Женнифер Лоуренс, Орландо Блум, Керри Вашингтон, Марк Руффалло, Сасча Барон Коэн тэргүүтэй алдартнууд бойкот зарлаж, 24 цагийн турш фэйсбүүк, инстаграмын хаягаа хаалаа.

Ким Кардашиан Вест "Инстаграм, фэйсбүүкээр дамжуулж та бүхэнтэй шууд холбогдох боломжтой байгаа нь сайхан. Гэвч эдгээр платформ үзэн ядалт, суртал ухуулга, ташаа мэдээллийг түгээх боломжийг олгож байгааг хараад чимээгүй сууж чадахгүй нь. Олон нийтийн сүлжээгээр тарж буй ташаа мэдээлэл сонгуульд ноцтойгоор нөлөөлж, ардчиллыг маань доройтуулж байна" гэсэн постыг сошиал хаягууддаа оруулжээ. 

Тус хөдөлгөөнд нэгдсэн бусад алдартнууд ч бас байр сууриа илэрхийлж, дагагчдаа үүнд анхаарал хандуулахыг, Фэйсбүүк компанийг дорвитой шийдэл гаргахыг шаардаж байна. 

Холбоотой мэдээлэл: 240 гаруй компани Фэйсбүүкийн эсрэг бойкот зарлаж, зар сурталчилгаагаа татжээ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.