Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Алисагийн тэмдэглэл: Сонгуультай зуныг хэрхэн амар амгалан өнгөрүүлэх вэ?


"Алисагийн тэмдэглэл" энэ удаа та бүхэндээ сонгуулийн үеийн сэтгэл зүйн байдалдаа хэрхэн анхаарах тухай зөвлөгөө хүргэхээр бэлэн боллоо. Ойрд бүх зүйл танд "хэтэрхий их" санагдаад хэцүү байна уу? Санаа зовох хэрэггүй дээ, та өөрөө өөрийгөө удирдаад сурсан байхад л бүх зүйл хангалттай.

Ингээд зөвлөгөөнүүдтэйгээ танилцъя. Танд огтхон ч хэцүү санагдахгүй гэдгийг батлан хэлье!

1. Энэ зун мэдээж урьд урьдынхаас "халуун" байх болно гэдгийг хүлээн зөвшөөрөх

Та өнгөрсөн жилийн нам гүм, тайван зуныг санаад л байна уу? Гэхдээ 2020 он бидэнд амьсгал авах завдал өгсөнгүй. Коронавирус, ажил, төгсөлт, онлайн хичээл, одоо бас сонгууль. Гэхдээ тайван байх хамгийн зөв арга нь эхлээд та энэ жил угаасаа л ийм олон зүйл болж байгаа юм чинь янз бүрийн мэдээлэл, үйл явдлын давалгаа ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, сандрахаа болих. 

2. Сонгуульдаа оролцохын эерэг, давуу талуудыг олж харах

Та бүр сонгуулийн үеэр хотоос гарч явна гэж бодож байгаа юм биш биз? Гуйя, битгий. Энэ бол залуусын дуу хоолойгоо бусдад хүргэх, өөрсдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийх тийм л чухал үе. Хэрэв та өөрийн дуу хоолойг бусдад сонсгохгүй бол өөр хүмүүс таны өмнөөс ярьж эхлэх болно. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцох нь, бас ирээдүйдээ итгэлтэй байж, өөрчлөлт авчрахыг зорих нь харин ч танд эрч хүч бэлэглэх болно.


3. Сөрөг мэдээ тараадаг, хүмүүсийг айдас хүйдэс, стресст автуулдаг сайт, эх сурвалжийг "mute" хийх

Дандаа л хар бараан мэдээ түгээж явдаг, худал хуурамч мэдээлэл тараадаг сайт, пэйж зэргийг дагахаа больж, сошиал медиагаа цэвэрлээрэй. Ингэвэл интернет ороход ч танд амар байх болно. 

4. "Friends"-ээ ч нягтлаад үз.

Олон дагагчтай, олон найзтай байх сайхан л даа. Гэхдээ олны дунд янз бүрийн л хүн байдаг. Бид бусад хүмүүсийн онцгүй чат, сэтгэгдэл, постоос болж хямрах үе цөөнгүй байдаг учир энэ зун их цэвэрлэгээ хийгээд үзэхэд илүүдэхгүй шүү. Таагүй сэтгэгдэл төрүүлсэн, болох болохгүй юм шэйр хийж явдаг хүмүүсээ "Unfollow, Unfriend, болохгүй бол Block хий".

5. Агаар салхи, цэцэг навч, гол горхи...

Байгаль болох ямар ч стрессийг нам дарах хамгийн сайхан зүйл. Та сонгуульдаа оролцсоны дараа агаар салхинд ойрхон ч хамаагүй гарахаар төлөвлөөрэй. Сонгуулийн дүн зарлагдаж, ямар хүмүүс засгийн эрхийг барих болсныг анзаарч, нягталсныхаа дараа бүх зүйлээс хэсэгхэн завсарлага ав. Голын эрэг дээр ном уншаад суух ч сайхан шүү.

6. Хийж дуусгаагүй, бүр эхлээ ч үгүй байсан зүйл дээрээ төвлөрөх 

Бодоод явдаг ч хийж дуусаагүй байсан ажил байвал түүн дээрээ төвлөрөх цаг ирлээ. Ямар нэгэн бяцхан төсөл эхлүүлээд түүндээ бүх цаг заваа зориул. Та эцэст нь хийсэн зүйлтэй... Бас үр дүнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа ч танд үнэ цэнтэй байх болно.


7. Нээлттэй сэтгэлгээтэй хүмүүстэй ойр байхыг хичээ 

Юунд ч уужуу ханддаг, тайван, нээлттэй хүмүүстэй ойр байх нь ямар ч хүнд асуудал байсан түүнийг эвтэйхэн давж гарахад туслах болно. Тэд хэрхэн асуудлыг хүлээж авч байгаагаас ч их зүйл сурах боломжтой.

8. "Ингэсэн бол" гэж бодохгүй байх

Энэ бол таныг сэтгэлээр унагаах болно. "Playtime" болсон бол, "Гадаад руу аялсан бол", "Ингээгүй байсан бол..." гэх мэт бодлууд таныг сэтгэлээр унагааж, шаардлагагүй хүнд нөхцөл байдалд оруулах болно. Тиймээс өнгөрсөн бүхэнтэй эвлэрч, ардаа үлдээгээд урагш харах л хамгийн зөв алхам. Бүх зүйлд арга зам байдгийг ухаарч, аль болох хүлээцтэй, тайван байхыг хичээгээрэй. Та чадна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.