Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эрсдэлийг бууруулах зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнс, эм , эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлнэ. Ингэхдээ гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлж авах байдлаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах юм. Энэ хүрээнд хүйтний улиралд ажиллах ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон автотээврийн байгууллагын албан хаагчид байрлан ажиллах түр байр барих, хяналтын камерийн систем суурьлуулах ажлууд хийгдэнэ.Мөн энэ үеэр коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын танилцуулга мэдээллийг Засгийн газрын гишүүд сонсов. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хороотой хамтарсан хурал хийж, Pfizer, AstraZeneca, Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгосон байна.Мөн вакцинд эхний ээлжинд хамрагдах халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ эмчилгээнд ордог гэх мэт удаан хугацааны эмчилгээтэй өвчтөнүүд, 70-аас дээш насны ахмадуудын судалгааг гаргаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Засгийн газар
Алтанбулаг боомтын нэвтрэх хөдөлгөөнийг ирэх сарын 01-нийг хүртэл үргэлжлүүлэн зогсоолоо

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ИХ УНШСАН
Э.Бүжинлхам: Эхлээд надад сэтгэл гэдэг ганц үг л байлаа

Үндэсний Дээд лигийн аварга, 16 настай Н.Нандинхүсэл: Ялалтын мэдрэмж одоо ч халуунаараа байна

М банк “Playtime 2025” наадамд төлбөр тооцооны шинэ шийдэл нэвтрүүллээ

#WomenWhoDare | Б.Марал: Монголчууд бид гаднын алдааг давтаж, зэрлэг капитализмын “хөгжлийг” дуурайх шаардлагагүй

ХОЛБООТОЙ МЭДЭЭ