Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Алисагийн тэмдэглэл: Энэ зун, тэгээд үүрд өөртөө хэвшүүлэх 8 эерэг зуршил


Алисагийн тэмдэглэл булангаар уншигч та нартайгаа уулзаагүй удсан байна. Энэ урт хугацаанд намайг юу хийж явсныг гайхаж буй хэсэг бүлэг хүмүүс байгаа байх. Миний хувьд би өөрийгөө байж болох хамгийн, бүр хамгийн сайн хувилбар дээрээ аваачих гэж оролдож буйгаа хэлэхэд таатай байна. Энэ зуныг ямар нэг байдлаар үр өгөөжтэй өнгөрүүлэхгүй л юм бол хий дэмий үрэгдэх гээд буй мэт санагдсан учраас тэр шүү дээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гэхдээ тэр болгоныг даван гарах нь л бидний зорилго. *Шалгарал* Би энэ үгийг л хамгийн ихээр бодох болов. Өөрийгөө болон бусдыг зовоохгүйн тулд бид өөрсдийгөө сорьж, хэрэгцээгүй зүйлсээсээ салах ёстой болдог юм байна. Тиймээс би та бүхэнд өөрийн дадал зуршлаасаа хуваалцахаар шийдлээ. Бас хэвшүүлэхээр оролдож буй зуршлуудаа ч мөн!

1. Тэр чигтээ л байгальтай ойр байх.

Цэвэр агаар амьсгалж, усны чимээг сонсоход л хүний бие шууд тайтгарч, амардаг бололтой. Агаар салхинд гарсан нэг өдөр би машинд унтсаар таарсан байдаг. Гэнэтхэн агаар салхинд гараад, амарсан болохоор намайг яаж ч татаж чангаасан би буцаад унтаад өгөхөд бэлэн байсан. Хүмүүс агаар салхинд гарна гэхээрээ л идэж уухыг түрүүнд боддог болчихсон юм болов уу. Харин яг үнэндээ байгальтай ойр байх нь л хамгийн гол. Мэдээж тэр үедээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө чадахаараа ойр байгаарай. 

2. Хуучин зүйлээсээ салж сурах.

Зөвхөн эд зүйл биш сэтгэл зүрхтэй холбоотой зүйлс энд багтана. Март, орхи, зууралдахаа боль. Би энэ үгсийг өөртөө дандаа хэлэх гэж оролдож байгаа. Өмнөх дурсамжууд заримдаа биднийг хөнөөх чадалтай байдаг учраас тэр болгоныг мартах гэж оролдохгүй бол та одоогоо мартаж орхино.

3. Дуу хөгжмийг өөрийн эм болгох.

Сайн сайхан дуу хөгжим сонсох цаг гарга. Жишээ нь би дандаа л гунигтай үгтэй, гунигтай аялгуутай хөгжим сонсдог нэгэн. Гэхдээ эрч хүчтэй, цоглог хэмнэлтэй дуунууд сонсож эхэлсэн шүү. Хөгжмийн жагсаалтаа өөрчлөх цаг ирдэг л юм билээ.

4. Бороо орж байна? Миний дуртай өдөр! Нар гарч байна аа? Энэ ч бас миний дуртай өдөр!

Өөртөө хэвшүүлэх гэж оролдож буй эерэг бодол бол энэ. Би ямар ч өдөр байсан түүнд дуртай байхаар шийдсэн. Уг нь бол бороотой өдөрт л хамгийн дуртай боловч хурц нар гарвал "Нар жаргах мөч сайхан харагдах нь дээ" гэж боддог. Эсвэл салхитай, жихүүцэм өдөр гэртээ суувал гоё байх нь ээ гэх мэт. Удахгүй намар, тэгээд өвөл айлчлан ирнэ. Бид маш хүйтэн өдөр хүртэл сэтгэлдээ дулаан байх ёстой тийм мөчүүд ирнэ шүү дээ.

5. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, айдсаасаа салах.

Энэ хамгийн хэцүү нь юм шиг санагддаг. Хүн өнгөрсөн амьдралтайгаа хэтэрхий их зууралдаад ирэхээр өнөөгийн "би" гэх төрхөө анхаарахаа больж эхэлдэг. Түүнээс болоод төөрөлдөж, яг хэн гэдгээ ойлгохоо байчихдаг. Юу хүсэж мөрөөддөгөө, юунд итгэж найддагаа хүртэл мартана. Хэрвээ би ямар нэг зүйл хийж чаддаггүй бол түүнийгээ сурахын төлөө явах ёстой байтал "чадахгүй" гэх тэр үнэнд итгэхийг хүсэхээ больж, өөрийгөө хуурсаар л байдаг. Үүнтэй тэмцэхийн тулд өөрийн байгаа байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөртөө хамгийн шударга байх ёстой гэсэн үг. 

6. Ямар ч мөнгөгүй байж сурах.

Мэдээж байнга мөнгөгүй бай гэсэн үг биш л дээ. Хүмүүсийн амьдралд мөнгөгүй болох үе ирдэг. Тэр үед ихэнх хүн хямралд орж, сэтгэл санаагаар унаж, буруу зүйл хийхэд хүртэл тулдаг шүү дээ. Та нэг долоо хоног ч юм уу хэд хоног дансандаа, түрийвчиндээ ямар ч мөнгөгүй байна гээд туршаад үз. Гэртээ хоол ундаа бэлдэж, гадуур хооллохгүй байх. Заавал үнэтэй газар орж кино үзэж байхаар киногоо татаж аваад тухтай сууж үзэх. Их мөнгө хэрэглэхгүйгээр агаар салхинд гарах... Энэ бүхэн танд мөнгөний үнэ цэнийг улам мэдрүүлэх болно. Бас хүнд хэцүү үед сандарч мэгдэхгүй байхад ч тус болно.

7. Үргэлж шинэ зүйл сурахаар тэмүүлдэг байх.

Мэдэхгүй, чадахгүй гэх үг надаас их ч гардаг. Ер нь түүнийгээ болих юмсан гэж их л боддог байлаа. Гэхдээ одоо ямар нэг үйлдэл хийх цаг үнэхээр болсон мэт санагдаж байна. Тийм ч учраас энэ цаг үеийг ашиглаад өөртөө асар том өөрчлөлт хийхээр зорьсон юм. Та бүхэн ч бас зориглоод үзээрэй.

8. Аз жаргалын 100 хоног эхлүүлэх 

Өөрийгөө хайрлаж эхлэх "Аз жаргалын 100 хоног"-ийг хэрхэн эхлүүлэх вэ? гэдэг нийтлэл би оруулж байсан юм. Та бүхэн эндээс дэлгэрэнгүй унших боломжтойгоос гадна миний шинэхэн инстаграм хаягийг дагаарай. Учир нь би яг өнөөдрөөс уг 100 хоногийг дахин эхлүүлж байгаа! Та бүхэн надтай зэрэг эхлүүлээд, хоорондоо ярилцаад, нэгнээ дэмжээд явж болно шүү дээ. Хамтдаа илүү гэгээлэг, сайхан байхын төлөө хичээцгээе! @teawith.alice гэж инстаграм дээр хайгаарай. Өнөөдрөөс эхлээд постууд оруулж эхлэх болно. Энэ 100 хоногт хийсэн гайхалтай зүйлс, мэдэрсэн өөдрөг гэгээлэг юм болгоныг цааш байнга өөртөө авч явж байх хэрэгтэй шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.