Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Алисагийн тэмдэглэл: Өөрийгөө бүхлээр нь өөрчлөх "A Year To Remember" номыг санал болгох нь


Би ном унших үнэхээр дуртай гэдгээ өмнө нь бичиж байсан билүү? Ном гэхээр л нүд нь сэргээд ирдэг олон найз нөхөд, танилуудтайгаа амттай номын тухай яриа өрнүүлж, хааяа маргалдах ч тун сайхан шүү. Ер нь маргаангүй, ярилцах зүйлгүй өнгөрдөг ном жаахан гунигтай санагддаг. Бас гадаадын ном зохиол уншсаар байгаад нэг хэсэг монгол зохиолчийн бүтээлийг сөхөж хараагүйгээ би хэдхэн хоногийн өмнө ухаарсан юм. Тэгээд хамгийн түрүүнд анхаарлыг минь татсан ном бол Н.Хулангийн "A Year To Remember" ном байлаа. Хэрэв та санаж байгаа бол би өмнө нь Алисагийн тэмдэглэл булангаараа аз жаргалын 100 хоног эхлүүлэх тухай нийтлэл оруулж байсан. Таны амьдралыг илүү өнгөлөг болгох аз жаргалын 100 хоног цааш;аад бүтэн жил үргэлжлэх боломжтой юм гээд та бодоод үз дээ? Гоё биш гэж үү? Тэгэхээр энэ номын тухай бага зэрэг дэлгэрэнгүй ярилцацгаая.  

Энэ бол Н.Хулангийн 52 долоо хоногийн туршид шинэ зүйлс суралцсан тухай тэмдэглэл. Та тухтай булангаасаа гарч шинийг хийгээд, кино шиг амьдрах хүсэлтэй байна уу?

Ер нь бол би хэзээ ч өмнө нь өөрийгөө хөгжүүлэх сэдэвтэй иймэрхүү төрлийн ном уншиж байгаагүй гэдгээ үнэнээр нь хэлмээр байна. Яагаад ч юм би үргэлж л хийсвэр ертөнцийн тухай төсөөлөл мөрөөдөлд умбуулах номыг шүүрч авдаг байсан ч энэ ном ТЭС ӨӨР болохыг хэлмээр байна. Хоёр хоногт л дуусгасан гэхээр миний бусад уншдаг номуудтай адил хэтэрхий сонирхолтой байсан гэдэг нь ойлгомжтой. Яагаад вэ гэхээр...

1. Энэ бол зүгээр л "хэрхэн удирдагч болох вэ, босс эмэгтэй болох вэ" гэдгээс тэс ондоо ном   

Харин энэ хэрхэн илүү дээр хүн болох вэ гэдгийг надад олон талаар мэдрүүлсэн юм. Хэн нэгний төлөө гэхээсээ илүүтэйгээр чи өөрөө өөрийнхөө төлөө энэ шинэ бүхнийг туршиж үзэх хэрэгтэй. Ганцаараа аялж үзэх, залбирч үзэх, капсул шүүгээ бүтээж үзэх гээд энд маш хэрэгтэй бас сонирхолтой санаанууд зөндөө байгаа. Хэрвээ та яг Хулангийн туршиж үзсэн зүйлүүдийг хийгээд үзвэл үнэхээр сонирхолтой байх болно. Яг л цоо шинэ би, цоо шинэ жил гэдэг шиг тэс ондоо мэдрэмж төрж, бүх зүйл боломжтой ч юм шиг санагдаад ирнэ.

Энэ хамгийн гоё санагдсан долоо хоногийн нэг нь. Би үргэлж даалин урлах эсвэл дээл эсгэж сурахыг хүсдэг байсан болохоор шууд хийж сурах эрч хүч авах шиг л болсон гээч.

2. "Би чинь эмэгтэй хүн шүү дээ" *дотроо өмөлзөх*   

"Эмэгтэй зохиолчийн ном" хэмээн тодорхойлох шаардлагатай байлаа. Учир нь би бодит амьдралын тухайд, бодит кэйсүүдийг агуулсан тийм номыг яг л надтай адилхан өнцгөөр харж чадах хүнийг хүлээсээр байсан ч юм уу. Франц эмэгтэйчүүдийн хүчирхэг, чөлөөтэй байдлыг их сайхнаар хүлээж авдаг хэрнээ би заримдаа яагаад өөрийнхөө амьдарч буй энэ улсын хүчирхэг эмэгтэйчүүдийг анзаарахгүй байгаа юм бол гэж гайхсан юм. Үнэхээр бидний дунд чөлөөтэй, ийм күүл амьдарч байгаа өчнөөн хүн байгаад би маш их баярлаж, номоо уншиж байх үедээ "You go girl!" гээд дэмжиж орилмоор ч санагдаж байв. Зүгээр л энэ нийгэмд, энэ ертөнцөд бид хүссэнээ хийж, шинийг туршиж, өөрсдийнхөөрөө байх хэрэгтэй. Үүнд бидний эмэгтэй хүн байна уу, эрэгтэй хүн байна уу, ажилтай, ажилгүй байна уу ерөөсөө юу ч хамаагүй. Мөн бидний ийм талыг харуулж буй хүчирхэг эмэгтэйчүүд байгаад ч би баярлаж, өөрийгөө мөн улам эрчтэйгээр дайчлахыг хүссэн юм. Манай залуус хүртэл энэ сайхан номоос эрч хүч авч байгаа нь таатай.

3. Бусад хүмүүс ч бас танд энэ номыг санал болгох л байх

Энэ номыг уншсан өөр хүмүүсийн сэтгэгдэл бас надад түлхүүр болж өгсөн юм. Бид чинь танил найз нөхдийнхөө хэлсэн ярьсан үгээр аливаа зүйлийг анзаарч харах боломжтой болдог шүү дээ. Ийм гоё постуудыг олж харахад сэтгэлд их сайхан байсан шүү.

4. Танд тэмдэглээд авмаар сайхан үгс зөндөө гарч ирнэ.

Би ер нь ном зохиол, киноноос дуртай хүсгээ тэмдэглээд хадгалж авах тун дуртай хүн. Энэ номон дээр ч мөн үзэл бодол нийлэх, урам авах олон үгс байсны заримыг нь тантай хуваалцахаар шийдлээ. 

5. Шинэлэг байдал   

Энэ номын шинэлэг байдал таны амьдралд шинэ агаар бэлэглэх болно. Та номын ард байгаа хэсэгт өөрийн төлөвлөгөөгөө бичиж тэмдэглэж, хийсэн бүтээснээ тэмдэглэж болно. Бүтэн жилийг та энэ номтой хамт өнгөрүүлээд үз. Тэгээд аз жаргалын 100 хоног шиг маш аз жаргалтайгаар хийж дуусгаад эргээд харахад таны амьдрал үнэхээр их өөрчлөгдсөн байх болно гэдэгт итгээрэй!

Та бүтэн жилийг асар олон дурсах зүйлтэй, шинэлэг бүхнээр дүүрэн өнгөрүүлмээр байна уу? Долоо хоног болгон таны хувьд уйдамгүй тийм сайхан байх болно гэдэгт итгээрэй. Аз жаргалын бүтэн жилийг туршаад үз. Энэ номноос та хэрхэн бас яаж гэдгийг сурахаас гадна өөрийн гэсэн шинэ адал явдлыг эхлүүлэх эрч хүчийг олж авах болно. Мөн Н.Хулан ийм сонирхолтой номыг бичиж, залууст хүргэсэнд би давхар талархахыг хүсэж байна. Өөрийгөө эвдэхэд, бас амьдралын жижигхэн ч гэсэн зүйлээс гашуун, нясуун гээд бүх амтыг амтлахад энэ номын гүйцэтгэх үүрэг асар их. Яг л манайд дутагдаж байсан ном ч гэж хэлж болохоор санагдлаа. Миний зүгээс энэ жилд санал болгох эхний ном гэвэл энэ байна!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.11 64.119.23.132

sodon

0 Хариулах


Зочин 2019.12.11 64.119.23.132

vneheer sonin dodon gaohaltao nom bnaa maash ih bayrlalaa tanid

0 Хариулах