UBLife Logo
Кино

"Алтан өргөө" олон улсын кино наадмаас заавал үзэх онцлох 4 кино

"Алтан өргөө" олон улсын кино наадмаас заавал үзэх онцлох 4 кино

Монголын Кино Институтаас 8 дахь жилдээ зохион явуулж буй АЛТАН ӨРГӨӨ Олон Улсын Кино наадам (GGIFF) 6-р сарын 4-нөөс 7-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Та бүхэн Skymedia, SkyGO ашиглан үнэгүй үзээрэй.

1. Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод – М.Бишрэл

Машбатын Бишрэлийн найруулсан “Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод”. Уг кино Лос Анжелесийн Ази Номхон Далайн кино наадам, Сан Дьегогийн Ази кино наадам, Сиэтлийн Ази Америкийн кино наадамд сонгогдож Күинсийн дэлхийн кино наадмаас шилдэг зураглаачийн шагнал хүртсэн юм.

Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод нь чадамгай бичигдсэнээс гадна бүх жүжигчдийн тоглолт онц сайн кино юм. Хар цагаан зураг авалт нь нүд хужирлана. – The Film Threat

2. Уилкокс - Дени Коте

Уг бүтээлийг 8-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадамд Канадын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр онлайнаар хүргэх болно. Уг кино нь 2019 оны Локарногийн кино наадам, Таллин болон Венийн кино наадмуудад сонгогдож байв.

3. Мариам - Шарипа Уразбаева

Уг кино нь 2019 оны Локарногийн кино наадам, Торонтогийн кино наадам, Бусаны кино наадмуудад сонгогдсон юм.

4. Эмэгтэйчүүд - Такаши Нишихара

Такаши Нишихарагийн уг баримтат уран сайхны кино нь Бусаны олон улсын кино наадам 2019, Таллиний кино наадам 2019, Осакагийн Азийн кино наадам 2019 зэрэгт сонгогдож байжээ.

Та эдгээр болон кино наадмын шагналд нэр дэвшиж буй бүтээлүүдийг ЭНД дарж дэлгэрэнгүй сонирхоорой. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.