UBLife Logo
Алисагийн Булан

Алисагийн тэмдэглэл: Охид хэрхэн "краш"-даа сэтгэлээ "эвтэйхэн" илчлэх вэ?

Алисагийн тэмдэглэл: Охид хэрхэн "краш"-даа сэтгэлээ "эвтэйхэн" илчлэх вэ?

Өмнө нь оруулсан "Крашаа найрах" зөвлөгөөг уншсан уу? Тэр нийтлэлийн доор "Охид сэтгэлээ илчлэх үнэхээр хэцүү байдаг" хэмээн сэтгэгдэл үлдээсэн байсныг уншаад энэхүү нийтлэлийг бэлдэж байна. Би өөрөө ч гэсэн эмэгтэй хүний хувьд та бүхэнд сэтгэлтэй залуудаа хэрхэн өөрийгөө илчлэн харуулах тухайд зөвлөгөө өгөхөөр шийдлээ.

Охид сэтгэлээ хэрхэн илчлэх вэ?

Сэтгэгдэл төрүүлэх тухайд

1. Түүнд дохио өгөх

Ер нь тэнэг хүн биш л бол, эсвэл тэгтлээ мэдрэмжгүй, хайхрамжгүй биш л бол энгийн жаахан үйлдлийг ч анзаарч харах учиртай. Магадгүй тань руу харахад нь уруулаа хазан ичингүйрч, хацар ягаа бутарч байгааг тэр хүн анзаарах учиртай. Түүний гаранд санамсаргүй хүрч, нууцаар ширтэхдээ баригдах, харц тулгарахдаа инээмсэглэх зэрэг нь бүх зүйлийн эхлэл байх болно. 

2. Түүнээс холдож, нуугдахгүй байх

Дийлэнх охид сайн хүнээ харахаараа шууд нуугдаж, зугтдаг талтай. Ингээд л байвал та түүний нүдэнд өртөж чадахгүй шүү дээ. Харин ч тааралдаж, хааяа үг сольж, ямар нэгэн зүйлийг хамт хийх нь таны боломжийг нэмэгдүүлнэ. Өөрөөсөө боломжийг холдуулж, түүний нүдэнд өртөх хугацаагаа багасгаж байна л гэсэн үг. Гэхдээ хэтрүүлэв дээ. Өдөр шөнөгүй дагаад, гэрийнх нь гадаа хүлээгээд зогсож байвал тэр хүн татагдахаасаа илүү айж магадгүй юм.

3. Зөв цагийг хүлээх

Ярилцах, цагийг өнгөрүүлэх яг зөв цагийг л олох хэрэгтэй. Тэр ямар нэгэн зүйл хийгээд завгүй, төвлөрсөн байх үед нь юм ярих гээд байвал залхаж мэднэ шүү дээ. Эсвэл үнэхээр ганцаар баймаар байхад нь юм яриад, завгүй гүйж байхад нь чаргууцалдаад байж болохгүй. "Энэ л зөв цаг" гэж бодсон үеийг алдахгүйг хичээгээрэй.

4. Аль болох олуулаа биш ганцаараа таарч байх

Найз нөхдөөрөө, олуулаа явж байхдаа түүнтэй таарч, яриа өдвөл түүнд эвгүй санагдаж, ичингүйрч магадгүй. Тиймээс үргэлж найз нөхдөө дагуулж явахын оронд түүнтэй таарах нь тодорхой үед ганцаараа байж, хоёулхнаа таарах нөхцөлийг бүрдүүлээрэй.

Сэтгэлээ илчлэх тухайд

1. Зоригтой бай. Шууд хэлж орхи.

Мэдээж эмэгтэй хүний хувьд бол энэ үнэхээр хэцүү зүйл. Гэвч эрэгтэй хүнийг түрүүлж алхам хийнэ гээд хүлээгээд л байх нь утгагүй хэрэг. Магадгүй тэр хэзээ ч зориглож чадахгүй ч юм билүү? Эсвэл дотроо эргэлзэж байж ч мэднэ. Өөрийгөө хүчлээд, нүдээ аниад, ганц л удаа "галзуу, солиотой" зориг гарга. Дараа нь та юунд ч харамсахгүй. Болох зүйл болдгоороо л болно.

Шууд залгах: Манай нэг бичлэгийг үзсэн үү? Хүмүүс харж, бодож явдаг хүн рүүгээ залгаад, болзоон урьдаг шүү дээ. Яг түүн шиг ганц л удаа зориг гаргаад залгаад үз. Утсаа авахгүй байвал жаахан байж байгаад залгаад үзээрэй. Яадаг ч бай өөрийн шийдвэрээс буцаж болохгүй шүү.

Уулзаж байгаад хэлэх: Хамгийн шулуухан арга бол уулзаж байгаад хэлэх. Өөдөөс нь харж, нүд рүү нь ширтээд хэлэх шиг сэтгэлд тод үлдэх зүйл юу байна гэж? Та түүнд шууд л хэлж орхи.

2. Дуугаар илэрхийлэх

Түүнд таалагдах нь гарцаагүй тийм л дууг сонгоод, явуул, сонсгоод үз. Эсвэл кинон дээр гардаг шиг чихэвчээ түүнд өгч сонсуул. Гол нь дууны сонголт зөв байх нь чухал.

3. Түүнд сэтгэлийн бэлэг өгөх

Түүний зургийг зурж, түүнд зориулан тэмдэглэл хөтөлж, эсвэл өөрийн чаддаг зүйлээрээ түүнд бэлэг барих хэрэгтэй. Эсвэл ядарсан үед нь уух юмаар дайлах, амттан өгөх нь ч таны сэтгэлийг харуулна.

4. Захиа бичих

Гараар бичсэн захиа таны сэтгэлийг илтгэх болно. Цэвэрхэн, гаргацтай бас алдаагүй бичээрэй. Дугтуйнд хийж, илүү гоё харагдуулах бүхнийг хийх хэрэгтэй.

Яаж болохгүй вэ?

1. Түүнийг хэт шахах хэрэггүй 

Шууд л "Би чамд маш их хайртай, би ирээдүйгээ чамтай л төсөөлж байна, яг одоо л хариугаа хэл" гэх мэтээр дарамталж, шахалт үзүүлж болохгүй шүү. Түүнийг хэт их идэвхтэй байдлаар үргээж явуулж болохгүй шүү дээ.

2. Хачин эвгүй байдалд оруулж болохгүй 

Түүнд ямар нэгэн зүйл санал болгох, түүнээс бүр гуйж гувших, хувийн орон зайд нь хэт халдаж, ойртох зэрэг үйлдэл гаргаад дэмий л болов уу.

3. Олон нийтийн сүлжээг аль болох ашиглахгүй байх

Түүнд сэтгэлээ илчлэхдээ олон нийтийн сүлжээг ашиглаад хэрэггүй болов уу. Тэгвэл тийм чухал биш, худлаа ч юм шиг санагдаж мэднэ. Бүр тоглоом хийж байна гээд ойлгочихвол дэмий шүү дээ. Бас хаа хамаагүй дэмий үгтэй зүйл, бичлэг шэйр хийгээд байж болохгүй.

4. Юунд ч яарах хэрэггүй

Та шууд л "Би ч гэсэн..." гэдэг хариу сонсохоор яарч болохгүй. Ийм чухал харилцаанд аливаа зүйлийг бодож, эвтэйхэн авч явах хэрэгтэй. Магадгүй бүх зүйл сараас ч удаан үргэлжилж мэдэх болохоор анхны болзоо, сэтгэлээ илчлэх мөч, өөр юунд ч бай бүү яараарай. Хариу, үр дүнг тэвчээртэй хүлээж, ухаалаг хандах нь дээр. 

Нийтлэлийн зургууд: Caho / Pinterest

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
4
66
0
2
1
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zayamaa\54.255.150.43
Ene medeeliig unshaad goy bolchihloo shv zaaval nz zaluugaa bolgono2
ЗОЧИН\13.250.125.150
Маш их баярлалаа краш минь одоо минийх болох байхаа
ЗОЧИН\13.250.125.150
Маш их баярлалаа краш минь одоо минийх болох байхаа
ЗОЧИН\13.250.125.150
Маш их баярлалаа краш минь одоо минийх болох байхаа