Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Алисагийн тэмдэглэл: Таныг үнэхээр "эмо" биш гэдгийг батлах 8 "эмо" баримт


Тухайн үедээ бол бахархалт, ичих юмгүй, өөрийнхөөрөө байгаагийн тунхаг гэж боддог байсан ч одоо эргэн дурсахад нүүр хийх газаргүй болдог тэр л 2007-2009 оны үеийг жинхэнэ "эмо үе" гэнэ. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр би сургуулийн анхны "эмо" гэх хочтой болж, түүндээ их л дуртай явсан хүмүүсийн нэг. Одоо эргээд бодох нь ээ залуучуудад тийм айхтар нөлөөлсөн соёлын үзэгдэл өөр бараг байхгүй байх. "Тогоонд нь чанагдаад" гарч ирсэн хүний хувьд та бүхэнд яг эмо гэж юу болох тухай хэдэн зүйлийг сонирхуулахаар шийдлээ.

"Эморч эхэллээ", "Хавар болж эморол нахиаллаа" гэдэг ч юм уу, ганц гунигтай пост бичээд л та эмо болчихгүй. Энэ бол бүхэл бүтэн "үе" бөгөөд амьдралын хэв маяг гэдгийг эхлээд дуулгах нь зүйтэй болов уу. Өнөө үед өөрийгөө "эмо" хэмээн ярьж яваа хүмүүсийг жаахан "худ" л гэж хэлэх гээд байна л даа. Та бүхэн бодоод үз дээ. Жаахан сэтгэлээр унаад л та сэтгэл гутралтай гэж хэлж болохгүй. Яг л хааяахан хатуу дарс амсдаг хүнийг "архичин" гэж хэлж болохгүйтэй ижил зүйл. 

1. Эмо бол өөрийн хувцас загварыг бий болгосон ертөнц.

Энэ бол тухайн үеийн эмо хүн болгоны утсан дээр байсан, дор хаяж ганц удаа ч гэсэн харж байсан залуугийн зураг. Хэн гэдгийг нь мэдэхгүй ч тухайн үедээ бол жинхэнэ "Hot AF" буюу халуухан залуу мэт санагддаг байсан гэж хэлж болно.

Энэ охины зургийг бас утас болон өөр олон нийтийн сүлжээний хаягууд дээрх үндсэн зураг болгож байснаа маш сайн санадаг юм. Ерөнхийдөө бол урт үстэй, бас тэр үс нь нүд, нүүрээ халхалсан бол илүү "күүл" тийм ертөнц байсан. Шоотой хувцас их өмсөнө. Зангиа, урт оймс, кэт, төмөр гархи гинжээр гангарна. Зоригтой зарим нь уруулаа цоолж, үсээ тод өнгөөр будна. Тэр чигтээ л бусдаас өөр байж, хүмүүсийн харцыг татах гэсэн тийм л омголон залуус, жинхэнэ "Би бусдаас өөр" үеийнхэн тухайн үед ийн эхэлж байсан юм. Тэгэхээр одоо энэ маягаар хувцаслаж яваа хүмүүс хэр олон бол? Европын ойр орчимд энэ стиль бага сага оршин байна. Түүнээс биш өнөө үед хүүхдүүд трап дуу хөгжим, к-поп сонирхож, бидний тэр үеийн жинхэнэ эморлоос тэс өөр хүмүүжлээр өсөн торниж байна.

2. Хичээлийн дэвтэр бол үнэндээ аймшгийн гунигтай өдрийн тэмдэглэл.

Хичээлээ бүрэн дүүрэн ойлгодог байсан ч юм уу үгүй ч юм уу. Ямар ч байсан 2007 онд дүнгийн үзүүлэлт асар муу байсан байх гэж би боддог. Тухайн үед дэвтрийн гол цаасан дээр гунигтай үгс, зураг зурах нь их байсан. Янз бүрийн юм зурж, бичиж, гунигтай юм бодон суух үе их байжээ.

Тэгэхээр та бүхэн улаан болон хар балаар янз бүрийн зүрх, нулимс, гунигтай охин зурж байгаагүй бол бас зурахгүй байгаа бол эмо үеийн нэгэн хэсэг биш гэсэн үг юм аа.

3. Энэ дууг мэддэггүй хүн гэж байгаагүй.

Ерөнхийдөө бол тухайн үеийн эмо хүүхдүүдийн сүлд дуу. Энэ дуугаа их сонсоно оо. Жаахан том болсон хойноо судалгаа хийх нь ээ, үүнийг Адам болон Эндрью гэх хоёр залуу бичиж, дуулцгаажээ. Бас эмо хүмүүсээр тоглоом хийх маягтайгаар анх дуулж байсан ч эсрэгээрээ бидэнд таалагдчихсан хэрэг. 

4. Бидний үеийн эморлын дуунууд.

Тухайн үед My Chemical Romance, Paramore, Fall Out Boy, Green Day, Evanescence гээд асар олон хамтлаг дуучдыг сонсдог байлаа. Tokio Hotel, Alesana зэрэг хамтлагуудыг сонсож эхэлснээр арай өөр болж, аажим аажмаар тэр хөгжмүүдээс холдсон байдаг юм. Хананд маань Tokio Hotel, Аврил Лавин нарын том зурагт хуудас ч байдаг байв. 

Энэ дуу бол эмо хүмүүсийн хувьд "Bohemian Rhapsody" л гэсэн үг.

5. Жинхэнэ эмо үеийнхэн Hi5-ийн үед эрчийг авч, Фэйсбүүк ашиглаж эхэлснээс хойш замхарсан байдаг.

Фэйсбүүк манай улсад ашиглагдаж эхэлснээс хойш эхний ганц хоёр жилд эмо хүүхдүүд олон гарч ирж байсан нь үнэн. Гэхдээ хэзээ ч Hi5 шиг байгаагүй юм. Таны профайл руу ороход л эмо гэдэг нь шууд мэдэгдэхээр тийм байсан гээд бод доо? Араг яс, хар улаан өнгийн хослол, ягаан зүрх гээд тод өнгийн зургуудаар гоёдог байв. Бас "Миний тухай" гэх хэсэг дээр асар урт зүйл бичнэ. Одоо бол иймэрхүү профайлууд тэр болгон харагдахгүй л болов уу.

6. Интернэт кафед сууж эмо бичлэгүүд үздэг байсан үе минь.

Тухайн үед гэртээ компьютертэй, интернэт ордог гар утастай хүмүүс тэр болгон байгаагүй. Компьютер аваад хүртэл би шууд шинэ жилийн зургууд болон эмо зургууд татаж байсан. Эхэндээ интернэт кафед суудаг байлаа. Тэгээд ийм бичлэгүүд их үздэг байжээ. Тухайн үедээ яаж ийгээд ойлгоод л байдаг байж. Англи хэлдээ сайжирч байсан шалтгаан ч байж мэдэх юм. (Гэхдээ зөндөө үг үсгийн алдаа гардаг байсан юм байна)

7. ТВ чатаар дуртай дуу явахад баярлах мөч.

Кино сонгууль, тв чат зэргийг санаж байгаа хэр олон хүн байна? Дуртай дуугаа захиалах гээд олон ч нэгж үрдэг байж. Evanescence болон Tokio Hotel-ийн дуунууд хамгийн их гардаг байлаа. Энэ дуунуудыг одоо сонсоход ч сайхан санагдаж байна. Энэ дууны Япон хувилбар нь бас их гоё.   

8. Буруу үлгэр дуурайлал.

Энэ эмо гэх үеийн хамгийн буруу, муу зүйлийг дурдахаас өөр аргагүй. Тухайн үед амиа хорлох, өөрийгөө өвтгөх зэрэг буруу үйлдлүүдийг хүүхдүүд интернэтээс харж эхэлсэн юм. Хэн нь ч түүнийг буруу зүйл гэдгийг мэдэхгүй тийм үе дээрээ яваа хүүхдүүд дагаж үйлдэхийг оролдох нь их байсан юм. Маш гунигтай, сэтгэл эмзэглүүлэм үйл явдлууд хүртэл тохиолдож байсныг хэлэхгүй өнгөрч боломгүй. Өнөө үеийн "Цэнхэр халим", "Момо" зэрэг гаж буруу үйлдлүүдийн дэргэд "эмо" урсгал илүү чимээгүй бас аюултай байсан юм. Тухайн үед энэ тухай сэрэмжлүүлж, эцэг эхчүүд арга хэмжээ авах нь бага, мэдээлэл ч хомс байсан. Хүүхдүүдийн бичиж байгаа зүйл, интернэтээр үзэж харж байгааг аажмаар анзаарсан хүмүүс "эмо" гэх урсгал үнэндээ аюултай юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Өөрсдөө больсон хүүхдүүд ч олон боловч тухайн үедээ засаршгүй алдаа хийх тохиолдол их байсан юм.

2007 онд гарч байсан нэгэн мэдээн дээр эмо урсгалын тухай эцэг эхчүүдэд мөн анхааруулж байжээ:

"Эмо" гэх үгийг өнөө үед бид гунигтай, уйтгарласан, дуугүй хүмүүс дээр ашиглах нь их болжээ. Жаахан гуниглахдаа л "эморч байна" гэж ярьж явдаг нь, бусдыг тэгж нэрлэдэг нь үнэндээ буруу гэдгийг та бага сага ч болтугай анзаарсан байх гэж найдаж байна. Хэт туйлширдаг, буруу үлгэр дуурайлал авдаг өсвөр насныхны хувьд энэ бол асар аюултай үзэгдэл. 2008 онд хүртэл гадаадын 13 настай охины амиа хорлосон хэрэгт "My Chemical Romance" хамтлагийг буруутгаж байсан хэрэг гарч байсан. Зүгээр л бусдаас өөр байх, шүлэг бичих, нүдээ тодруулан будаж, гунигтай дуу сонсох нь тухайн үеийн эмо хүүхдүүдийн хэв маяг байсан бол яваандаа гадаадаас орж ирсэн дүрс бичлэгүүд буруу зүйлд уруу татах, амиа хорлолтод уриалах аюул болон хувирсан юм. Сэтгэл хөдлөл гэх утгатай үгний товчлол болсон "Emo" урсгалыг зарим хүмүүс олон нийтэд нөлөөлөх хэрэгсэл болгон буруугаар ашиглаж эхэлсэн бөгөөд өнөө үед энэ хэв маяг бараг л үгүй болсон гэж хэлж болно. Одоо та хэн нэгнийг эмо хэмээн дуудах гэж байгаа бол дээр байгаа бүх шинжүүд тэр хүнд байна уу үгүй юу гэдгийг харсан нь дээр. Хэрэв тэр хүн миний дээр дурдсан шиг биш бол яаж ч байсан "эмо" гэж дуудах хэрэггүй болов уу.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
10
8
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.09.09 202.9.46.221

tokio hotel, avril lavigne, mcr ahiad humus sonsoj ehleed bgag harahad emo style butsad hured irj bh shig bn... bi ch bas sonsoj ehled emo huvtsaslad eheltsen

0 Хариулах


Ганбаяр 2020.10.08 172.69.252.137

Пиздаа ъ

0 Хариулах


Зочин 2020.10.08 172.69.252.136

Пиздаө

0 Хариулах


Зочин 2019.07.22 103.57.95.176

bi c 1 angi bsn bhaa mnai egc vnen emo huwtsaslalttai neg nvdee haacihsan arag ystai ginj zangia zvvgeel nvdee haraar hvreeleel ywdg bj bilee bi teriig ni rok style gej oilgool dagan baysaal nvdee haraar hvreeleed l shono ni untssan cin ogloo ni bvr arilku 1r angi bsn blhoor angiinhan bvgdeeeree nmg zombie gej duuduulj bsimda

0 Хариулах


Зочин 2019.03.13 103.212.119.119

Eoo yag2

0 Хариулах


Зочин 2019.03.13 202.9.44.224

bi c ene uyd cecerlegt bsnlda ghde ndd c gsn emo styletei ah egc nar hot af hargddg bsaaa hhaha

0 Хариулах


Зочин 2019.03.13 192.82.66.25

lOl unshsan chin emo baisn uy shuud bodogdood Tokio Hotel sonsoj baina whahahaha

0 Хариулах


Зочин 2023.09.09 202.9.46.221

odoo hurtel sonsdogu

0 Хариулах