Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Америкийн хамгийн залуу 5 тэрбумтан чөлөөт цаг, мөнгөө юунд зарцуулдаг вэ?


Америкийн хамгийн залуу 5 тэрбумтны хөрөнгийг нийлүүлбэл 28.5 тэрбум доллартай тэнцэх аж. Тэгвэл тэрбумтнууд мөнгө, чөлөөт цагаа юунд зарцуулдаг бол?   

1. Кайли Женнэр тансаг машин, үнэтэй амралт, брэндийн эд зүйлсэд гар татдаггүй 

Кайли Женнэр (22 настай)

Нийт хөрөнгө: 1 тэрбум доллар 

Хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан болсон алдартнуудын эгнээг Кайли Женнэр тэргүүлж байна. Тэрбээр хөрөнгөө тансаг байр, машин, амралтад зарцуулдаг бөгөөд бяцхан охин Стормитойгоо чөлөөт цагаа өнгөрөөхийг эрмэлздэг гэнэ. 

E! News сайтын мэдээлснээр Кайли дөрвөн хувийн харштай бөгөөд гурав нь Калифорни мужийн Хидден-Хилс хотод байдаг гэжээ. Түүнчлэн Кайли Hermès брэндийн ховор цүнх болон машины цуглуулга нь хэдэн саяар үнэлэгдэх гэнэ. 

ЗурагТайлбар


Тэрбумтан бүсгүй 200 сая долларын үнэтэй Tranquility гэх дарвуулт завийг хөлслөн 22 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан юм. Эл завийг долоо хоног түрээслэхэд 1.2 сая долларын хөлс төлдөг байна. 


Мөн тэрбээр 1 настай Сторми охиндоо цаг зав, мөнгөө харамгүй зарцуулдаг. Хамгийн сүүлд л гэхэд, Кайли Зул сарын баяраар бяцхан охиндоо алмазан бөгж бэлэглэж, фэнүүдийнхээ хэл амны бай болсон билээ. 

2. Эван Шпигель тив дамнасан аялал, тансаг харшид хамгийн их мөнгө зарцуулдаг

Эван Шпигель  (29 настай)

Нийт хөрөнгө: 3.6 тэрбум доллар 

Snapchat платформыг үүсгэн байгуулагч Эван Шпигель бол 30 нас хүрэхээсээ өмнө өөрийн хүчээр тэрбумтан болсон гурван хүний нэг юм. Тэрбээр 2016 онд загвар өмсөгч Миранда Керрт гэрлэх санал тавьж, хос хоёр 2017 онд нижгэр хурим хийсэн билээ. Эваны гэрлэх санал тавихдаа өгсөн 2.5 каратын алмазан бөгж нь 100 мянган долларын үнэтэй юм байна. 

Тэд бал сарын аяллаа Фижи дэх хувийн арал дээр орших тансаг амралтын газар өнгөрөөсөн юм. Тэнд нэг хоноход ойролцоогоор 6-60 мянган долларын өртөгтэй бөгөөд очсон зочид хамгийн багадаа 4 хонодог гэжээ. 

ЗурагТайлбар



Тэд өдгөө Калифорни дахь 12.5 сая долларын үнэтэй харшдаа амьдарч байна. Мөн Эван эхнэртээ 2.15 сая доллараар Малибуд зуслангийн байшин худалдаж авч өгчээ. 

Snapchat амжилтад хүрсний дараа Эван хамтран үүсгэн байгуулагч Бобби Мерфитэй Итали, Грекийг дамжин дарвуулт завиар аялжээ. Уг аяллыг хийхэд долоо хоногт ойролцоогоор 967 мянган долларын зарлага гаргасан байна. 

3. Бобби Мерфи үл хөдлөх хөрөнгөнд хамгийн их мөнгө заржээ

Бобби Мерфи (31 настай)

Нийт хөрөнгө: 3.7 тэрбум доллар 

Snapchat-ийг хамтран байгуулсан Бобби Мерфи хамгийн залуу тэрбумтнуудын тоонд багтдаг билээ. Форбес сэтгүүлийн мэдээлснээр Бобби Номхон далайн Палисадес, Венецийн эрэг орчимд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад 30 орчим сая долларыг зарцуулжээ. Тэнд Snap компанийн төв оффис байрладаг юм. 

Тодруулбал, Бобби 2018 онд Палисадест 19.5 сая доллараар нэгэн цагт жүжигчин Эдди Албертын мэдлийнх байсан байшин худалдаж авсан бол дараа жил нь яг хажуугийнх нь байрыг 9.5 сая доллараар худалдан авчээ. Бобби нийтдээ Палисадест хоёр, Венецид гурав, Санта Моника нэг үл хөдлөх хөрөнгөтэй ба тус бүр 2.1-6 сая долларын үнэтэй юм байна. 

4. Лукас Уолтон

Лукас Уолтон (33 настай)

Нийт хөрөнгө: 18.2 тэрбум доллар 

Алдарт Волмарт сүлжээ дэлгүүрийн өв залгамжлагч Лукас Уолтон нарны хавтан үйлдвэрлэгч First Solar компани, Arvest банкны хувьцааг тус ту эзэмшдэг аж. Тэрбээр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийнхээ санг тэргүүлдэг ба уг санд хувиасаа 149 сая доллар хандивлажээ. 

Волмартын ихэнх залгамжлагчдын адилаар Лукас хувийн амьдралаа ихэд нууцалдаг. Тэрбээр Колорадо коллежид "байгаль орчинд ээлтэй бизнес" гэх өөрийнхөө шинээр гаргасан ангийг төгсөж, бакалаврын зэргээ хамгаалж байжээ. 

5. Жулио Марио Санто Доминго DJ карьераа нэмэгдүүлэхийн тулд энтертайнмент студи байгуулж байв

Жулио Марио Санто Доминго (34 настай)

Нийт хөрөнгө: 1.9 тэрбум доллар 

Жулио Марио Санто Доминго бол алдарт Бавари шар айрагны компанийн өв залгамжлагч билээ. Санто Доминго нэг хэсэг хөгжмийн салбарт хүч сорьж, DJ-ээр ажиллаж байсан ч Sheik n' Beik Entertainment-ийг хамтран байгуулсан Херве Ларрентай түнжин муудаж, шүүхэд дуудагдсанаас хойш эл салбараас холдсон. Тэрбээр 2016 онд сурвалжлагч Ньевес Цубербюхлертэй гэрлэжээ. Хос хоёр Халловины баярын уур амьсгалтай өвөрмөц хуримын ёслол хийж байв. 

Тэд одоо Нью-Йорк хотод амьдардаг бөгөөд үе үе тансаг аялал хийж дэлхийгээр тойрон аялдаг байна. 

Эх сурвалж: business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
11
4
1
0
4
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

mondko 2020.01.21 202.179.25.152

estoi goe

0 Хариулах


power 2020.01.19 3.91.193.2

Чадаж байна ш дээ нээрэй

0 Хариулах