Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Алхахад хамгийн таатай дэлхийн ТОП 5 ХОТ


Тээвэр ба хөгжлийн бодлогын хүрээлэн (ITDP) дэлхийн 1000 орчим хотын дунд судалгаа явуулж, алхахад хамгийн ээлтэй хотуудын жагсаалтыг гаргажээ. 

Алхахад ээлтэй, аюулгүй хотуудад агаарын бохирдол бага, оршин суугчид нь таргалалт багатай, зам тээврийн ослын улмаас хүмүүс амиа алдах нь цөөн, орон нутгийн үйлдвэрлэл сайн байгааг энэ судалгаагаар давхар харуулсан байна. Гэсэн ч дэлхийн ихэнх хот явган зорчигчид бус, машинтай хүнд илүү давуу тал олгож, дэд бүтцэд нь анхаарч байгааг энэ судалгаанд онцолжээ. 

Алхахад ээлтэй хотуудыг гаргахдаа үндсэн гурван шалгуурыг тавьсан бөгөөд Колумбын Богота хот хамгийн өндөр үнэлгээг авч, бүгдэд нь топ тавд багтжээ. 

НЭГ. Цэцэрлэгт хүрээлэн, явган хүн алхахад тохиромжтой гудамж, талбай гэх мэт мэт автомашингүй бүсээс 100 метрийн зайд амьдардаг хүмүүсийн эзлэх хувиар дараах 5 хот тэргүүлжээ. 

1. БНХАУ-ын Хонконг  (Хонконгийн оршин суугчдын 85 хувь нь автомашингүй бүсээс 100 метрийн зайд амьдардаг байна.)

2. ОХУ-ын Москва хот

3. Францын Парис хот

4. Колумбын Богота хот

5. Их Британийн Лондон хот

ХОЁР. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээнээс нэг километрийн зайд амьдардаг хүмүүсийн эзлэх хувиар дараах 5 хот тэргүүлжээ. 

1. Францын Парис хот (Парисын оршин суугчдын 85 хувь нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээндээ ойр амьдардаг байна.)

2. Перугийн Лима хот

3. Их Британийн Лондон хот

4. Чилийн нийслэл Сантъяго хот

5. Колумбын Богота хот

ГУРАВ. Блокуудын дундаж хэмжээг гурав дахь шалгуур болгожээ. Учир нь барилгын блок жижиг байх тусам хүмүүс том барилгыг тойрч явах шаардлагагүй, алхахад хялбар болдог байна. Энэ шалгуураар Суданы Хартум хот тэргүүлжээ. 

1. Суданы Хартум хот

2. Колумбын Богота хот

3. Перугийн Лима хот

4. Пакистын Карачи хот 

5. Японы нийслэл Токио хот тус тус топ таван хотод багтжээ. 

Эх сурвалж: The Guardian 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.10.15 162.158.167.47

Манай яармаг хамгийн урт блок болох байх даа хөөрхий

0 Хариулах