Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Америкт солилцоогоор сурах боломжтой “Flex” хөтөлбөрийн тухай БҮХ ЗҮЙЛ


АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр бүрэн тэтгэлэг олгодог FLEX хөтөлбөр нь Монгол Улсын ЕБС-ийн сурагчдыг Америкийн ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сургаж, америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг Монгол Улс болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан 2017 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу БШУСЯ болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөл харилцан ойлголцлын санамж бичиг зурcан юм. Энэ жил “ФЛЕКС Монголия” 2021-2022 оны шалгаруулалтыг анх удаа цахимаар явуулахад бэлэн боллоо.
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй сурагчдад дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Сурагчдад тавигдах шаардлага:

•2004.01.01-нээс 2006.07.15-ны хооронд төрсөн байх
•IX, X, XI ангийн сурагч байх
•Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
•Сурлагын үнэлгээний дундаж нь 80% болон түүнээс дээш байх
•Монгол Улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх
•Америкт зорчих визний шалгуур хангасан байх
•АНУ-д сүүлийн 5 жилийн туршид 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаагүй
•Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын хувьд 2003.01.01-нээс 2006.07.15-ны хооронд төрсөн байх

2021-2022 оны FLEX хөтөлбөрийн 1, 2-р шатны шалгаруулалт есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд шалгалтыг хаанаас ч өгөх боломжтой. Хоёрдугаар шатанд тэнцсэн сурагчид руу арваннэгдүгээр сарын сүүлээр Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөлөөс холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Хэрвээ та дээрх шаардлагыг хангасан бол ЭНД дарж шалгалтаа өгөөрэй. 



FLEX хөтөлбөрийн шалгаруулалтын үе шатууд

1-р шат

Сонгон шалгаруулалтын 1-р шат есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 15 хүртэл явагдах бөгөөд үндсэн шаардлага хангасан сурагч бүрд нээлттэй. Энэ шатанд сурагчид цахим өргөдлөө бөглөж, 3 эсээ бичиж, асуултад хариулна. Бүртгүүлснээс хойш 10 хоногийн дотор бөглөнө. Жишээ нь, 9 дүгээр сарын 2-нд бүртгэлээ баталгаажуулж, өргөдлөө эхлүүлсэн бол материалаа явуулах эцсийн хугацаа 9 дүгээр сарын 12.

2-р шат

Эхний шатанд өргөдлөө бүрэн гүйцэд бөглөж явуулсан бүх сурагч 2-р шатанд уригдана. 2-р шатанд оролцох урилгыг өргөдлөө явуулсан хугацаанаас хойш 24 цагийн дотор и-мэйлээр хүлээн авч, оролцогчийн холбоосоор орж, англи хэлний тестийг 15 минутын дотор бөглөж явуулна. Сонгон шалгаруулалтын 2-р шат мөн л 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 15 хүртэл явагдана.

3-р шат

3-р шатны шалгаруулалт  арваннэгдүгээр сарын сүүлээр явагдах бөгөөд бүрэн өргөдөл, эссе, ярилцлага, англи хэлний цогц шалгалтын онооноос бүрдэнэ. 3-р шатанд тэнцсэн сурагчидтай Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөлөөс и-мэйлээр холбогдож,  дэлгэрэнгүй мэдээллийг  хүргэх болно.

Анхаарах зүйлс: Оролцогчид бүртгэлээ баталгаажуулснаас хойш 10 хоногийн дотор шалгалтаа өгнө. Хугацаандаа багтааж бөглөөгүй өргөдлийг хүлээж авахгүй. Оролцогч бүр зөвхөн 1 өргөдөл явуулах боломжтой тул түүнээс дээш өргөдөл явуулсан оролцогч шалгаруулалтаас хасагдана.

Та дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкээр авах бол ЭНД, инстаграмаар авах бол ЭНД дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.