Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Алисагийн тэмдэглэл: 20-иод насандаа бидний уулзаж учрах ёстой 20 төрлийн хүн


Та бид амьдралдаа өдөр болгон өөр өөр хүмүүстэй таарч, учирч явдаг. Гэхдээ тэр болгоноос бид шинийг сурч бас ойлгож, мэдэч авдаг шүү дээ. Яг энэ 20 төрлийн хүн таны 20-иод насыг илүү баялаг, сонирхолтой, ухаарал дүүрэн болгож өгөх юм шүү. Та бүхэн миний "Алисагийн тэмдэглэл" группт нэгдэж, аливаа зүйлийн тухай сэтгэлээ уудалж, ярилцаж болох юм шүү.


1. Өглөгч нэгэн

Ийм төрлийн хүнтэй дотно, ойр байснаар та бусдад өгөхийн сайхныг мэдэрнэ. Өөрт нь илүү байгаа зүйлийг бусдад өгдөг, амьтан хооллож, хэрэгтэй зүйлээр нь чадахаараа хангадаг гээд бусдыг үргэлж боддог нэгэн танд өглөгч, энэрэнгүй байхын үлгэр жишээ болж чадна. Тэр хүний дэргэд та улам уужуу болно.

2. Цуцашгүй адал явдал хайгч

Ийм төрлийн хүнтэй та бас л хачирхалтай байдлаар уулзаж магадгүй шүү. Тэд ямагт хаа нэгтээ, сонирхолтой, сэтгэл хөдлөм зүйл хийгээд явж байдаг. Тухтай бүсээс гарч, эрсдэл шаардсан, сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүртэл тулгасан зүйл хийхэд тань ийм хүмүүс туслах болно. Та дэлхийг илүү их танин мэдэж, хүссэн бүхнээ хийх асар их урам зоригтой болж, мартагдашгүй дурсамжуудыг бүтээнэ.

3. Туслагч 

Юу ч болж байсан, ямар ч нөхцөл байдалд тэд бусдад туслахад бэлэн байдаг. Асуудалд орсон байхад тань тэд тусламжийн гараа сунгахаас татгалзахгүй. Ийм хүнтэй цуг байснаар та бусдын асуудлыг ойлгож, мөн хэрэгтэй зүйлийг нь олж мэдэхдээ илүү хурдан байх болно.

4. Гомдоллогч

Ийм төрлийн хүнд юу ч "хангалттай" байдаггүй. Тэдний стандартад хүрэх зүйл гэж үгүй. Ийм хүний дэргэд байхад та ямагт ямар нэг зүйлд гомдоллож байхыг нь сонсоно. Энэ мэдээж сайхан санагдахгүй л дээ. Гэхдээ ийм төрлийн хүмүүстэй уулзсанаар та өөрийн амьдралыг харах өнцөгт дүгнэлт хийж, байгаа зүйлдээ илүү талархаж сурна. Ийм хүмүүстэй байснаар та гомдоллохоо багасгаж эхэлнэ.

5. Эрсдэл үүрэгч

Тэд ажил, хувийн харилцаа гээд бүх зүйл дээр эрсдэл гаргаж байдаг. Тэд ямагт хичээх ч тэр болгон бүтэхгүй байж магад. Тэдний хэт зоригтой байгааг харах нь танд зарим талаараа зориг гаргах урам өгч болох юм. Та тэдэн шиг эрсдэл гаргагч болохгүй байлаа ч хамаагүй, өөрийгөө илүү шахаж, идэвхтэй байж чадах байх. 

6. Эрх чөлөөт нэгэн

Тэд юунд ч баригддаггүй. Тэд ажлаа ойр ойрхон сольдог, магадгүй харилцаатай хүмүүс нь ч өөрчлөгддөг байж мэдэх. Гэхдээ ихэнх тохиолдолд тэд үнэнч харилцаатай хүмүүстэйгээ маш дотно, ойр байдаг. Тэд бүх зүйлийг чөлөөтэй хүлээж авдаг ба байгаа зүйлсийг тэр хэвээр нь л тусгаж авна. Энэ нь танд бүх зүйлийг маш ноцтойгоор хүлээж авахгүй байхад туслах байх. Зүгээр л байгаа мөчийг тэр үед нь хайрлаж сурах хэрэгтэй. 

7. Маш тогтвортой нэгэн

Чөлөөт нэгний яг эсрэг дүр. Тэд бүх зүйл дээр тогтвор суурьшилтай байхыг зорьдог. Тэд нэг ажлаа удаан хийдэг, найзуудтайгаа насаараа нөхөрлөдөг төрлийн хүмүүс. Тэд хэдэн жил өнгөрсөн ч байгаагаараа байж мэднэ. Тэдний хажууд байх нь танд нөхцөл байдал яаж ч муудсан гэсэн бүх зүйл тогтвортой, сайн сайхан болох боломжтойг сануулах болно. 

8. Хариуцлагатай, "оролцогч" нэгэн

Хариуцлага гэдэг өнөө үеийн хамгийн чухал чадвар болжээ. Тэд нийгмийн сайн сиахны төлөө, өөрсдийн ирээдүйн сайн сайхны төлөө ямагт үг дуугардаг. Бас мэдээж тэдний хамгийн чухал нэгэн зүйл бол үргэлж аливаад идэвхтэй байдаг. Тэд сонгуулиа идэвхтэй өгдөг гэж хэлвэл та шууд л төсөөлөх байх. Тэд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж чаддаг гэсэн үг. Өөрсдийнх нь дуу хоолой, үйлдэлд хүч чадал бий гэдгийг мэддэг ийм хүмүүс танд аливаад илүү шийдэмгий, идэвхтэй байх хүч чадлыг өгөх болно.

9. БОСС төрлийн хүн 

Ийм төрлийн хүн ямар ч нөхцөлд бүх зүйлийг гартаа авах гэж, бусдыг удирдах гэж оролддог. Та ийм төрлийн хүнтэй уулзсанаар хэрэгтэй үед нөхцөл байдлыг гартаа авах аргад суралцаж болно. 

10. Үнэнч нэгэн 

Тэд юу ч болсон танд үнэнийг л хэлнэ. Та үнэнийг олж мэдээд гомдож, бүр шархлах байлаа ч тэд зайлшгүй үнэн зүйлийг л өгүүлдэг. Та бүх зүйл үнэнээрээ илүү сайхан гэдгийг энэ бүхний дараа ойлгох болно.

11. Өөдрөг үзэлтэн 

Байдал бүр яаж ч муудлаа гэсэн өөдрөг байдлаа алддаггүй. Заримдаа тэдний энэ байдал хэцүү санагдаж болох ч юм бүхнээс сайхан талыг нь олж харах чухал юм гэдгийг ойлгуулах болно.

12. Пессимист нэгэн

Энэ хүмүүс таныг өөдрөг үзэлтний сайхан төсөөлөл дунд хөвж алга болохоос сэргийлнэ. Заримдаа та зөвхөн тэнгэр дээгүүр нисэх биш бодит байдал руу бууж ирэх хэрэгтэй болно. Ямар ч муу зүйл болох боломжтой. Харин тэр бүхэнд бэлтгэлтэй байж, бодит байдлыг яг байгаагаар нь хүлээж авахад тустай. Бас та хэт нэг талыг барих нь буруу юм гэдгийг энэ хоёр төрлийн хүнтэй уулзаад мэдэх болно.

13. Гэр бүлтэй хүн

Амьдралынхаа хайрыг олсон нэгэнтэй уулзаж, нөхөрлөх нь танд чухал. Тэд амьдралынхаа утга учрыг олж мэдсэн, түүнийхээ төлөө тэмцэгч хүмүүс байдаг. Мөн маш хариуцлагатай, тогтвортой, тууштай байдаг. Хүнд хэцүү зүйл олон тохиолдох ч хайр гэдэг ямар үнэ цэнэтэй зүйл болохыг та ойлгоно.

14. Эрхшээлдээ оруулагч нэгэн

Та ийм төрлийн хүмүүстэй ямар ч байсан уулзаж л таараа. Тэд юуг ч хамаагүй ашиглаж таныг урхидан, эрхшээлдээ оруулчихсан байдаг. Гэхдээ үүний дараа та хүний эрхшээлд яаж орохгүй байхыг, яаж болгоомжтой байх хэрэгтэйг ойлгоно. Таныг илүү хүчтэй, зоригтой болоход хамгийн том түлхэц болно.

15. Ар нуруунд хутга зоогч

Та ийм хүнд бүх зүйлээрээ итгэсэн ч, тийм ээ, тэд хутга зооно. Аливаа зүйлийг яг таны эсрэг ашиглаж, хэрэгтэй үед тань урвах болно. "Би ямар тэнэг юм бэ" гэх харамсал танд төрөх нь гарцаагүй. Гэхдээ энэ бүхэн сургамж юм. Та ийм хүнтэй учирснаар өөрөө өөртөө итгэх нь хамгийн чухал болохыг олж мэднэ. Бас итгэл дээр үндэслэн бусдыг хуурах ямар зүрх зүсэм болохыг ч ойлгоно.

16. Ухаалаг нэгэн

Үг болгон нь бараг эшлэл шиг байдаг хүнтэй та уулзаж байсан уу? Ийм хүмүүс танд өөрийгөө олж мэдэхэд тусална. Тэд бараг л алхаж буй ном гэсэн үг. Хамгийн шилдэг зөвлөгөөг өгч, үнэтэй үгсийг хэлнэ. Ийм хүнтэй хамт байснаар та юмсыг арай өөр өнцгөөс, бас илүү гүн харж сурна.

17. Таны тэвчээрийг бардаг хүн 

Яг ийм хүнтэй та заавал таарна. Энэ хорвоод хэнтэй ч дайсан баймааргүй байтал гэнэтхэн ийм нэг хүн гарч ирээд, таныг солируулах шахдаг. Үүний эцэст та юу сурсан байх вэ? Мэдээж тэвчээр, аливааг тавьж явуулах, уур бухимдлаа гадагшлуулах гэх мэт. 

18. Хуурамч баг зүүгч 

Тантай нэг өөр, өөр хүнтэй нэг өөр, тэр хүнтэй бүр өөр харьцдаг, багаа байнга сольдог хүмүүсийг та анзаарч байсан уу? Тийм ээ, тэр ямар хүнтэй яаж харьцах вэ гэж дотроо үргэлж бодож явдаг. Заримдаа танд үнэхээр шударга бус, онцгүй санагдах болно. Хүмүүсийг ялган харьцаж болохгүй, өөрийгөө гэжэ огтхон ч болохгүйг та эндээс ойлгож авна.

19. Уруу татагч

Алив гаръя, ажлаа орхи хамт ийшээ явъя, чи ингэж үзмээр байна уу гээд л юм болонд татаж явдаг хүн таны хүрээлэлд бий юу? Бид амьдралдаа нэг удаа ч болтугай ийм хүнтэй таарсан байдаг. Зүгээ рл юм идмээргүй, жингээ хасах гээд байхад л юм идэх гээд чичрээд байдаг хүмүүс байдаг даа? Үүнээс та өөрийгөө бүрэн хянаж сурах болно. Хэн нэгний уруу таталтад автахгүй, бүрэн өөрийгөө захирах ёстойг тэдний ятгалгад ороод алдсан үедээ бүрэн ойлгох болно. 

20. Уучлагч

Таны энэ амьдралдаа уулзах ёстой хамгийн чухал хүн магадгүй энэ байх. Тэд уучилдаг. Гэхдээ хэн нэгний төлөө, тэднийг тайтгаруулж, тэднийг ямар нэгэн шаналалгүй болгохын төлөө гэж үү? Гагцхүү өөрийнхөө төлөө юм шүү дээ. Та бусдыг уучилж сурснаар, аливааг тавьж явуулж сурснаар энэ амьдралынхаа хамгийн том хичээлийг сурч авч, өөртөө гайхалтай зүйлийг суулгах болно. Тэр нь амар амгалан байдал юм. Та хэзээ ч байгаагүйгээрээ амар амгаланг мэдэрч, яг тэр мэдрэмжийг л өөрийн зүрх сэтгэлийн төв болгохыг хүсэх болно. Энэ бүхнээс хамгийн чухал нь, та өөрийгөө уучилж сураарай. Тэгж гэмээнэ, та энэ хорвоо дэлхийн хамгийн азтай хүн болох юм шүү.

Амжилт залуусаа   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0