Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Алисагийн тэмдэглэл: Уучлаарай, гэхдээ би минималист биш "максималист" хүн


Олон нийтийн дунд аливаа нэг зүйл #трэнд болохдоо амар юм шиг. Түүнийг нь олноороо дагаж, туршиж үзэх нь ч сонирхолтой. Гэхдээ нэг хэсэг хүн болгон минимал амьдралын хэв маягт татагдаж, илүү дутуу зүйлгүй амьдралаар амьдрах нь зөв хэмээн тунхаглах болсон. Үүнд буруу зүйл байхгүй, харин ч зөв зүйтэй гэдэгтэй нь би эвлэрдэг л дээ. Гэвч эсрэгээрээ миний нэгэн адил "максимал" хүмүүс буруутан ч юм шиг, буруу хэв маягаар амьдраад байгаа ч юм шиг болж орхив. Замбараагүй л гэнэ, хэт их юмтай, "хог" цуглуулдаг л гэнэ. Бидний амьдралын хэв маягийг буруутгаж, шүүн шүүмжлэх хүмүүс их болж, сүүлдээ би буруу юм хийгээд ч байгаа юм шиг санагдах болоод байв. Нэгээхэн хэсэг минимал хэв маягаар бусдын зөвлөгөөг даган явж үзсэн ч болсонгүй. Гэвч үүнд буруу зүйл байхгүй, бид өөр өөрсдийнхөөрөө л амьдарч явна шүү дээ. Тиймээс та бүхэндээ "максимал" хүмүүсийн л ойлгох, тэдэнд байдаг зан чанаруудаас сонирхуулъя. Энэ л хамгийн зөв хэв маяг гэх зүйл энэ хорвоод байдаггүй юм байна. Зөвхөн танд юу таарч тохирно, түүнийгээ л таашаан амьдрах нь зөв.

1. Гоё харагдаж л байвал тэр "минийх" болно

Бидний нүдэнд ер нь юу ч сайхан. Жижигхэн амьтны сувинер олж харахдаа л би түүнийг хаана байрлуулахаа бодоод олчихсон байдаг. Япон хямд барааны дэлгүүр орох нь миний хувьд наадам тэмдэглэх гэж буйтай дүйцэх баяр баясал юм. "Shiba Inu" зурагтай дэр? Надад 3 дэр байгаа л даа, гэхдээ тийм ээ, би худалдаж авъя.


2. Надад олон арван цуглуулга бий! Бас би түүгээрээ БАХАРХДАГ.

Найз нөхдийн өгсөн бэлгээр би гэрээ улам чимдэг. Учир нь тэд намайг хэдэн арван сонирхолтойг мэддэг. Би ханан дээрээ Ахмад Америк, Төмөр хүн хоёрын том уран зургийг өлгөсөн, дуртай номын минь дор хаяж өөр 6 хувилбар надад байдаг. (Миний дуртай ном нэгээр тогтохгүй олон гэдгийг давхар дуулгах нь зүйтэй.) Надад BTS хамтлагийн зурагтай дэр, ханын зураг, жижиг сажиг юм хэтэрхий олон байдаг. Даавуун цүнх гэхэд л надад хэдэн янзаараа бий. Миний цуглуулдаг зүйлсийн ердөө л эхлэл. 

ЗурагТайлбар




3. Миний дуртай өнгө бол... бүх өнгө.

Энэ хорвоод муухай өнгө гэж байхгүй ээ. Гол нь зөв тохируулж, зөв цэгт нь очиж хатгах. Завсрын, тод, бүдэг гээд бүх л өнгөнд өөрийн гэсэн гоо сайхан нуугдаж байдаг. Гэрт олон өнгийг таатай тохируулан ижилсүүлэх шиг сайхан зүйл хаана байна?

4. Дэндүү олон ном байна уу? Дахиад нэмж тавих хэрэгтэй юм байна.

Максималист хүмүүст ном, сэтгүүл, сонин ихэднэ гэж үгүй. Хувцасны шүүгээнээс, цонхны тавцан, зурагтын урд тал, гал тогооны өрөөнд хүртэл ном байх нь хэвийн л үзэгдэл.

5. Хоосон хана уурыг минь хүргэдэг. Хоосон ширээ ч бас.

Ажил дээрээ хүртэл би үүнийг мэдэрдэг. Хов хоосон хана нэг л хүйтэн санагддаг. Тиймээс янз бүрийн гэрэл өлгөхөөс авахуулаад, хайртай хүмүүстэйгээ авахуулсан гэрэл зургаа өлгөх, ширээн дээрээ тавих нь надад тав тух, дотно мэдрэмж төрүүлдэг.

ЗурагТайлбар




6. Би Английн эртний загвараас эхлээд футуризм хүртэл сонирхоно.

Японы соёл, барилга байшин надад үнэхээр их таалагддаг. Гэхдээ яг тэр хэмжээгээрээ би эртний Английн цэцгэн хээтэй олон арван тавилгыг ч мөн сонирхдог. Бүх зүйлийг л сонирхдог болохоор яаж гэр орноо тохижуулах вэ гэдэг дээр толгой задрах шахдаг шүү. Улирал тутамд загварыг нь өөрчилж баймаар санагдана.

7. "Аан тэр үү? Булангийн шүүгээний хажууд байгаа тавиурын наана байгаа өрсөн номуудын цаад талын хананы зургаас баруун тийшээ харахад үзэгдэх жижиг дэвтрийн завсар байгаа."

"True story." Ерөөсөө л ийм. Хүмүүс заримдаа энэ их зүйл дунд яаж юмаа алга болгохгүй байдаг юм бэ гэж гайхдаг. Гэхдээ би тэр жижигхэн оцон шувууны зурагтай хурууны лентийг яг хаана хийснээ сайн санаж байна!

8. Сайн уу, миний тухтай гэр орон...

Юм цөөхөн тусмаа сайн гэж ярьдаг. Мэдээж тэгэлгүй яах вэ, цэвэрлэхэд ч амар, ер нь ямар ч үед амар. Гэвч нэг зүйлд хэт туйлшрах нь намайг хананд шахах шиг л санагддаг учир би хүн болгоныг дагаж сонирхлоо өөрчилж чадахгүй. Хүмүүс нэгнээ байгаагаар нь хүлээн авч, сонирхдог зүйлийг нь хүндэлдэг байх хэрэгтэй гэж би боддог. Тийм ч учраас надтай адил "максималист" хүмүүс байгаа бол яг тэр күүл байдлаа битгий алдаарай. Таны гэр хамгийн өнгөлөг, ойр орчин тань үргэлж хөөрхөн, сайхан зүйлээр дүүрэн байдаг юм шүү. 

Бас зүрхлэн хэлэхэд, би тогтмол эрүүл хооллож чаддаггүй, шүүгээндээ цөөхөн хувцастай байж чаддаггүй, уншиж дуусгаагүй ч олон шинэ ном авсаар л байдаг, олон баярыг алгасалгүй тэмдэглэх дуртай, муурандаа өөртөө ч зориулдаггүй мөнгийг зориулдаг, ээжтэйгээ цуг шивээс хийлгэх бодолтой, шинэ содон газраар заавал дайрч үзэх хүсэлтэй, нэг юмнаас дутчих гээд байгаа юм шиг, тэр зүйл надаар дутах мэт санагддаг, жаахан зүйлд ч ач холбогдол өгч, утга учир хайдаг тийм л хүн. Гэхдээ би түүндээ санаа зовдоггүй. Энэ хорвоод хүн болгон "эмх цэгц" гэх зүйлд баригдаж амьдрах шаардлагагүй. Тиймээс өөрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, түүндээ санаа зовох хэрэггүй шүү. Учир нь эдгээр зүйлс л таныг бий болгож буй!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
37
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.02.10 116.39.247.192

Minimalism bol olon yumand tuuruud chuhal chuhal bishee ylgaj chadkv, uuriiguu sn tanij medeegvi hvmvvst yumaa bagasgah zamaar uuriiguu tanij medeh arga heregsel bolohoos tuiliin zorilgo bishee. Chi maximalist bsn ch uuriiguu sn meddeg, durtai durgvi, chuhal chuhal bish yumaa medeed hiideg bol ymar ch asuudalgvi keep going

0 Хариулах


N 2020.02.07 192.82.72.191

yeaaah

0 Хариулах


Зочин 2020.02.07 66.181.161.119

Yooo tiimee. Unndee l dotor min dewtej baih shig. Ymarwaa ymnd het tuilshirah tsag dor hewiin zuils ch gem buruu bolj huwirdag. Ym blgoniig zow eswel buruu gh hyzgaarlh bus oortoo tohiromjtoi taalagdsnaraa bh n hen hunuu amidrald eeltei gmer. I like it girl!! ❤️

0 Хариулах


Hvn 2020.02.06 101.127.234.69

It’s not maximalist- it’s a hoarder mentality & there’s nothing wrong with it

0 Хариулах


Mulguu 2020.02.05 158.174.242.161

Chinii yah chine hend hamaatai yum be.

6 Хариулах


Зочин 2020.02.06 192.82.66.25

Unshihaa bolichih sd min

0 Хариулах


Зочин 2020.02.05 66.181.189.181

Яг зөв ялангуяа сүүлийн хэсэг нь их таалагдлаа. Минималист болох гэж байна гэж өөрийгөө зовоож байгаа хүмүүс зөндөө байдаг шүү. Тэр чинь ч гэсэн зовлон. Зүгээр л өөрийн хүслийг зөв байлга. Бүү туйлшир

0 Хариулах